"Театрын уран бүтээлчийг алтан унаганы шагнал гардуулна гэж авч явж, ажлаа бүтээчихээд 140 километрийн цаана орхиод явдаг дарга гэж байх уу. Сүүлдээ уусан архиндаа согтуурхаж, дээрэлхсэн учир 23:00 цагт цүнхтэй хуураа үүрч, 2-3 километр алхаж явлаа. Энэ бидний хийх ёстой ажил мөн үү. Үүнд дарга нар ямар тайлбар хэлэх вэ” хэмээн Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын хөгжмийн зохиолч, морин хуурч Б.Тэгшжаргал өөрийн цахим хуудастаа бичсэн байдаг. Тухайн үед юу болсон талаар түүнээс тодруулахад “Тэд намайг орхиод явсан нь үнэн. Би аймагтаа очиж чадаагүй байна. Би өөрийн цахим хуудастаа дээрх асуудлын талаар тодорхой бичсэн байгаа учир өөр тайлбар, мэдээлэл өгмөөргүй байна. Би “явахгүй” гэж үлдээгүй” гэсэн юм.
Харин түүнийг хээр орхисон гэгдээд буй Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Х.Батмөнхөөс тухайн үед юу болсон талаар тодрууллаа.
-Та морин хуурч Б.Тэгшжаргалтай маргалдаж, түүнийг хээр орхисон юм уу. Тухайн үед юу болсон талаар мэдээлэл өгч болох уу?
-Бид хэрэлдэж, муудалцаагүй бас түүнийг санаатай орхиж яваагүй. Бид Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас тодорсон алтан унаганы эздэд шагнал гардуулах ажилтай аймгаас гарсан. Хөгжмийн зохиолч, морин хуурч Б.Тэгшжаргал тухайн айлаас "Ээжтэйгээ уулзана" хэмээн ээжийнх рүүгээ явсан. Түүнийг явах гэхэд нь "Хоол идчихээд яв. Тэгээд хүргэж өгье” гэтэл “Зүгээр ээ, гадаа унаа ирчихсэн байгаа” гээд хувийнхаа унаагаар явсан. Би аймагтаа эмчээр давхар ажилладаг болохоор тухайн айлаас Баяндэлгэр сумын эмнэлэгт очиж хүмүүстэй уулзсан юм. Тэгээд аймаг руу буцах дөхөхдөө жолоочоо Б.Тэгшжаргалын байгаа айл руу явуултал тэр “Явахгүй” гээд үлдсэн байсан. Тухайн үед охин минь төрөхөөр дуудлага өгчихсөн байсан учир "Явахгүй" хэмээсэн түүнийг хүлээлгүй аймаг руугаа хөдөлсөн юм. Гэтэл өнөө өглөө /өчигдөр/ өөрийн цахим хуудастаа “Дарга нар намайг орхиод явчихлаа. Шөнө 2-3 километр алхлаа” хэмээн олон нийтэд худал мэдээлэл тараасан байсан. Би үүнд гомдолтой байгаа. Өөрийнхөө нэр төрийг сэргээлгэнэ гэж бодож байна.
-Тухайн үед морин хуурч Б.Тэгшжаргал архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан уу. "Явахгүй" гээд үлдэх шалтгаан нь юу байсан бол?
-Айлаас гарахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Айлаас ээж дээрээ очсон бол архи уугаагүй байх. Түүнийг яагаад “явахгүй” гэх болсныг мэдээгүй. Уг нь бид нэг ч удаа хэрэлдэж, муудалцаагүй юм. Гэтэл жолооч минь "Түүнтэй ойлголцсонгүй, явахгүй гэж байна” гээд ирсэн. Үүнээс гадна тэрбээр олон нийтэд хэрэлдэж, муудалцаад өөрийг нь хөдөө, хээр орхичихсон юм шиг утагатай сэтгэгдэл оруулсан байсан. Түүнийг зам дагуу буулгаж, хээр хөдөө орхиогүй гэдгийг надтай хамт явсан хүмүүс гэрчлэх байх.
-Хэдүүлээ айлд очсон юм бэ?
-Жолооч, сэтгүүлч, зураглаачтай тавуулаа очсон. Би аймгийнхаа иргэдийн хурлыг төлөөлж, алтан унаганы эзэнд гарын бэлгийг нь гардуулах үүрэгтэй явсан юм. Мөн УИХ-ын гишүүн Н.Ганибал орон нутгийн малчид, иргэдтэй уулзаж яваад алтан унганы эзнээр тодорсон айлд ирж таарсан юм.
-Тухайн үед та архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан уу. Таныг согтуурхаж, дээрэлхсэн хэмээсэн байсан?
-Миний ганц, хоёр хундага татсан нь үнэн. Уусныг минь далимдуулж, хөдөө хонуулсан гэх утгатай тайлбар оруулсанд гайхаж байгаа. Айлаас эмнэлэг рүү алхаж очсоноо хөдөө, хээр хаягдсан хэмээн бичсэн юм шиг байна лээ. Гэхдээ би түүнд согтуурхаж, муухай зан гаргаагүй. Өөрөө айл руу явчихаад явахгүй гээд үлдсэн болохоос түүнийг машинаас хүчээр буулгаагүй.
-Та морин хуурч Б.Тэгшжаргалтай холбогдсон уу. Аймагтаа ирсэн болов уу?
-Намайг залгахаар гар утсаа авдаггүй юм. Өглөө /өчигдөр/ намайг элдвээр доромжилж, дайрч, давшилсан. Тэр үед нь би уучлалт гуйсан. Тэгээд аймгийн театрын даргат нөхцөл байдлыг хэлж, унаа явуулах уу гэж хэлүүлтэл "Хэрэггүй" хэмээсэн байна лээ. Түүнээс өөрөөр дахиж холбогдоогүй байна.
| Хөгжимчин эрэгтэйг хээр орхисон гэгдээд буй Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Х.БАТМӨНХ: Б.Тэгшжаргал “Явахгүй” гэж суманд үлдчихээд, худал мэдээлэл тарааж байна |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |