• Өнөөдөр 2024-05-19

Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

2023-02-13,   472

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урсгал сөрж, 12 настай хүүхдүүд гэмтээн, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болсон байна. Гэвч өмгөөлөгч эмнэлэгт хэвтсэн гэх шалтгаанаар шүүх хуралдааныг гуравдугаар сарын 6-ныг хүртэл хойшлуулжээ.
 
      Ингэснээр Ч.Маралмаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хоёр дахь удаагаа хойшиллоо.
 
       Эхний удаад яллагдагч нь өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хурал хойшилсон. Хэргийг сануулахад,  Ч.Маралмаа нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн долоон автомашин мөргөсөн.
 
      Мөн явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-13 20:10:52
    Зочин: Ингээд л гэмт хэрэгтнүүд нь өмгөөлөгч аваад хуулийн заалт цоорхойгоор шүүх хурлаа хэд ч хойшлуулдгийг болиулж болдоггүй юм байх даа.Хохирсон хүн улам л их хохироод байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188