Барилгын политехник коллежийн оюутан бусдад хутгалуулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд 17 настай хүүг 19 настай эрэгтэй хутгалж, амийг нь бүрэлгэсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Уг хэрэг Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах О.Тлейханы нэрэмжит Барилгын политехник коллежийн спорт зааланд болжээ. Цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход сэжигтэн 19 настай эрэгтэй зугтахыг оролдож, сургуулийн удирдлагууд талийгаачийг эмнэлэгт хүргэсэн байжээ. Талийгаачид анхан шатны тусламж үзүүлсэн ч харамсалтай нь шархаа даалгүй амиа алдсан байна. Өдгөө уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд сэжигтэнг цагдан хорид байгаа гэнэ. Бид энэ талаар талийгаачийн аав Д.Хишигттэй ярилцлаа.
-Талийгаач хүү тань хэддүгээр дамжаанд сурдаг байсан бэ. Хүүг тань хөнөөсөн этгээд яагаад ийм хэрэг хийсэн гэж мэдүүлсэн бэ?
-Миний хүү хоёрдугаар дамжаанд, гагнуурын ангид сурдаг байсан. Ердөө 17-хон настай, арваннэгдүгээр ангийн сурагч гэсэн үг шүү дээ. Есдүгээр ангиа төгсөөд Барилгын политехник коллежид элсэн орсон. Сурч байх хугацаандаа өнгөрсөн жил сургуулийнхаа аварга сурагчаар шалгарсан. Томоотой, үг дуу цөөтэй, хүмүүстэй эелдэг харилцдаг, хүмүүжилтэй сайн хүү байлаа.
-Хэрэг юунаас болж гарсан юм бэ. Талийгаач хүү тань хутгалсан хүүхдийг таньдаг байсан юм уу?
-Хэрэг гардаг өдөр хүү минь инээж хөхрөөд л өглөө нь хичээлдээ явсан. Хэн нэгэнтэй маргалдаж, бухимдаагүй. Хоёрдугаар сарын 15-ны 12:30 цагийн үед хүүгийн ангийн багш нь эхнэр рүү залгасан. “Хүү тань хутгалуулчихлаа, эмнэлэг рүү аваад явлаа” гэсэн. Бид хоёр хүүгийнхээ хүргэгдэж очсон эмнэлэг рүү очиход Яаралтай хүлээн авах тасаг руу нь орсон байсан. Хүүтэйгээ уулзаад “Миний хүү хутгалсан хүүхдээ таних юм уу” гэж асуусан чинь “Би огт танихгүй. Миний буруу байхгүй шүү, аав аа. Хүүгээ уучлаарай” гэж хэлээд л яаралтай мэс засал хийлгэхээр тасаг руу орсон. Дөрөв, таван литр цус алдсан учраас яаралтай хагалгаанд оруулахаар эмч нар аваад орсон. Хагалгаа амжилттай болсон ч мэс бүх эрхтэнд нь хүрсэн учраас хүү минь ухаан ороогүй. Хоёр хоног ухаангүй байсаар байгаад хоёрдугаар сарын 18-нд нас барсан. Тэр алуурчныг миний хүү огт танихгүй гэж байна лээ. Мөн өмнө нь нэг ч удаа уулзаж байгаагүй гэсэн.
-Хэрэг болсон зааланд хүүхдүүд байсан юм уу. Хүүг тань хөнөөсөн этгээд өмнө нь тус сургуульд сурч байсан гэсэн үү?
-Биеийн тамирын хичээл орж байсан шүү дээ. Багш нь нүүрэн дээр нь юм гарсан учир тос түрхэхээр өрөө рүүгээ орох хооронд л миний хүүг хутгалчихсан гэсэн. Гал тогооны том хутгаар хэвлий хэсэгт нь дүрээд, нурууных нь ясанд тулгасан байна гэсэн. Одоогийн байдлаар шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа. Алуурчин өнгөрсөн жил нь буюу 2022 оны арванхоёрдугаар сард сургуулиа өгсөн юм байна лээ. Тэгээд тэр сургуульд төрсөн дүү нь сурдаг гэсэн. Дүүдээ дээл өгөхөөр сургууль руу ороод, заал руу орж, миний хүүг хөнөөсөн байгаа юм. Яагаад, ямар зорилгоор огт танихгүй хүүхдийг хутгалж, хөнөөснийг бид ерөөсөө ойлгохгүй байна. Өс хонзонгийн сэдлээр зохион байгуулалттайгаар хөнөөсөн гэж бид хардаж байгаа. Зааланд ангийнхан нь байсан. Ямар ч хэрүүл, маргаан болоогүй гэнэтхэн л өмднөөсөө хутга гаргаж ирээд, миний хүүг хутгалчихсан гэсэн.
-Хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн үү?
-Цагдаагийн албан хаагчид эд мөрийн баримтаар камерын бичлэгийг авсан гэж байна лээ. Мөн сургуулийн удирдлагууд камерын бичлэгийг үзэхэд маргаан, зодоон болоогүй байна гэсэн. Волейболын торны наана, цаана зогсож байгаад л хутгалчихсан гэсэн. Дээрээс нь алуурчин заалаар орж ирэхдээ хоёр хүүхэдтэй уулзаад, гар бариад инээлдээд, юм яриад зогсоод байсан гэж байна лээ.
-Сэжигтний ар гэрийнхэн та бүхэнтэй холбогдсон уу?
-Үгүй ээ, ямар ч холбоо алга. Хамгийн аюулгүй байх ёстой сургуууль дээрээ амиа алдчихлаа шүү дээ. Зүгээр зааланд бөмбөг тоглож байхад нь хэн дуртай нь орж ирээд, хүний нялх үрийг хутгалаад алчихаж байна. Бид Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд албан бичиг хүргүүлсэн байгаа. Салбар хариуцсан сайдын хувьд энэ хэрэг дээр анхаарлаа хандуулж өгөөсэй гэж хүсэж байна. Дахиж ийм хэрэг гарахгүй гэсэн баталгаа алга.
| СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ХУТГАЛУУЛЖ, АМИА АЛДСАН ХҮҮГИЙН ААВ Х: Гар бөмбөг тоглож байсан хүүг минь танихгүй залуу гал тогооны том хутгаар хутгалж, хөнөөсөн. Алуурчны ар гэрийнхэн бидэнтэй холбогдоогүй |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |