Иргэн Г.Энхбилэг Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт гурван настай охиныхоо ханиадыг эмчлүүлэхээр хандсан боловч эмч нар охиныг буруу эмчилж, аминд нь хүрсэн байж болзошгүй хэрэг энэ сарын 15-нд гарсан. Тодруулбал, талийгаач охины аав хатгалгаа ханиадтай байсан охиныг минь эмч нар гэдэсний ханиадтай хэмээн буруу оношилж, олон төрлийн эм, тариа өгсний улмаас охины минь аминд хүрлээ гэх гомдолтой байгаа аж. Эмч нар талийгаач охинд ямар эмчилгээ хийж, хэрхэн хандаж байсан талаар талийгаачийн ааваас тодрууллаа.
-Танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Охин нь эмнэлэгт хэвтэхдээ ямар зовуурьтай байсан бэ. Эмч нар охинд нь ямар эмчилгээ хийсэн бэ?
-Охин минь энэ сарын 7-нд эмнэлэгт очихдоо бага зэргийн халуунтай, бөөлжсөн гэх шинж тэмдэгтэй байсан. Гэтэл Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн эмч охинд минь гэдэсний ханиадтай гэх онош тавьсан. Тэгээд охинд минь маш олон төрлийн эм, тариа хийсэн. Анхнаасаа онош нь буруу байсан болохоор эмч, сувилагч нарын хийж буй эмчилгээ буруу байсан.
Тийм учраас охины минь биеийн байдал эмнэлэгт ирээд улам муудаж, бүр хэвтрийн байдалтай болж, нүүр нь хавганаж, бие нь сульдсан. Тийм байхад эмч нар охиныг минь тэгж л байдаг юм гэсэн янзтай огт тоогоогүй. Эм, тариа хийгээд бие нь улам сульдаж байхад эмч нар ямар эмчилгээ хийхээ ч мэдэхгүй байсан. Өөрсдийнхөө хийсэн буруутай үйл ажиллагаанд ороогдсон, юу ч хийж чадахгүй зогссон гэж хардаж байгаа.Бид охиныхоо ханиадыг гэрийнхэндээ халдаахгүй эмнэлэгт эмчлүүлж, хурдан эдгээе гэж эмнэлэгт хандсан. Гэтэл охиноо найм хоногийн дараа хөнжилд нь ороогоод морогт үлдээнэ гэж яаж санах билээ дээ.
-Та охиндоо ямар нэртэй эм, тариа хийснийг мэдэж байгаа юу?
-Охинд минь маш олон төрлийн эм, тариа цаг наргүй хийсэн болохоор би бүгдийг нь бичиж авсан. Эмч нарыг тийм болон эм, тариа бичиж өгөхөд нь ингэж эмчлэх шаардлагатай юм байлгүй гээд тэдэнд найдсан юм. Гэтэл эмч нар эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд, хийж байгаа эмчилгээндээ анхаардаггүй юм билээ. Харин аав, ээжийг нь ингэвэл яасан юм, тэгвэл яасан юм хэмээн загнаж байсан. Дүүргийн эмч нарын харилцаа, хандлага, чанар маш муу байдаг гэдгийг сая мэдэрлээ. Тэд охиныг минь зүгээр л эм, тарианы туршилт болгочихлоо.
-Охиных бие муудаж, эм, тариа хийгээд ч нэмэргүй байхад та бүхэн эцсээ хүртэл эмч нарт итгэсэн үү. Охиноо өөр эмнэлэг рүү шилжүүлье гэж бодсон уу?
-Би эмч нарыг арай ч ийм тоомжиргүй хандана гэж бодоогүй. Эмнэлэгт байгаа юм чинь ямар нэгэн муу зүйл болно гэж төсөөлөөгүй. Эмч нарт итгэсээр л байсан. Тийм эм хэрэгтэй, ийм тариа хэрэгтэй гэхээр нь бүгдийг нь авчирч өгдөг байсан. Харин тэдний зааврын дагуу захисан эмийг нь аваад очиход охин амаар ууж чадахгүй юм байна шүү гэх жишээтэй байсан нь харамсмаар юм билээ. Эмчлүүлж байгаа хүүхдээ амаараа эм ууж чадах эсэхийг ч тооцоолоогүй байна гэхээр тун хэцүү байсан. Охин минь эмнэлэгт хэвтээд дөрөв дэх өдрөөс нь бие нь муудсан. Тэр үед нь бид охиноо эмнэлэгээс гаргаж, өөр эмнэлэгт үзүүлэх саналтай байгаагаа н.Бадамжав эмчид хэлтэл "Охины тариаг солих хэрэгтэй" гэсэн юм. Гэтэл тариа солиод охины бие улам муудахад бид дахиад ЭХЭМҮТ-д очиж эмчлүүлэх хүсэлтэй байгаагаа хэлтэл мөн л хүлээж аваагүй. Охиноо эмнэлгээс гаргах хүсэлтэй байгаагаа эмч нарт хоёр удаа хэлэхэд эмнэлгээс гаргаагүй.
-Охиноо ханиад хүрэх болгонд нь эмнэлэгт үзүүлж, эмчлүүлдэг байсан уу?
-Охин минь янз бүрийн хууч өвчингүй болохоор ханиад хүрсэн ч гэрт нь эмчилчихдэг байсан юм. Тэгэхээр өмнө нь эмчид үзүүлж, эмнэлэгт хэвтэж байгаагүй. Энэ удаад ээж нь жирэмсэн болохоор охиноо эмчид үзүүлэхээр хандсан юм. Гэтэл эмч нарын хариуцлагагүй, буруутай үйл ажиллагаанаас болж охиноо алдана хэмээн яаж санах билээ дээ. Эмч нарт маш их гомдож байна.
-Охиных нь цогцсыг танд хэлэлгүйгээр задлан шинжилгээнд оруулчихсан байсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Харин тийм ээ. Би охиноо морогт үлдээхдээ үүдний манаачид нь “Миний охинд ямар ч мэс хүргэхгүй шүү. Би охиноо бүтнээр нь нутаглуулна” гэж хэлсэн юм. Гэтэл энэ сарын 17-ний орой тус эмнэлгийн дарга нь надад “Манай эмч нар танд хэлэлгүйгээр таны охинд задлан шинжилгээ хийчихсэн юм байна. Уучлаарай” гэж ярьсан. Тэгэхээр нь би “Яагаад бидний зөвшөөрөлгүй охинд минь хүрч байгаа юм бэ” гэхэд “Эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан хүүхдэд задлан шинжилгээ хийх сайд нарын хамтарсан тушаал байдаг юм” гэсэн. Үүнд би мөн маш их харамсаж байгаа.
-Та Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн эмч нарт гомдол гаргаж, шүүхэд хандах уу?
-Би эмч нартай дахиж уулзаагүй байгаа. Тэдний тухай сонсохыг ч хүсэхгүй байна. Гэхдээ тэдэнд гомдол гаргана.
| Г.ЭНХБИЛЭГ: Гурван настай охиныг минь эмч нар буруу эмчилж, хөнөөчихөөд, зөвшөөрөлгүй задлан хийсэнд гомдолтой байна |
|
S&P АГЕНТЛАГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨСВИЙН БОДЛОГЫГ ЭЕРГЭЭР ҮНЭЛЖ, ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВ
2025-10-30 18:31:49
2025-10-30 16:02:28
С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй
2025-10-30 13:45:35
Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлжээ
2025-10-30 12:43:11
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
2025-10-30 11:27:11
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ
2025-10-30 11:03:12
Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна
2025-10-30 11:02:51
2025-10-30 11:00:00
Х.Нямбаатар: Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно
2025-10-30 10:06:48
Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой
2025-10-30 09:52:40
Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ
2025-10-30 09:45:14
ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ
2025-10-30 09:05:59
СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
2025-10-30 08:56:05
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Мөнхжин хүрэл медаль авлаа
2025-10-30 08:52:34
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Буянтогтох мөнгөн медаль хүртэв
2025-10-30 08:43:12
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
2025-10-30 08:34:37
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв
2025-10-30 08:26:19
Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-10-30 07:30:00
Б.Буянтогтох “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно
2025-10-30 07:20:00
Б.Хулан “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана
2025-10-30 07:10:00
УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ
2025-10-30 07:00:25
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-10-30 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-10-30 07:00:00
ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД
2025-10-30 07:00:00
Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР
2025-10-30 07:00:00
Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа
2025-10-30 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-10-30 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-30 06:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ
2025-10-29 15:48:22
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 245 зөрчил бүртгэгджээ
2025-10-29 15:45:58
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллалаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |