Ховд аймагт баригдаж байгаа барилгуудын стандарт алдагдаж байгаа зураг, бичлэг цахим сүлжээнд цацагдсан билээ. Тодруулбал, баригдаж байгаа барилгын тагт нурж, дүүргэлтийн блок нь шаардлага хангахгүй байгаа юм. Мөн зарим нэг барилга ашиглалтад орсон даруйдаа дулаалгын хөөс нь унаж, нар, сар гэрэлтэж байна гэх. Бид нурж унах гэж байгаа тагттай барилгыг ямар компани барьж байгаа талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.
Тагт нь далийж, нурах дөхсөн орон сууцны хорооллыг “Шүр гарден” ХХК барьж байгаа ажээ. Тус компани нь Ховд аймгийн төвд “Шүр гарден”, “Могул ресиденси” төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, долоон давхар орон сууцны хороолол барьж байгаа гэнэ.
“ШҮР ГАРДЕН”: ЕСӨН БАЛЛЫН ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ
“Шүр гарден” төслийн танилцуулга дээр “Төвийн шугамд холбогдсон, бүх өрөө вакум цонхтой, 24 цагийн лифттэй, утаагүй цэвэр агаартай, ногоон байгууламжтай,150+ автомшины ил зогсоолтой, орчин цагийн интерьерийн шийдэлтэй, үйлчилгээний төв төвлөрсөн, сургууль, цэцэрлэг ойр, газар хөдлөлийн есөн баллд тэсвэртэй, хүүхдийн тоглоомын талбай, ахмад, залуучууд тухлан сууж амрах тохижолттой, гэр бүлд тань ая тухтай амьдрах бүхий л орчинг бүрдүүлсэн” гэж бичжээ.
Тэгвэл тус компанийн барьж байгаа барилгын тагтны хана далийж, дүүргэлтийн блок нь чанарын шаардлага хангахгүй байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Тэрбээр “Ховд аймгийн анхны долоон давхар барилгыг барьж байгаа нь сашаалтай хэрэг. Гэхдээ стандартын бус, шаардлага хангахгүй барилга барьж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хохиролд оруулж болохгүй. Гэртээ амьдарч байсан чинь тагт нь, өрөө хороондын тусгаарлалтын хана нь нураад унавал яах юм бол болж байна. Стандартын дагуу баригдахгүй байгаагаас л ийм зүйл болно. Дүүргэлтийн блок нь саарайж, булан тохойгоосоо эвдэрсэн, тагтны тусгаарлалт нь 12-ийн буюу нэг эгнээ тоосго байна лээ. Энэ бол хэтэрсэн асуудал. Барилга хот байгуулалтын газар, мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавьж байх ёстой. Тэд ажлаа хийхгүй байна гэсэн үг” гэлээ.
Бид “Шүр гарден” төслийн захирал Хишигбаатартай холбогдож, энэ талаар тодруулах гэсэн боловч утсаа аваагүй юм. Харин борлуултын алба нь “Бид компанийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Бидний үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа” гэсэн юм. Тус компанийн баригдаж байгаа барилга мкв нь 2.1 сая төгрөг гэнэ. Харин бэлэн төлөлтөд хямдарч 1.5 сая төгрөг болох ажээ. Одоогийн байдлаар орон сууцны олонх нь зарагдаж, захиалга нь дүүрч байгаа гэнэ.
“ЗАХИАЛГА ӨГСӨН ХҮМҮҮС СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛД ОРСОН”
Бид тус орон сууцны хороололд захиалга өгсөн иргэнтэй холбогдож, энэ талаар тодрууллаа. Тэрбээр “2023 оны гурав, дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно гэж хэлсэн. Барилгын материалаа Улаанбаатараас татдаг учраас бага зэрэг хойшилж магадгүй юм шиг байна лээ. Цахим сүлжээнд цацагдсан зургийн дагуу очиж үзсэн. Үнэхээр нимгэн ханатай, чанарын шаардлага хангахгүй тагттай юм байна лээ. Барилгын ажил явагдаж байгаа учраас биднийг дотогш нэвтрүүлээгүй. Төрийн албан хаагчид цалингийн зээл аваад, урьдчилгаагаа өгч, олон жилийн зээлд хамрагдах гээд хүлээж байгаа. Гэтэл барилгын чанар ийм муу байгаад харамсаж байна. Сэтгэл санааны хямралд орж байна шүү дээ” гэлээ.
Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга: Төлөвлөгөөт хяналт, шалгалтыг тогтмол хийдэг
Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга н.Төгөлдөртэй холбогдож, тодруулахад “Би ажлаа аваад удаагүй байгаа учраас ямар хяналт, шалгалт хийж байсан талаар мэдэхгүй байна. Ямартай ч одоогоор албаныхан ажиллаж, хяналт, шалгалт хийж байна. Төлөвлөгөөт хяналтыг байнга тавьж, стандартын дагуу ажилладаг. Энэ талаарх мэдээллийг Барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаас аваарай” гэлээ.
Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга: “Шүр гарден”-ы тагтны хэсэг аюултай, үйл ажиллагааг нь зогсоохоор зүйл биш
Харин Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга “Шүр гарден” төслийн хүрээнд баригдаж байгаа барилгын талаар инженер тодорхой мэдээлэл өгнө. Гэхдээ “Шүр гарден”-ы үйл ажиллагааг зогсоох ямар ч үндэслэл байхгүй. Зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа явуулж байна. Одоохондоо аюултай зөрчил тус компани дээр гараагүй байна” гэлээ.
| Нурж унах гэж байгаа тагттай орон сууцыг "Шүр гарден" ХХК барьж, мкв-ийг нь 2.1 сая төгрөгөөр худалдаж байна |
|
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-бн жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-04 14:49:31
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол батлагджээ
2026-03-04 14:47:50
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХӨНДСӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ХОСБАЯРААС ӨӨР ТӨРИЙН ТҮШЭЭ ОРОЛЦСОНГҮЙ
2026-03-04 13:53:59
"Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт болж байна
2026-03-04 13:23:26
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад уулзваруудыг шинээр барьж байгуулна
2026-03-04 12:54:31
“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна
2026-03-04 11:49:38
Чөлөөтийн "ШИЛДЭГ-8"-ын анхдугаар тэмцээн эхэллээ
2026-03-04 11:27:42
ТАНИЛЦ:Энэ сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2026-03-04 11:06:30
Хадны зураг дахь эмэгтэйчүүд дүрслэл “АЛТАЙН ВЕНЕРА” гэрэл зургийн үзэсгэлэн гарна
2026-03-04 10:58:04
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд болно
2026-03-04 10:44:51
"Үгүйлэгдсэн хайр" жүжиг дахин тоглогдож эхэллээ
2026-03-04 10:13:02
2026-03-04 09:56:06
Өвөрхангай аймаг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 300 ортой жишиг нэгдсэн эмнэлэгтэй болно
2026-03-04 09:53:50
Швед Улсад суугаа Монгол Иргэдэд төрийн одон медаль гардууллаа
2026-03-04 08:48:29
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-03-04 08:00:00
БТСУХ-ныхон “Гал түймрээс урьдчилан сэргийлэх” сургалтад хамрагдав
2026-03-04 07:10:00
СЭХЭЭНД БАЙГАА АН-ЫГ О.ЦОГТГЭРЭЛ СЭРГЭЭЖ ДИЙЛЭХГҮЙ НЬ ЭЭ
2026-03-04 07:00:00
ТАНИЛЦ: ТӨРД ЭРХЭЛСЭН 10 ЖИЛИЙН АНДУУД
2026-03-04 07:00:00
Э.ИРМҮҮНЗАЯА: ӨМНӨ НЬ НЭГ Ч ГАДААД АЖИЛТАН АВДАГГҮЙ БАЙСАН АРХИТЕКТУРЫН КОМПАНИЙН ГАНЦ МОНГОЛ АЖИЛТАН БАЙНА ГЭДЭГ ӨНДӨР ХАРИУЦЛАГА БАЙДАГ
2026-03-04 07:00:00
МОНГОЛД ЯАГААД ӨВЛИЙН СПОРТ ХӨГЖИХГҮЙ БАЙНА ВЭ
2026-03-04 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-03-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |