Төв аймгийн Мөнгөнморьт сумын хоёрдугаар багийн Бага ханан гэдэг газар Багануур дүүргийн харьяат малчин А энэ сарын 9-нд 04:00 цагийн орчим г гэрээсээ "Адуундаа явлаа" гэж морьтой гараад сураггүй болсон байна. Сураггүй болсон тухай дуудлагыг Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид нэгдүгээр сарын 13-нд 09:55 цагт хүлээн авчээ.
Улмаар 44 настай, иргэн А-г тухайн өдрийн 11:10 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 12:10 цагт Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн Их цанат гэх газар байдаг отрын гэртээ нас барсан байдалтай байхад нь олж, Төв аймгийн Цагдаагийн газартай зөвшилцсөнөөр ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
| Адуундаа яваад сураггүй болсон иргэн отрын гэртээ нас барсан байжээ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |