Гашуун сухайтын боомтоор нэвтэрсэн 11 мянга гаруй тээврийн хэрэгслийн бүртгэлийг серверээс нь устгасан болох нь тогтоогджээ. Тухайлбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн хэвлэлийн хурлын үеэр “Нүүрний хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шинэ нөхцөл байдал тогтоогдсон. Тухайлбал, Гашуун сухайтын хилийн боомтоор Монгол Улсад нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн бүртгэлд болон бүртгэлийн серверүүдийг ХХЕГ, ГЕГ, АТҮТ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран шалгасан. Одоогийн байдлаар 11 мянга гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдоод байна. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байгаа” гэсэн юм.
Ингэснээр Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтынхон болон холбогдох албан тушаалтнууд дахин сандралдаж байгаа гэнэ. Эрүүгийн цагдаагийн албаныхан Авлигатай тэмцэх газрын мөрдөгчидтэй хамтран өнгөрсөн зунаас нүүрний хулгайн хэргийг шалгаж эхэлсэн. Өдгөө ч шалгалтын ажиллагаа үргэлжилж, бүр идэвхжүүлнэ гэдгийг албаныхан онцолсон билээ.
.jpg)
Бид дээрх мэдээллийн дагуу Гашуун сухайт дахь Гаалийн дарга Л.Ганбаяртай холбогдож, тодруулсан юм. Тэрбээр “Хууль, хяналтын байгууллагынхан 2018-2020 оны бүртгэл болон бусад мэдээллийг шалгаж байгаа. Би 2021 онд Гашуун сухайт дахь Гаалийн даргын ажлыг хариуцаж авсан. Бидэнд хилээр орж, гарсан тээврийн хэрэгслийн бүртгэлийг системээс устгах шаардлага байхгүй. Удахгүй Гаалийн ерөнхий газраас тодруулага, мэдээлэл хийх байх. Манай мэдээллийг хакердаж, бүртгэлийг утсгасан байлаа гэж бодоход хилийн мэдээллийг устгах боломж байхгүй. Манай сүлжээ маш өндөр нууцлалтай, тусгай эрхээр нэвтэрч ордог юм. Манайд хуулийн байгууллагынхан хоёр сар шалгалтын ажиллагаа явуулсан. Бид холбогдох бүх мэдээлэл, бүртгэлтэй автомашины тоог гаргаж өгсөн. АТГ-ын ямар мэдээлэлд үндэслэж, 11 мянга гаруй тээврийн хэрэгслийн хилээр гарсан бүртгэлийг устгасан хэмээн үзсэнийг ойлгоогүй. Манайхан бүгд гайхаад сууцгааж байна. Монгол Улсын гаалийн системд бүртгэгдсэн тээврийн хэрэгслүүдийг 18 газар, хорооноос харж болдог. Тухайлбал, манайд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг Баян-Өлгий аймгийн мэдээллийн сангаас харж болно гэсэн үг. Манай байгууллагын харьяа газар бүрд мэргэжлийн, туршлагатай инженерүүд ажилладаг. Гаалийн түүхэнд мэдээллийн системд нэвтэрсэн болон мэдээллийг устгасан тохиолдол гарч байгаагүй. Энэ тухай анх удаа сонсож байна. Манай мэдээллийг устгах ямар ч боломж байхгүй” гэсэн юм.
.jpg)
Харин Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадоржоос Гашуун сухайтын боомтоор нэвтэрсэн тээврийн хэрэгслийг бүртгэлийн системээс устгах боломжтой эсэхийг тодруулсан юм. Тэрбээр “Би хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн мэдээлэлийг устсан болохыг анх удаа сонсож байна. Мэдээлэлийг устгах боломжгүй. Бас энэ талаар мэдэхгүй” гэсэн юм.
.jpeg)
Мөн ХХЕГ-ын мэргэжилтэнтэй холбогдож, нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Тэрбээр “Нүүрс тээврийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны багтай Хил хамгаалах ерөнхий газрынхан хамтран ажиллаж байгаа. Монгол, Хятадын боомтуудаар 2015-2022 онд хил нэвтэрсэн автомашины тоог “Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-д Авлигатай тэмцэх газар, Тагнуулыг ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан баг шалгалт хийсэн. Тиймээс Авлигатай тэмцэх газраас өгсөн “11 мянга гаруй тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг серверээс устгасан нь тогтоогдлоо” гэх мэдээлэл нь ташаа. Үндсэн серверт бүх мэдээлэл бүртгэлтэй байдаг учир устгах боломжгүй юм. Харин “Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-д зөвхөн хэрэглэгчийн эрхээр нэвтэрч ороход зарим мэдээлэл идэвхгүй байгаа нь шалгалтаар тогтоогдсон. Хил хамгаалах байгууллагын зүгээс “Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан” дахь мэдээлэл устах боломжгүй гэдгийг мэдэгдэж байна. Нүүрс тээврийн хэрэгтэй холбоотой хэрэгт Хил хамгаалах байгууллагын зүгээс хууль, хяналтын байгууллагатай тогтмол хамтран ажиллаж байна" гэсэн юм.
Нүүрсний хулгайн сэжүүр тээвэрлэлт, борлуулалт, хөрс хуулалтаас үүдэлтэй. Дашрамд дурдахад, өнгөрсөн зургадугаар сард Гашуун сухайтын боомтоор 1000 тонн нүүрс нууцаар гаргасан бүлэглэл баригдаж байсан. Тухайлбал тус хэрэгт 10 гаруй хүнийг шалгаж, Гаалийн ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн ажилтан Н.Доржжүгдэр нарыг саатуулж байсан. Мөн нүүрс тээврийн компаниуд тээвэрлэлтийн аргаар хэрхэн мөнгө угаадаг болохыг манай сайт цувралаар хүргэж байсан билээ.
Мөн ХХЕГ, ГЕГ, АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж, хахууль авсан, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан зэрэг нийт 42 яллагдагчид холбогдох гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлжээ. Үүнээс гадна нүүрсний хулгайн хэрэгт нэмэлтээр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлэх саналтай байгааг АТГ-ынхан мэдээлсэн юм. Харин 11 мянга гаруй нүүрсний автомашиныг бүртгэлээс устгасан хэргийг үргэлжлүүлэн шалгаж, ХХЕГ, ГЕГ, АТҮТ зэрэг холбогдох мэргэжилтнүүдийг хамруулан шалгалтын ажиллагааг өргөжүүлж, ямар хүмүүс серверээс мэдээлэл устгуулсан болон устгасан болохыг илрүүлнэ гэсэн юм.
| 11 мянган нүүрсний автомашиныг бүртгэлийн системээс устгасан хэргийн мөрөөр... |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |