• Өнөөдөр 2024-05-08

Гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон таван настай охиныг уулнаас эсэн мэнд олжээ

2023-03-20,   1909

      Цагдаагийн байгууллагад энэ сарын 19-нд 16:30 цагт “Таван настай охин хашааны гадаа тоглож байгаад сураггүй алга болчихлоо” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. 
 
      Дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, Албаны нохойн сургалтын хэлтсийн таван  төлөөлөгч нохойн хамт, мөн тус дүүргийн 21 дүгээр  хорооны захиргаа, 74 дугаар сургууль, 116 дугаар цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийн ажилтан алба хаагч, иргэдийг татан оролцуулж, 100 гаруй иргэн 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй уул орчмоор самналт хийн ажилласан байна. Улмаар охиныг энэ сарын 20-нд 2:20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны төвөөс дөрвөн км орчим зайд уулнаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүүхдийн эрүүл мэнд хэвийн байгаа гэв.

Гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон таван настай охиныг уулнаас эсэн мэнд олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-21 00:39:16
    IT: 5 хан настай хүүхэд гэрээсээ 4км хол ууланд яаж очсон байх вэ хачин л юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-20 21:50:49
    Зочин: Олдсон нь яамай даа, Хуухдээ харж, хандаж байхад яадаг улс вэ, хариуцлагагуй, баахан амьтанд ажил удаад
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188