Ховд аймгийн Мянгад суманд энэ оны нэгдүгээр сарын 7-8 шилжих шөнө 53 настай Ц нь хоёр сартай зээ охиноо малын тэжээлээр дарж, амийг нь хөнөөсөн байж болзошгүй ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, төрсөн охиноо Говь-Алтай аймаг руу хичээлдээ явсан хойгуур нь зээгээ санаатайгаар хөнөөсөн байж болзошгүй гэх хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа билээ. Тэгвэл уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүх хурлын тов гарчээ. Шүүх хурал энэ сарын 19-нд Ховд аймагт болно.
Уг хэргийн талаар Ховд аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дэд хурандаа Ц.Булганбаатар мэдээлэл өгөхдөө “Зээ охиноо малын тэжээлээр дарж хөнөөсөн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн газар албан ёсоор бүртгэгдээгүй. Харин дээрх хэрэг гарсан байж болзошгүй мэдээллийн дагуу цагдаагийн газрынхан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Талийгаачийн гэр бүлийнхэн буюу өвөө, эмээ нь үгсэн тохиролцож, хоёр сартай зээгээ малын тэжээлээр дарж, амийг нь хөнөөгөөд, цогцсыг оршуулчихсан байсныг цагдаа нар илрүүлсэн. Зээ охиноо санаатайгаар хөнөөсөн байж болзошгүй иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, хойшлуулшгүйгээр баривчилсан. Талийгаач охин өвөө, эмээтэйгээ амьдардаг байсан юм билээ. Хүүхдийн ээж нь оюутан, эцэг нь өөр газар ажиллаж, амьдардаг байсан” гэсэн байдаг.
-Талийгаач охины аав, ээжийн сэтгэл санаа ямар байгаа вэ?
-Залуу хүмүүсийн амьдрал л хэцүү юм даа. Аав, ээж хоёр нь аймагтаа байгаа. Дүү маань энд ирээд, охиноо нутаглуулаад буцсан. Сэтгэл санааны гүн хямралд орсон, яаж ч чадахгүй хоёр жаахан хүүхэд л байх шиг байна. Бид янз бүр болчих вий гэж бас санаа зовж л сууна даа. Талийгаач нярайн аав миний дүүгийн хүүхэд байгаа юм. Би ганц нагац ах нь. Би дүүгийнхээ эхнэртэй уулзаж, танилцаагүй ээ. Залуу хүмүүс хоорондоо учирч, сэтгэлтэй болсон юм гэнэ лээ. Харамсалтай нь, бэрийн маань аав, ээж миний дүүг хүлээн зөвшөөрдөггүй гэсэн. Гэрээр нь орж, гарч ч чадахгүй, нуугдаж амьдарч байсан юм билээ. Тэгээд эхнэрийгээ сургуульд сурахаар явахаар нь араас нь очиж, аймагт нь ажил хийж, хамт амьдарч байсан гэсэн. Хүүхэдтэй болсноо хүртэл нууж, төрүүлсэн байгаа юм. Тэгээд бэр маань аав, ээждээ харуулахаар авиачиж өгсөн. Хүний үр чинь өөрийнхөө эцэг, эхэд л найдахаас өрөөлд тийм амар итгэхгүй шүү дээ. Гэтэл харамсалтай нь өлгийтэй үр нь хорвоогоос буцчихлаа. Бидэнд итгэхэд ч бэрх, хэцүү байна. Хорвоод хүн болох гэж ирсэн өлгийтэй үрийг хөнөөчихдөг л юм байх даа. Ийм хүйтэн сэтгэл яаж гарсныг мэдэх юм алга.
-Танай гэр бүлийнхэн талийгаач охинтой уулзаж байсан уу. Аавынх нь талынханд харж өгөх боломж байгаагүй юу?
-Нагац эмээ, өвөө хоёр нь уулзаж, харж л байсан байх даа. Төрөөд удаагүй, хоёрхон сартай учраас даарах вий гэсэндээ эмээ нь хурганы арьс, өлгий бэлдэж өгсөн юм байна лээ. Гэтэл ээжийнх нь ээж гаргаад хаячихсан гэсэн. Манайханд их л дургүй хүмүүс дээ. Уг нь нэг нутаг усны хүмүүс шүү дээ. Өсгөж чадахгүй, дүүд минь үнэхээр дургүй, үрийг нь хүртэл үзэн ядаад, харж чадахгүй байсан юм бол бидэнд авчираад өгчихгүй яав даа. Талийгаачийг бидэнтэй огт уулзуулдаггүй, гэрээр нь очихоор гараад зугтаачихдаг хүмүүс шүү дээ. Хэрэв аваад ирсэн бол бид тэр нялх амьтныг хүн болгочихгүй яах билээ.
-Яг юу болсон юм бол. Та хэдэд хэзээ мэдэгдсэн бэ?
-Нярай учраас багийн эмч нь сар болгон очиж үзэх ёстой байсан юм байна лээ. Тэгээд нярайгаа үзэхээр очиход нь “Бурхан болчихсон. Аль хэдийнэ хөдөөлүүлсэн” гэж хэлсэн гэсэн. Тэгээд л цагдаа, шүүх болсон юм байна лээ. Цагдаагийнханд багийн эмч дуудлага өгч, шалгалтын ажиллагааг явуулсан юм уу даа. Ингэж л энэ хэрэг ил болсон гэсэн. Энэ тухай бид тэдний амнаас сонсоогүй, баттай мэдэхгүй байна. Цахим сүлжээнээс уншихад нярайг оршуулаад хоёр хоносон байсан гэсэн.
-Малын тэжээлээр дарсан гэдэг нь үнэн үү?
-Хэрэгтэн нь өөрөө тэгж хэлсэн гэнэ лээ. Хэргээ хүлээсэн учраас үнэн байлгүй дээ. Бидний сонссоноор худын хүүхдүүд албаны хүмүүст “Аав биднийг гэрээс хөөж гаргасан. Тэгээд маамууг шуудайтай малын тэжээлээр дарчихсан. Маамууг хол авч яваад, газарт булчихсан” гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд л нярайн цогцсыг олж, шинжилгээ хийсэн байх. Охиноосоо гарсан үрээ, өөрийнхөө мах цусны тасархайг тэгж харгисаар хөнөөнө гэдэг санаанд багтахгүй байна.
-Хэрэг гарсан газарт очсон уу?
-Үгүй ээ, миний дүүд алдаж, оносон зүйл бий. Тэгээд хадам аав, ээж болох хүмүүс нь зөвшөөрдөггүй гэсэн. Охиноо “Гуйлгачинтай суулгахгүй. Эцэггүй хүүхэд өсгөхгүй” гээд загнадаг байсан юм гэнэ лээ. Ядуу байгаа нь тэр хүүхдийн буруу биш юм. Залуу хүмүүсийн хайр сэтгэлийг бид мянга хориод чадахгүй шүү дээ. Уулзуулж, учруулахгүй хүмүүс рүү очиж яах билээ. Хууль хяналтын байгууллага нь үнэнээр тогтоогоод, шүүнэ биз. Хүн болох гэж ирээд буцсан тэр нялх хүүхэд, хүүхэдтэй боллоо гэж баярлаж байсан залуухан аав, ээж хоёр л хэцүү, өрөвдмөөр байна. Өөр хэлэх юм алга даа.
| МАЛЫН ТЭЖЭЭЛД ДАРАГДАЖ НАС БАРСАН НЯРАЙН АХ: ХУДЫН ХҮҮХДҮҮД “ААВ БИДНИЙГ ГЭРЭЭС ХӨӨЖ ГАРГААД, МААМУУГ ТЭЖЭЭЛЭЭР ДАРЖ, ГАЗАРТ БУЛЧИХСАН” ГЭЖ ХЭЛСЭН ГЭСЭН |
|
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
Т.Түвшинтулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ
2026-02-15 20:43:23
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна
2026-02-15 17:38:54
2026-02-15 15:39:21
Уран сайхны гимнастикийн “АЛДАР-80” тэмцээн эхэллээ
2026-02-15 15:26:20
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
2026-02-15 14:54:50
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
2026-02-15 12:17:10
Казахстаны уран гулгагч М.Шайдоров өвлийн олимпоос алтан медаль хүртлээ
2026-02-15 10:32:24
Б.Хулан, М.Энхбилэг нар Европын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-02-15 09:59:19
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-02-15 07:51:36
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-15 07:13:21
А.Амин-Эрдэнэ “No-Gi” төрөл улсын аваргаас алтан медаль хүртжээ
2026-02-15 07:10:00
Инкүши Ж.Энхсоёл хөнгөн бэртэл авч тоглолтоос чөлөөлөгджээ
2026-02-15 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-15 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-15 07:00:00
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...
2026-02-15 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-02-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |