• Өнөөдөр 2024-05-18

Чех Улсад сураггүй болсон Монгол иргэний цогцсыг 47 хоногийн дараа захын тосгоны мөрнөөс олжээ

2023-03-23,   5784

   Чех Улсын Пардубице хотоос Монгол Улсын иргэн 54 настай Г өнгөрсөн хоёрдугаар сарын 4-ний өдөр сураггүй болсон. Иргэн Г-г “170 см өндөр, богино хар үс, бор нүдтэй. Сураггүй болохдоо хар хүрэм, цагаан оройтой малгайтай байсан” хэмээн Пардубице хотын цагдаагийн газраас эрэн сурвалжилж байв.
 
   Тэгвэл сураггүй болсон Монгол иргэнийг сураггүй болсноос нь хойш 47 хоногийн дараа Чех хотын захын Лабетин тосгоны Эльба мөрнөөс олжээ. Одоогийн байдлаар цагдаа болон бусад холбогдох албан хаагч Эльба мөрний орчимд нотлох баримт хайж байгаа бөгөөд үр дүн гараагүй байгаа талаар мэдээлжээ.

Чех Улсад сураггүй болсон Монгол иргэний цогцсыг 47 хоногийн дараа захын тосгоны мөрнөөс олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-24 06:50:50
    Ич: Эльба мөрөн ч гэх шиг зөв орчуулаач ар гэрийнхийг бодохгүй ийм мэдээлэд тавьсан та нарт харамсах сэтгэл алга уу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188