Зэвсэгт хүчний жанжин штабын Ар талын газрын Барилга орон сууцны төлөвлөлт, засвар ашиглалтын хэлтсийн дарга хурандаа Ц.Ганбатыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, хурандаа Ц.Ганбат нь “Зэвсэгт хүчний анги, салбаруудад баяжуулсан нүүрс түлнэ” хэмээн гэрээ байгуулж, түүхий нүүрснээс тонн тутмыг нь 150.000 төгрөгөөр нэмэгдүүлж, авчээ. Гэвч Зэвсэгт хүчний ангиуд өнөөдрийг хүртэл баяжуулсан нүүрс биш, Багануурын түүхий нүүрс түлсээр байгаа гэнэ. Мөн тэрбээр “Монничи кон трейд” ХХК-тай хуурамч гэрээ байгуулж, баяжуулсан болон түүхий нүүрсний зөрүү болох 700 гаруй сая төгрөг шамшигдуулсан байж болзошгүй аж.
Бид энэ талаар ЗХЖШ-ын Ар талын газрын Барилга орон сууцны төлөвлөлт, засвар ашиглалтын хэлтсийн дарга хурандаа Ц.Ганбаттай холбогдож, тодрууллаа.
-Таныг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-Хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа мэдээлэл одоохондоо надад ирээгүй байна. Шаардлагатай бол шалгаад үнэн, зөвийг тогтооно биз дээ. Тэр үед нь мэдээлэл өгье.
-Зэвсэгт хүчний анги, салбарууд баяжуулсан нүүрс түлдэг юм уу, түүхий нүүрс түлдэг юм уу?
-Энэ талаар хэлэх боломжгүй. Мэдээлэл өгөхгүй гэсэн үг. Энэ мэдээллийг өгмөөргүй байна. Ямар учраас асууж байгаагаа хэлнэ үү.
-Таныг баяжуулсан нүүрс нийлүүлнэ гэж өндөр дүнтэй гэрээ байгуулаад, хуурамч бичиг баримт үйлдэж, анги, салбарууддаа түүхий нүүрс нийлүүлсэн гэх мэдээлэл байна?
-Шалгалтын ажиллагаагаар тодорхой болох биз. Одоогоор намайг хууль хяналтын байгууллагаас шалгаж, дуудсан юм алга. Харин Дотоод хяналт, шалгалтаас шалгаж байгаа. Шалгалтын хариу удахгүй гарах байх. Батлах хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб шалгаж байгаа гэсэн үг.
-Баяжуулсан нүүрс нийлүүлнэ гээд чанарын шаардлага хангахгүй түүхий нүүрс нийлүүлж, 700 гаруй сая төгрөг шамшигдуулсан гэсэн. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Зэвсэгт хүчний анги, салбарууд түүхий, баяжуулсан нүүрс түлэхийг манай хэлтэс буюу Ар талын газрын Барилга орон сууцны төлөвлөлт, засвар ашиглалтын хэлтсийнхэн шалгаж, стандарчилал тогтоодог. 700 гаруй сая төгрөг шамшигдуулсан асуудал байхгүй. Шалгах газар нь шалгаад тогтооно биз.
-Та “Монничи кон трейд” ХХК-тай хуурамч гэрээ байгуулсан юм уу?
-Энэ компани нээлттэй тендерт материалаа ирүүлээд, шалгарсан компани. Цэргийн ангиудад түлэх нүүрсийг манайхаас тендер зарлаж, шалгаруулдаг. Уг тендерт материалаа өгөөд шалгараад, гэрээгээрээ нүүрсээ нийлүүлдэг гэсэн үг.
| 700 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ЗАВШСАН ГЭХ ХУРАНДАА Ц.ГАНБАТ: НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР НАМАЙГ БХЯ, ЗХЖШ ШАЛГАЖ БАЙГАА НЬ ҮНЭН |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |