• Өнөөдөр 2024-03-28

13 НАСТАЙ ОХИНЫ НҮЦГЭН ЗУРАГ, ВИДЕОГ ЦАХИМААР ХУДАЛДААЛЖ, БИЕИЙГ НЬ ҮНЭЛҮҮЛСЭН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО

2023-01-24,   589

      Цахим орчинд 13 настай охины цахим хаягаас түүний нэр зургийг ашиглан "Санхүү өгнө авна" гэх фейсбүүк групп дээр зар байршуулж ашиг олж, биеийг нь үнэлүүлсэн хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тус хэргийн шүүх хурал өнөөдөр 15:00 цагт  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал дээр болохоор товлогдсон. Гэвч тус хэргийн шүүх хуралд оролцох прокурор өвчтэй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг түр хойшлуулжээ.  Сүүлийн үед бага насны охидтой фэйсбүүкээр удаан хугацаанд харилцаж нүцгэн зураг, видеог нь авч цаашлаад зураг, видеог нь дэлгэнэ гэж айлгаж, сүрдүүлэн биеийг нь үнэлүүлсэн гэмт хэргүүд нэмэгдэх болсон. 
 
       Тухайлбал иргэн Э фэйсбүүкийн хуурамч хаягуудыг ашиглан “ХҮҮХДҮҮД” нэртэй нууц групп чат 2022 оны хоёрдугаар сард шинээр нээж тус групп чатанд  бага, өсвөр насны хүүхдүүдийн садар самуун агууламж бүхий дүрс, бичлэгийг байршуулж, хадгалсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Улмаар “ХҮҮХДҮҮД” нэртэй групп чатанд төлбөртэйгээр иргэдийг оруулж бага, өсвөр насны хүүхдүүдийн садар самуун агууламж бүхий дүрс, бичлэгийг үзүүлсэн хэргийг үйлджээ. Уг хэрэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгээр гэмт этгээдэд хоёр жилийн хорих ял оногдуулсан байдаг.

13 НАСТАЙ ОХИНЫ НҮЦГЭН ЗУРАГ, ВИДЕОГ ЦАХИМААР ХУДАЛДААЛЖ, БИЕИЙГ НЬ ҮНЭЛҮҮЛСЭН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188