Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын III багийн нутаг дэвсгэрт хоёр хүн амиа алдаж, хоёр хүүхэд хүнд бэртсэн хэрэг өнгөрсөн аравдугаар сарын 15-16-нд шилжих шөнө гарсан байдаг. Тодруулбал, “Приус-20” маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас айлын гэр дайрч, гэрт байсан 15 настай, эрэгтэй Д, зургаан настай, эрэгтэй А-г хүнд гэмтээж, 43 настай Г, О нар амиа алдсан харамсалтай хэрэг үйлдсэн билээ. Хэргийн талаар талийгаач Г-ийн төрсөн дүү С.Гантөмөртэй ярилцлаа.
-Таны төрсөн ах, эхнэрийн хамт гэртээ унтаж байгаад машинд дайруулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед юу болсон талаар мэдээлэл өгч болох уу?
-Ах минь эхнэр, хоёр хүүгийн хамт гэртээ 23:00 цагийн үед унтсан байгаа юм. Тэднийх хашаагүй учраас баруун талаар нь машин чөлөөтэй зорчдог. Гэтэл унтаж байхад нь гурван согтуу залуу машинтайгаа гэрийнх нь баруун урд талаас нь дайрч, юу ч үгүй болгож орхисон. Хоёр хүү нь баруун талын орон дээр, ах, эгч зүүн талдаа унтаж байсан юм билээ. Тэгээд машинтай хүмүүс хоёр хүүгийнх нь хөлөн дээгүүр гарч, зуухыг нь дайраад, талийгаачдыг дайрч хөнөөсөн. Зүв зүгээр тайван амгалан амьдарч байсан айл нэг л шөнө аав, ээж нь нас барж, хоёр хүүхдийнх нь биеийн байдал хүнд аймгийн нэгдсэн эмнэлэгтээ хүргэгдсэн. Та бод доо, гэртээ унтаж байгаад л ах, эгч хоёр маань амиа алдаж, хоёр хүүхэд нь хүнд бэртэж, өнчин хоцорчихлоо шүү дээ.
-Хөвгүүдийн биеийн байдал одоо ямар байгаа вэ?
-Бид тэр аймшигт хэрэг гарснаас хойш аав, ээжийнх нь буяны ажлыг хийчихээд дүү нараа ГССҮТ-д сар гаруй хугацаанд эмчлүүлж байгаад саяхан сумандаа ирсэн. Хоёр хүүгийнх нь тулгуур эрхтэн хүнд бэртэж, аарцагны хагалгаанд орсон. 15 настай ах нь таягтай, зургаан настай дүү нь тэргэнцэртэй болсон. Одоо хагалгааны дараах эмчилгээг хөл хорио тавигдахаар аймгийн нэгдсэн эмнэлэгт хийлгэнэ. Эмч нар цаашид яахыг хэлж мэдэхгүй байгаа. Насаараа хоёр хөл дээрээ босож чадахгүй нөхцөл үүсэж ч магадгүй гэсэн. Ямар ч гэсэн шаардлагатай бүх эмчилгээг чадахынхаа хэрээр хийлгэнэ. Том ах нь аав, ээжийгээ бурхан болсныг мэдсэн. Харин дүү нь сайн ойлгож чадахгүй байгаа. Заримдаа аав, ээжийгээ нэхэж уйлж, янз бүр болдог.
-Талийгаач ах, эгч нь эмнэлгийн анхны тусламж авч чадсан уу. Хэргийн талаарх дуудлагыг анх хэн өгсөн юм бэ?
-Дуудлага хэн өгснийг сайн мэдэхгүй байна. Манай эгч талийгаач ахынхаас холгүй амьдардаг байсан юм. Шөнө дунд танихгүй хүн гар утас руу нь залгаад “Танай дүүгийн гэрийг машин дайрчихлаа. Хурдан ир” гэж л хэлсэн байна лээ. Хүрээд ирэхэд нь аль хэдийнэ өнгөрчихсөн байсан гэсэн.
Яагаад гурвын гурвуулаа байж нэг нь ч айлын гэр, хүмүүс дайрч байгаа гэдгийг мэдээгүй юм бол. Би хэрэг гарсны маргааш нь очиж харахад тэр гэрт бүтэн нэг ширхэг ч эд хогшил байгаагүй. Тэгэхээр маш хурдтай явж байсан нь тодорхой.
-Тухайн өдөр орон нутгийн сонгууль болсон учраас архи зарахыг хориглосон байсан юм билээ. Хаанаас архи олж уусан юм бол. Та гэмт хэрэгтнүүдтэй уулзсан уу?
-Дүү нарынхаа амийг аврах гээд “Амь наана, там цаана” л явна даа. Буяны ажил, эмнэлэг, хөл хорио гээд тэдэнтэй уулзах зав байгаагүй. Өөрсдөө ч уулзана гэж ирээгүй. Машин жолоодож явсан залууг хорьчихсон байгаа юм билээ. Нөгөө хоёрыг нь гадуур байцааж байгаа гэсэн. Бид тэднийг холбоо барихгүй болохоор нь өөрсдөө холбоо барихад “Бид машин жолоодож яваагүй болохоор хэрэг хүлээхгүй. Тухайн жолооч нь хэргээ өөрөө үүрэх байх. Бараг бидэнд хамаагүй” ухааны юм ярьж байна лээ. Ах, эгчийн буяны ажил, хүүгийн эмчилгээнд зориулж цөөхөн хэдэн төгрөг илгээсэн. Өөрөөр тэд бидэнд туслаагүй. Одоо цаашид яаж хүүхдүүдийнхээ эмчилгээг хийлгэх эсэхээ ч мэдэхгүй явна. Онц чухал, архи зарж болохгүй өдөр тэд хаанаас архи олж уусныг мэдэхгүй.
-Машины жолооч танай нутгийн хүн юм уу?
-Тэд манай нутгийн хүмүүс биш ээ. Улсын алдартай уяачийн адуучин залуус юм билээ. Манай нутгийн нууранд адуугаа сойхоор ирээд байхдаа ийм хэрэг тарьчихсан. Хоёрын хоёр хүүхдийг амьдын хагацалд унагааж, хөгжлийн бэрхшээлтэй болгож, бусдад саад болохгүй, мөрөөрөө амьдарч байсан ах, эгчийн минь амийг авсан тэд зохих ёсны хариуцлагаа хүлээх ёстой. Үнэхээр гомдолтой байгаа.
-Хөвгүүд хэрэг гарах үеэр ухаан алдчихсан юм байхдаа. Аав, ээж нь ямар нэгэн юм хэлж чадаагүй юу?
-Нам унтаж байсан болохоор юу ч мэдээгүй гэсэн. Том хүүг нь нэг сэрэхэд машин хүчтэй хаазалж байгаа сонсогдсон гэсэн. Өөрөөр юу болж байгааг мэдээгүй гэсэн. Ах, эгчийгээ би ганц ч үг хэлж чадахгүй амьсгал хураасан байх гэж бодож, харуусаж байгаа.
Магад машин дээгүүр нь гарч байхад аврал эрж, сүүлчийн удаа хоёр хүү рүүгээ харсан байх. “Машинаа дээрээс аваач” гэж тэд хэдэн удаа амандаа хэлж, гол нь тасарсан бол гэхээс сэтгэл шимширч, дотор харанхуй оргиж байна.
| С.ГАНТӨМӨР: Ах, эгч хоёр минь амиа алдаж, хоёр хүүхэд нь тэргэнцэр, таягтай үлдлээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |