• Өнөөдөр 2024-05-16

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ТАЙ 69.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН “НУУЦ ГЭРЭЭ” БАЙГУУЛСАН “ЭЛГЭН” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ч.ЦОГТБАЯРЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ

2023-02-11,   4418

      АТГ-ынхан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай авлига, хээл хахуулийн сүлжээгээр холбогдсон хамсаатнуудыг нь илрүүлэн баривчилсаар байна. Өчигдөр Б.Ганхуягийн бас нэгэн хамсаатан болох “Элгэн” ХХК-ийн захирал Чойжилванчигийн Цогтбаярыг цагдан хорьжээ. Тодруулбал, Ч.Цогтбаяр нь Б.Ганхуягтай түүний зөвлөх С.Энхтөрөөр дамжуулан холбоо тогтоож, улмаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хэдэн арван тэрбум төгрөгийн санхүүжилттэй өрөмдлөг, хайгуулын тендерүүдийг авч байсан. Хамгийн сүүлд, 2022 оны аравдугаар сард Б.Ганхуяг, Ч.Цогтбаяр нар 69.7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй “Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, улмаар нууцын зэрэглэлд оруулсан байдаг. Тэгвэл энэ гэрээг байгуулахдаа Б.Ганхуягт авлига өгсөн гэж Ч.Цогтбаярыг цагдан хорьжээ. 

 “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.ГАНХУЯГ, “ЭЛГЭН” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ч.ЦОГТБАЯР НАРЫН ХОРШЛЫН ЭХЛЭЛ БА 19 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР

      “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өөрийн найз Содномцэрэнгийн Энхтөр гэгчийг зөвлөхөөрөө ажиллуулж, бусдаас авлига авах, авлигын мөнгөө угаах бүх ажилдаа хамтарч байсныг нь бид баримтаар ил болгосон. Жишээ нь, Б.Ганхуяг нь авлигын мөнгөөрөө хотын төвд байрлах Regis place, Park palace гэх шилэн барилгуудаас оффисууд худалдаж авсан. Тэгвэл “Regis place” барилга нь С.Энхтөрийн төрсөн ах С.Энхтүвшингийн нэр дээр, “Park palace” барилга нь С.Энхтөрийн өөрийнх нь дээр байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Ганхуяг, түүний зөвлөх С.Энхтөр нар оффисын барилгаар мөнгө угааж байсны баримт бол энэ юм.  
 
Тэгвэл зөвлөх С.Энхтөр нь “Элгэн” ХХК-ийн захирал Ч.Цогтбаяр, Б.Ганхуяг нарын авлигын хэрэгт ч мөн зуучлагчаар оролцсон ажээ. Тодруулбал, Б.Ганхуягийн зөвлөх С.Энхтөр нь хувьдаа хэд хэдэн компани эзэмшдэг. Тухайлбал, “Титэмт саян трейд” ХХК-тай хамтран “Ханбогд рийл истэйт” ХХК-ийг эзэмшдэг. Харин “Титэмт саян трейд” ХХК-ийг Ч. Цогтбаяр эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, С.Энхтөр, Ч.Цогтбаяр нар “Хандбогд рийл истэйт” ХХК-ийг хамтран эзэмшдэг, бизнесийн түншүүд гэсэн үг. Эндээс, С.Энхтөр нь Ч.Цогтбаяр,  Б.Ганхуяг нарын зуучлагч байсан нь ойлгомжтой харагдана. 
 
Ингэж Б.Ганхуягтай холбогдсон Ч.Цогтбаяр өөрийн эзэмшдэг “Элгэн” ХХК-иараа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн өрөмдлөг, хайгуулын бүхий л тендерүүдийг сорчлон түүж байсан байгаа юм. Тодруулбал, “Элгэн” ХХК-ийн захирал Ч.Цогтбаяр нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягаас 19 тэрбум төгрөгийн тендер авсан баримт байна. 
 
Дурдвал, 
  • 2018 оны зургадугаар сарын 11-нд “Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг”-ийн ажил гүйцэтгэх 1.6 тэрбум төгрөгийн тендер
  • 2018 оны зургадугаар сарын 11-нд “Тавантолгойн ордын бусад хэсгийн нарийвчилсан хайгуулын өрөмдлөг”-ийн ажил гүйцэтгэх 9.3 тэрбум төгрөгийн тендер
  • 2019 оны тавдугаар сарын 8-нд “Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг”-ийн ажил гүйцэтгэх 8.0 тэрбум төгрөгийн тендер тус тус авч, гэрээ байгуулжээ. 

     Ч.Цогтбаярын “Элгэн” ХХК-ийг товч танилцуулбал, тэр 2005 онд Түвдэнгийн Сүрэнжав, Уртнасангийн Хүрэлбаатар нартай хамтран үүсгэн байгуулсан. “Элгэн” ХХК нь эхэндээ гүний худаг гаргадаг байсан. Улмаар 2010 оноос уул уурхайн өрөмдөг, хайгуулын ажил гүйцэтгэдэг болж, эхэндээ “Энержи ресурс” ХХК-ийн өрөмдлөг, хайгуулын ажлыг гүйцэтгэж байжээ.  Өдгөө “Элгэн” ХХК-ийг Т.Сүрэнжав, У.Уртнасан, Ч.Цогтбаярын төрсөн охин Ц.Өнөрбаяр нар хамтран эзэмшиж байгаа. 
ТАЙЛБАР: "ЭЛГЭН" ХХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ Ч.ЦОГТБАЯРЫН ОХИН Ц.ӨНӨРБАЯР
ТАЙЛБАР: "ЭЛГЭН" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ УРТНАСАНГИЙН ХҮРЭЛБААТАР
 
“ЭЛГЭН” ХХК БОЛОН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 69.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН “НУУЦ ГЭРЭЭ”

     “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, түүний зөвлөх С.Энхтөр нартай хууль бус хамтрагчид болж, улмаар 1-9 тэрбум төгрөгийн тендерүүдийг төвөггүй авч “амташсан” Ч.Цогтбаяр 2022 онд илүү том хөдөлжээ. 
 
Тодруулбал, Ч.Цогтбаяр нь 2022 онд өөрийн “Элгэн” ХХК болон “Литопро” ХХК, “Инженер геодези” ХХК, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-иудыг нэгтгэн “Хамтарсан түншлэл” байгуулсан. Улмаар 2022 оны аравдугаар сарын 25-нд “Хамтарсан түншлэл”-ээ төлөөлүүлж “Элгэн” ХХК-иараа “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 69.7 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий “Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх”-г байгуулсан байгаа юм. Ингэхдээ тус гэрээгээ нууцын зэрэглэлд байгуулсан байдаг. Тус гэрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг төлөөлж Б.Ганхуяг, “Элгэн” ХК-ийг төлөөлөгч, тухайн үеийн гүйцэтгэх захирал У.Хүрэлбаатар нар гарын үсэг зурсан. 
 
       Гэвч энэ гэрээ байгуулагдсаны маргааш нь том хэрэг мандсан. Тодруулбал, Б.Ганхуяг, Ч.Цогтбаяр нар 69.7 тэрбум төгрөгийн гэрээг 2022 оны аравдугаар сарын 25-нд байгуулсан. Гэтэл маргааш нь буюу аравдугаар сарын 26-нд Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой” ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Засгийн газраас төлөөлөгч томилогдчихсон тул Б.Ганхуяг дур мэдэн “Элгэн” ХХК-д мөнгийг нь шилжүүлэх эрхгүй болсон. Улмаар Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад гэрээгээ танилцуулж, “Элгэн” ХХК-д гэрээний урьдчилгаа төлбөр болгож 20 тэрбум төгрөг шилжүүлэх зөвшөөрөл хүссэн. Гэтэл Ж.Ганбат гэрээтэй нь танилцуулаад, хууль бус байна гэж дүгнэсэн. Ингэж Б.Ганхуяг, Ч.Цогтбаяр хоёрын 69.7 тэрбум төгрөгийн “нууц гэрээ” илчлэгдсэн байгаа юм. Тэгвэл Ч.Цогтбаярыг энэ гэрээг байгуулахын тулд Б.Ганхуягт авлига өгсөн гэж үзэж өчигдрөөс цагдан хорьжээ. 
ТАЙЛБАР: ЗҮҮН ГАР ТАЛААС "НУУЦ ГЭРЭЭ"-НД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН "ЭЛГЭН" ХХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ У.ХҮРЭЛБААТАР, ЗАХИРАЛ Ч.ЦОГТБАЯР, БАРУУН ГАР ТАЛААС ГУРАВТ "НУУЦ ГЭРЭЭ"-НД ТҮНШЛЭЛИЙГ ТӨЛӨӨЛЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН "ЛИТОПРО" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ч.БОЛДБААТАР

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ТАЙ 69.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН “НУУЦ ГЭРЭЭ” БАЙГУУЛСАН “ЭЛГЭН” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ч.ЦОГТБАЯРЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 27
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-08 08:10:32
    Иргэн : Одоо Этт н уурхайд түүний гар хөлүүд дарга хэвээр бүх булхайтай ажил нь үргэлжлүүлэн бгаа сурагтай шүү.....тэднийг шалгаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-11 17:56:40
    спорт: Ганхуяг аав боксчин байсан нь үнэн сүүлийн хэдэн жил боксын холбооны дэд ерөнхийлөгч хийж компануудтай боксын холбооны нэрээр нилээдгүй их мөнгө босгож Эрдэнэтэд аавынхаа нэрэмжит тэмцээныг хийсэн МБХ нарийн бичгийн дарга Батнасантай нийлж мөнгө угаасан байх магдлал маш өндөр АТГ сайн шалгаарай Бас Т.Мөнхбаяр гэж нөхөр 600 000 000 боксын холбоонд хандивлсан хэсэг зуур боксын холбоог удирдсан АТГ шалгаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-07 19:35:15
    ЭТ: Эрдэнэтийн нутгийн ЗӨВЛӨЛ гэгч мөн Ганхуягын хамаарал бүхийн мөнгө угаагч ХанБогд Кашимер ХХК түүний эздийн мөнгиөг маш анхааралтай шалгах хэрэгтэй. Мөн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Б.Эрдэнэзул, Г.Батсүрэн, ЭТТ бизнес хөгжлийн дарга Б.Батсайхан нарын маш сайн шалгах хэрэгтэй. Эрдэнэтийн ФА ФМ РД дугаар бүхий эзэдтэй худалдан авалт хийсэн ААН-н бүхнийг толгой дараалан шалгахад их олон зүйл тодорхой болно доо. АТГ маш сайн шалгаарай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-07 19:35:14

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-07 19:35:13

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-07 19:35:12

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-07 19:35:10

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-07 19:35:09

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-05 23:53:52
    Зочин: Энэ Б.Ганхуяг гэж физда ёстой нэг эзэнгүй юм шиг туйлжээ. Аль эртнээс, Оюутны холбооны үеэс бэлтгэгдсэн, танигддаггүй, худалч, хулгайч, багтай луйварчин байж. БЭТ Ж.Ганбатын хажууд "хамтарч ажиллаж байгаа" гээд ичих ч үгүй...даан ч яав даа. Холбоо хамаарлыг нь бүгдийг тогтоож, нуугдмал хөрөнгий нь тогтоож, улсын орлого болгож, хуулийн дагуу цээрлэл хүлээлгэх ёстой. АТГ, хуулийнханд баяр хүргэе! Та бүхэн энэ ард түмэндээ итгэл найдвар хайрла.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-04 09:30:58
    Зочин: Энэ улс орон түүний баялаг эзэнгүй мэт авирлацгаах юм.Бүх юм эзэнтэй дур зоргоороо авирлагчдад ташуурын амт үзүүлж хашраах хэрэгтэй.Ичдэггүй шуналын хар туламнууд вэ.Яаж чаддаг байнаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-04 09:30:44
    Зочин: Энэ улс орон түүний баялаг эзэнгүй мэт авирлацгаах юм.Бүх юм эзэнтэй дур зоргоороо авирлагчдад ташуурын амт үзүүлж хашраах хэрэгтэй.Ичдэггүй шуналын хар туламнууд вэ.Яаж чаддаг байнаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-04 09:30:33
    Зочин: Энэ улс орон түүний баялаг эзэнгүй мэт авирлацгаах юм.Бүх юм эзэнтэй дур зоргоороо авирлагчдад ташуурын амт үзүүлж хашраах хэрэгтэй.Ичдэггүй шуналын хар туламнууд вэ.Яаж чаддаг байнаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-03 23:55:51
    Р: ХЯТАДАД ХАМГИЙН САЙН ӨРӨМИЙН МАШИН 1 ТЭРБУМ ТӨГРӨГ ӨӨРСДӨӨ ТЕХНИКЭЭ АВААД ХИЙЖ БОЛОХ ЮМЫГ АЛБААР ГЭРЭЭНИЙ ХАХУУЛЬ АВАХ ГЭЖ ШААДАГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-03 16:20:19
    Иргэн: Элгэн техникийн чадалтай компани биш мөртлөө бүх тендэрийг авдаг бсан нь цаанаа учиртай бж ээ. Эрдэнэс 5 толгойд ажилладаг уул уурхайн компаниуд бүгд мэднээ штэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-03 16:01:08
    Isee: Энэ ёстой бүтэхгүй буруу гарын нөхдүүд гэсэн шүү. Цогоо, Хүрлээ нар нь ялангуяа. Өрөмдөөгүй ажлаа баахан хий гүйцэтгэл бичээд мөнгө угаасан гэж геодогчид ярьдаг. Ер нь үүнийг сүүлийн 10 жилээр нь шалгах хэрэгтэй. Дотор нь бас хамааралтай охин компаниуд бгаа шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-03 16:00:02
    Isee: Энэ ёстой бүтэхгүй буруу гарын нөхдүүд гэсэн шүү. Цогоо, Хүрлээ нар нь ялангуяа. Өрөмдөөгүй ажлаа баахан хий гүйцэтгэл бичээд мөнгө угаасан гэж геодогчид ярьдаг. Ер нь үүнийг сүүлийн 10 жилээр нь шалгах хэрэгтэй. Дотор нь бас хамааралтай охин компаниуд бгаа шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-03 14:40:23
    сайн судал: ЭТТ 12 эсүүл 14 оноос хойших хайгуулын бүх ажил бас этт газын хайгуулын ажлыг хийсэн элгэнххк. 11 оноос хойш судал
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-03 12:19:32
    pkxny: авилгачид шоронд багтахгүй нь дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-03 11:57:16
    зочин: цаазын ял сэргээж хэдэн хүн цаазаар авахад авилга байхгүй болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-03 11:57:15
    зочин: цаазын ял сэргээж хэдэн хүн цаазаар авахад авилга байхгүй болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-03 11:57:15
    зочин: цаазын ял сэргээж хэдэн хүн цаазаар авахад авилга байхгүй болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-03 11:57:14

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-03 11:57:12
    зочин: цаазын ял сэргээж хэдэн хүн цаазаар авахад авилга байхгүй болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-03 11:57:11
    зочин: цаазын ял сэргээж хэдэн хүн цаазаар авахад авилга байхгүй болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-03 11:57:10
    зочин: цаазын ял сэргээж хэдэн хүн цаазаар авахад авилга байхгүй болно
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188