• Өнөөдөр 2024-05-19

Налайх явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

2023-02-13,   1126

      Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны Барчингийн-Ам гэдэг газраас иргэн М нь хоёрдугаар сарын 7-ны 10:00 цагт Налайх дүүрэг рүү явна гэж гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ. Уг дуудлагыг хоёрдугаар сарын 9-нд 09:24 цагт онцгой байдлыг байгууллага хүлээн авсан байна. 
 
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчдыг очиход иргэн М /60 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг хоёрдугаар сарын 11-ний 10:00 цагаас Налайх дүүргийн гурав дугаар хорооны Хар чулуутын-Ам, Городок, Их уурхайн-Ам, Тоосгоны үйлдвэр, Барчины-Ам гэдэг газруудад зохион байгуулж мөн өдрийн 16:10 цагт гэрээс нь хойд зүгт найман км-т Налайх гол гэдэг газраас цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

Налайх явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188