Төв аймгийн Мөнгөнморьт сумын хоёрдугаар багийн Бага ханан гэдэг газар Багануур дүүргийн харьяат малчин гэрээсээ "Адуундаа явлаа" гэж морьтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид нэгдүгээр сарын 13-нд 09:55 цагт хүлээн авчээ.
Эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нэгдүгээр сарын 13-ны 12:10 цагт Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн Их цанат гэх газар байх өвөлжөөний гэртээ нас барсан байдалтай байхад нь олж, Төв аймгийн Цагдаагийн газартай зөвшилцсөнөөр ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэх.
Тэгвэл бид 44 настай, талийгаач А-ийн эхнэр Т-тэй холбогдож, хэргийн талаар тодрууллаа.
-Талийгаач гэрээсээ хэдэн цагт гарсан юм бэ?
-Нэгдүгээр сарын 9-ний 03:00 цагийн үед гэрээсээ гарсан. Мал бэлчихээс өмнө хэдэн адуугаа цуглуулж, морио солиод, өвөлжөөний гэрээ эргэхээр явсан юм. Бид хоёр хүн хүч муутай байдаг учраас мал бэлчихээс өмнө ажлаа амжуулах санаатай эрт босож, адуундаа явсан хэрэг. Бидний амьдарч байгаа отрын гэр өвөлжөөнөөс маань 20 гаруй км-ийн зайтай байдаг. Адуу маань өвөлжөөний ойролцоо идээшиж байсан учир тийшээ явсан. Тэгээд л сураггүй алга болж, дөрөв хоногийн дараа цогцос нь олдлоо.
-Гэрээсээ гарснаасаа хойш тантай холбогдоогүй юу?
-Үгүй ээ, манай отрын гэрт сүлжээ барьдаггүй. Тэгээд ирэхгүй болохоор нь өдөр 01:00 цагийн үед охинтойгоо хониндоо явган явж, уулан дээр гарч сүлжээтэй залгасан. Гар утас руу нь хэд хэдэн удаа залгасан боловч дуудаад байгаа хэрнээ аваагүй. Тэгээд “Адуу мал нь тарж явчихаад хайж байгаа юм байна. Утасныхаа дууг хаасан бололтой” гэж бодоод сүлжээтэй газраасаа буусан. Ингэхдээ Улаанбаатар хотод байдаг хоёр хүүхэд рүүгээ залгаад “Аав чинь утсаа авахгүй байна шүү. Хэдэн адуу нь тараад явсан бололтой. Залгаж үзээрэй” гэж хэлээд явсан. 10 гаруй хоног адуундаа яваагүй учраас тараад алга болсон байх гэж бодож байсан. Тэгээд л хайгаад, хол явчихлаа гэж бодсон юм. Тэр шөнөө ирэхгүй болохоор нь маргааш нь уулан дээр гарч мөн л залгаж үзсэн. Утсаа огт аваагүй. Тэгээд “Ямартай ч сүлжээтэй газар яваа юм байна. Над руу залгасан ч миний утас холбогдохгүй байсан байх” гэж тайвширч бодоод гэр рүүгээ явсан. Яаж ийм аймшигтай зүйл болно гэж бодох билээ. Энэ хугацаанд ч хүүхдүүд рүүгээ яриагүй байна лээ. Гурав дахь өдрөөс нь сандарч, ах, дүү, хамаатан садандаа хэл дуулгаж, хоёр хүүхдээ Улаанбаатар хотоос дуудаж, аавыгаа хай гэж хэлсэн. Хүүхдүүд минь ирээд эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч цас ихтэй учраас машин тэрэг нь эвдрээд олигтой хайж чадаагүй. Арга ядаад Онцгой байдлын газар руу хэл дуулгаж, эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Онцгойгийнхон эрэл эхлүүлээд удалгүй өвөлжөөний гэрээс нас барсан байхад нь олсон.
-Онцгойгийнхонтой ар гэрийнхэн нь хамт явсан юм уу. Хүүхдүүд тань өвөлжөөнийхөө гэр рүү очиж үзээгүй юм уу?
-Очиж үзээгүй. Цас ихтэй учраас очих зам хэцүү байсан юм. Онцгой байдлын албан хаагчидтай талийгаачийн маань эгч, ах нь хамт явсан. Гэхдээ ах, эгчийг нь гэр рүү оруулаагүй байна лээ. Төв аймгийн цагдаа нарыг ирэхээс өмнө цогцос танилцуулахгүй гэж хэлсэн гэсэн.
-Албаныхан болон хамт явсан хүмүүс нь ямар нөхцөл байдалтай байсан гэж хэлсэн бэ?
-Задлан шинжилгээ хийсэн үү. Урьдчилсан байдлаар юу гэж гарсан бэ?
-Шүүх шинжилгээний багийнхан задлан хийсэн. Урьдчилсан байдлаар зүрх нь шохойжиж, шигдээс болж хаагдсан байна гэсэн. Мөн гадны нөлөөгүй, хөлдөлт байхгүй, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэж гарсан. Гэрээсээ гараад өвөлжөөн дээрээ очоод бие нь тавгүйрхсэн байх. Тэгээд мориндоо хам хум өвс тавьж өгөөд л гэртээ ороод хэвтсэн юм шиг байна лээ. Орон дээрээ ч хэвтээгүй, зуухныхааа хойд талд, орныхоо урд хэсэгт хэвтсэн байна гэсэн. Гэнэт унасан байх л гэж таамаглаж байна.
-Талийгаачийн зүрх өвддөг байсан юм уу. Өмнө нь эмнэлэгт үзүүлж байсан уу?
-Өвдөж байна гэж ганц ч удаа хэлж байгаагүй. Эмнэлэгт ч үзүүлж байгаагүй хүн дээ. Гэнэт л өвдөөд, зүрх нь хаагдчих шиг боллоо. Маш харамсалтай, гэнэтийн зүйл боллоо. Бага хүүхэд маань тавдугаар ангид сурдаг. Гэрийнхээ ойр тойрноор аавыгаа дөрөв хоног хайсан. Эцэст нь бурхан болсон гэдгийг нь сонсоод сэтгэл санааны гүн хямралд ороод байна. Гэнэтийн зүйл учраас маш хүнд байна. Хэрэв өмнө нь өвдөж байсан бол эмчид үзүүлэхгүй яах вэ дээ. Хэдэн малынхаа хойноос хөөцөлдсөөр байгаад л бурхан болчихлоо.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Отроор яваад удаж байна уу?
-Манайх гурван хүүхэдтэй. Хоёр том маань хотод амьдардаг. Бага охин маань тавдугаар анги, Улаанбаатар хотод сурч байгаад амралтаараа гэртээ ирээд байсан юм. Бид уг нь өвөлжөөн дээрээ өвөлжиж байсан ч цас их унасан учир отрын гэр аваад нүүсэн юм.
| АДУУНД ЯВААД НАС БАРСАН А-ИЙН ЭХНЭР Т: ТАЛИЙГААЧ МИНЬ ӨВӨЛЖӨӨНИЙХӨӨ ГЭРИЙН ЗУУХНЫ ХАЖУУД УНАСАН БАЙДАЛТАЙ ОЛДСОН |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |