Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 19 настай Д.Мөнгөнтуяа гэх эмэгтэй сураггүй болоод 27 хонож байна. Тодруулбал, тэрбээр нэгдүгээр сарын 28-ний өдөр 20:40 цагийн үед “Хоёр найзтайгаа уулзана” гэж гэрээсээ гараад гэртээ ирээгүй гэдэг. Энэ талаар түүний ээж Х.Отгончимэгээс тодрууллаа.
-Таны охин гэрээс гарахдаа юу гэж хэлсэн бэ. Тухайн шөнө юу болсон талаар та мэдэх үү?
-Миний охин нэгдүгээр сарын 28-ны 20:40 цагийн үед “Хоёр найзтайгаа уулзчихаад ирье” гээд гэрээсээ гарсан юм. Хоёр найз нь манай хамаатны хүүхдүүд болохоор тэд жинхэнэ найзууд гэсэн үг. Тэгээд ирэхгүй цаг орчим болохоор нь утас руу нь залгаж асуутал “Хоёр найзтайгаа гадуур явж байгаад очъё” гэсэн. Гэтэл тухайн үед хоёрдугаар сургуулийн үйлчлэгч Одмаа гэх эмэгтэй охиныг минь бааранд дуудсан байсан. Түүний бичсэн чатыг цагдаа нар эрэн хайх ажиллагааны үеэр ил болгосон. Тэгээд охин минь хоёр найзтайгаа түүний дуудсан бааранд очсон байсан. Гэтэл тэнд нь Одмаагийн найз болох Цэнгэл сумын цагдаагийн төлөөлөгчийн орлогч Баярсайхан, Цэнгэл сумын багийн дарга гэх хоёр залуу байсан юм билээ. Тэгээд охиныг минь гэр рүүгээ явах гэтэл Одмаа “Чи бидэнтэй хамт жаахан суучих. Чамайг гэрийнхэн чинь яав л гэж дээ. Би чамайг хүргээд өгчихнө” хэмээн хормойноос нь татсан гэдэг. Тэгээд охины минь хоёр найзыг бүжиглэж байхад нь Одмоо охиныг минь гэрт нь хүргэж өгнө хэмээн баарнаас авч гараад найзынхаа автомашинд суулгаж явуулсан байдаг.
-Тэд охиныг тань гэрт нь хүргэж өгөөгүй гэсэн үг үү?
-Охиныг минь гэрийнх нь ойролцоо буулгасан бичлэг байсан. Гэхдээ охиныг минь удалгүй өөр автомашин хүмүүс ирж, автомашиндаа хүчилж суулгасан байж мэднэ. Одмаа охиныг минь өөр хүмүүст дамжуулсан байж магадгүй гэж хардаж байгаа.
-Та Одмаатай уулзаж үзсэн үү. Охин нь түүнийг хэрхэн таньдаг болсон бэ?
-Би Одмаатай уулзсан. Түүнтэй хамгийн анх уулзахад айж, сандарсан байдалтай бараг л хэргээ хүлээсэн гэхэд болмоор байсан. Гэтэл сүүлд нь түүнийг цагдаа нар болон найзууд нь тайвшруулчихсан юм уу өөр тайлбар өгдөг болчихсон байсан. Тэгээд охиныг минь найзуудаараа хүргүүлж, бууна гэсэн газар нь буулгасан. Түүнээс хойш бид мэдэхгүй гэдэг тайлбар өгдөг. Одмаа манай хамаатныхтай ойр байдаг болохоор охин минь түүнийг таньдаг болсон. Тэгээд Одмаатай дотно харилцаатай болчихсон байсан. Тэр охинд минь би чиний төрсөн эгч шиг байна гэж хэлдэг байсан тухай охин минь хэлж байсан. Тухайн үед нь би Одмаа хүн найзлахаар хүн биш. Түүнээс хол бай гэж хэлж байсан.
-Одмаа ямар ажил хийдэг вэ. Тэр ажлаа хийж байгаа юу?
-Охинтой минь хамгийн сүүлд уулзсан гэх тэр гурав гурвуулаа ажлаа хийж байгаа. Одмаа 30 орчим настай нөхөр, гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Тухайн өдөр яагаад охиныг минь бааранд дуудсан болохыг мэдэхгүй байна.
-Таны охин юу хийдэг вэ. Та хэдүүлээ амьдардаг вэ?
-Охин минь 19 настай намар Өлгий хотод ирсэн юм. Дэлгүүрийн борлуулагч хийдэг. Том охин минь тусдаа гарсан. Би хүү, охин хоёртойгоо амьдардаг байсан юм. Мөнгөнтуяа миний бага охин. Би түүний төлөө амьдардаг байсан. Гэтэл амин хайртай охин минь сураггүй болоод сар гаруй боллоо.
-Та охиноо хайж лам, бөө нараас асууж үзэв үү?
-Охиноо хайгаагүй газар, асуугаагүй хүн гэж байхгүй. Охиныг минь бөө нар бусдын гарт байна. Охины минь хөдөлгөөнийг хорьчихсон байна. Түүнийг цагдаа нараас өөр хүн олохгүй гэсэн. Мөн намайг сэтгэлийн хаттай байгаарай гэж байна лээ. Тэгэхээр охин минь бусдын эрхшээлд орчихсон байж магадгүй. Өдөр нь охиноо хайж, шөнө ч нойр хүрэхгүй юм. Сүүлдээ би өөрөө туйлдаж, ядарч унах гээд байдаг болж.
-Таны охин ямар зан ааштай вэ. Өмнө нь гэрээсээ гарч сураггүй болж байсан уу?
-Охин минь дөлгөөн, тайван зантай. Тийм болохоор янз бүрийн хэрэгт холбогдоод байдаггүй. Өмнө нь нэг ч удаа гэрээсээ хол явж, сураггүй болж байсангүй. Үргэлж миний дэргэд байсан. Баян-Өлгий аймгийн цагдаа нар миний охиныг хурдан олж өгөөсэй. Хэрвээ охин минь хорвоод үгүй болсон бол охиныхоо цогцсыг ч болтугай авмаар байна. Гэхдээ охиноо амьд байгаа гэдэгт итгэлтэй байгаа.
| БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС СУРАГГҮЙ БОЛСОН ОХИНЫ ЭЭЖ: 27 хоног сураггүй байгаа охиныг минь Одмаа гэх эмэгтэй бааранд дуудаж, найзынхаа автомашинд суулгаж явуулсан гэсэн |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |