• Өнөөдөр 2024-04-25

Хөвсгөлд машинтайгаа живсэн жолоочийн дүү: Ах минь талийгаачийг аврах гэж далай руу гурван удаа ороод чадалгүй алдчихсандаа сэтгэлээр их унаж байгаа

2023-01-14,   50628

        Хөвсгөл далай дээгүүр зорчиж явсан гурван зорчигчтой “УАЗ-3303” загварын автомашин осолдож, хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан байдаг. Тодруулбал, Ренчинлхүмбэ сумаас далайн замаар зорчиж явсан фургон автомашин мөс цөмөрсний улмаас далайд  живж, 49 настай эрэгтэй амиа алдсан юм. Харин азаар хамт зорчиж явсан 52 настай жолооч Э, 16 настай Т нар амьд гарсан.  

Уг ослын тухай дуудлага хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт нэгдүгээр сарын 3-ны 21:30 цагийн орчимд иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, нуурын эрэгнээс 32 метрийн зайд цөмөрсөн автомашинд ойролцоо шумбалт хийж, цогцсыг гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн гэж мэдээлсэн юм. Тэгвэл бид сэрэмжлүүлэг болох үүднээс тухайн өдөр юу болсон талаар жолоочийн хадам дүү Н-тэй ярилцлаа.

            -Гүн эмгэнэл илэрхийлье. Ах, дүүгийнх нь биеийн байдал ямар байгаа вэ?

         -Маш харамсалтай осол болж, хүний амь үрэгдсэнд бид харамсаж, гашуудаж байна. Жолооч ахын маань болон 16 настай дүүгийн минь биеийн байдал хэвийн байгаа. Харин сэтгэл санаа нь хүнд, шокын байдалтай байна. Байнгын хараа хяналт, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, тайвшруулах эм уулгаж, шаардлагатай арга хэмжээг авч байгаа. Нүдэн дээр нь тийм аймар осол болсон байхад яаж ч зүгээр байх билээ дээ. Үнэхээр хэцүү л юм боллоо.   

-Тэр өдөр яг юу болсон юм бэ. Хаашаа зорчиж явсан юм бол?

         -Осол болсон өдөр буюу нэгдүгээр сарын 3-ны 19:30 цагийн орчимд бид Ренчинлхүмбэ сумаас төвөөс гарсан. Сумын төвөөс хөдөө гэр рүүгээ хоёр машинтай гараад явцгаасан юм. Ах маань фургон машинтайгаа хүргэнийхээ хадам ахыг, дүүгийнхээ 16 настай хүүг суулгаад явсан. Би “Ланд-80” маркийн автомашинтай ээж болон ах дүү нараа суулгаад явсан юм. Тэгээд “Ланд-80” машин хүнд төмөртэй байсан учраас би даваагаар давж явахаар болж, ах мөсөн дээгүүр явахаар болсон. Далай дээгүүр зам гарч, өмнө нь өчнөөн машин зорчсон байсан. Харамсалтай нь тэр өдөр далайн хил гарч, гэрийн буйрны хэмжээтэй сул мөс үүссэн байгаа юм. Харанхуй болж байсан учраас тэрийг нь мэдэлгүй осолдчихсон.

-Далайн замаар өмнө нь зорчиж байсан юм уу?  

         -Манай ах хашир жолооч. Насаараа машин барьж, далайн замаар зорчиж байгаа хүн. Ханхад болсон газар хөдлөлтөөс хойш далайд хил гарахад дуу чимээ гарахаа больчихсон. Өмнө нь далайн хил гарахад тас няс дуугараад, их чимээ гардаг байлаа. Чимээгээр нь ойр хавийн айлууд “Энэ хавьд далайн хил гарчихлаа” гэж мэдээд далайн замаар зорчих иргэдэд хэл дуулгадаг байсан. Гэтэл одоо дуу чимээ байхгүй учраас хэн ч юу ч мэдээгүй. Харанхуй болж байсан учраас далайн замаар давхисаар байгаад мөс рүү ороод явчихсан. Өдөр байсан бол цэнхэртээд байгаа усыг харалгүй яах вэ дээ. Ахын өмнөхөнтэй нэг машин зорчсон байна лээ. Далайн замаар зорчихын нэг аюул нь энэ. 30 минутын өмнө зорчиход зүгээр байсан бол дараагийн машин ирэхэд хил гарчихсан байдаг.

-Талийгаач машины аль талд сууж явсан юм бэ. Аврах боломж байгаагүй юу?

        -Талийгаач залуу машины арын суудал хойшоо харсан суудал дээр сууж явсан юм билээ. Урд талын суудал дээр 16 настай хүү сууж явсан. Арагшаа харсан суудал нь таазандаа тулсан өндөр түшлэгтэй учраас ард юу болж байгаа, зорчигч унтаж байгаа эсэх нь харагдахгүй. Далайн замаар давхиж яваад машин нь гэнэт л сул мөсөн дээр гарчихсан гэсэн. 16 настай дүү маань хаалгаа онгойлоод гарах гэтэл доод тал нь цэлийсэн ус харагдаж байсан гэсэн. Тэгээд хаалганаасаа барьж байгаад машин дээрээ авираад гарчихсан юм билээ. Харин ах жолоочийн нөгөө талын хаалгаар дамжаад, машиныхаа мотор дээгүүр давж гарах гэж байгаад ус руу уначихсан гэсэн. Тэгээд ахын гадуур хувцасны малгай усан дотор хөвж байхад нь машин дээрээс дүү татаж, ахыг машинаас нь бариулсан байна лээ. Ах “Би зүгээр байна. Чи арын суудал дээр байгаа ахыгаа очиж ав” гэж хэлсэн гэсэн. Дүү машины дээр хальтарч унахаас наагуур юм болж байж голын хаалган дээр очсон байгаа юм. Тэгээд голын хаалгыг онгойлох гэсэн чинь мөс тулаад онгойхгүй, цонхоор нь “Э ах аа, машин живж байна хурдан гараарай. Сэрээрэй” гэж хашхирсан гэсэн. Талийгаач дөнгөж сэрж байгаа аятай “Айн, юу” гэж хэлж байгаа нь сонсогдсон гэсэн. Тэгээд машины ар талыг онгойлох гэсэн хөлдчихөөд онгойгоогүй. Урд талын хаалгаар гарах боломж байгаагүй. Учир нь арын суудал машиных нь таазанд тулчихсан учраас урагшаа гарах боломжгүй. Тэгээд машин доошоо живчихсэн гэсэн. Машин живэх үйл явдал ердөө хоёр, гурван минутын дотор л үргэлжилж байгаа шүү дээ. Машин живэх хоород ах, дүү хоёр мөс рүү үсэрч, гарсан гэсэн. Тэгээд ах талийгаачийг аврах гээд далайн ус гурван ч удаа шумбалт хийж орсон байна лээ. Машинаа дөнгөж живэнгүүт нь араас нь шумбаж орсон боловч аварч чадаагүй. Машиныхаа дээд талд хүрээд л амьсгал нь боогдож арга буюу буцаж гарсан гэсэн. Ах хамгийн сүүлд ус руу орохдоо айлын зуухны хэмжээтэй мөс тэврээд, хэсэг хөвсөн юм байна лээ. Нөгөө хүнийгээ доороос гараад ирвэл аваад гарна гэсэн бодолтой усан дотор чадахаараа удаан хүлээсэн гэсэн. Өөрөө хэлэхдээ “Доороос гараад ирэх байх” гэж бодоод хүлээгээд байсан. Тэгээд дөрөв, таван минут усан дотор хөвөөд байдал биш боллоо” гээд уснаас гарсан” гэж байгаа юм. Уг нь аврах гэж зөндөө хичээсэн боловч чадаагүй.Талийгаачийг аврах гэж гурван ч удаа нуурын ус ороод чадаагүй учраас ах минь сэтгэлээр их унаж байгаа. Бүүр “Би ингэж явахаар үхмээр байна” гэж хүртэл хэлсэн. Нүдэн дээрээ хүн алдчихаар ямар хэцүү байх нь тодорхой. Ослын тухай бодогдоод, нүдэнд нь харагдаад байгаа байх.

-Талийгаач аль нутгийн хүн юм бэ. Гэрийнхэн нь очсон уу?

       -Талийгаач маань ээжтэйгээ амьдардаг байсан. Дүүгийнх нь эхнэр амаржих дөхсөн учраас гэрийг нь харж өгөхөөр явж байсан юм. Талийгаачийн гэр бүлийнхэн суманд ирсэн, ажил явдал нь энэ даваа гарагт болсон. Гэнэтийн харамсалтай осол болсон учраас ар гэрийнхэн болон бидэнд маш хэцүү байна.

-Нөгөө машинд зорчиж явсан та хэд машин осолдсон гэдгийг яаж мэдсэн юм бэ?

      -Бид хэдийг давуу уруудаад ороод ирэхэд 16 настай дүү маань зам дээр байж байсан. “Хүүе юу болсон бэ” гээд асуухад л “Мөс цөмрөөд осолдчихлоо. Жолооч ахын хамаг хувцас хөлдөж, явж чадахгүй мөсөн дээр байгаа. Хамт явсан Э ах машинтайгаа живсэн” гэж хэлсэн. Бид сандралдаад хар урдаараа очиход машин нь хэдийнэ живээд харагдаагүй. Жолооч ах мөсөн дээр хамаг бие нь хөшчихсөн хэцүү байдалтай байсан. Уг нь очих айл нь тэднээс ердөө 500 метрийн зайд далайн эрэг дээр байсан. Айлдаа хүргээд, ахыг дулаацуулж, сумын төв рүү хэл хүргэсэн. Тэгээд онцгой, цагдаагийнхан ирсэн дээ.

-Ахаас нь мэдүүлэг, байцаалт авч байгаа юу?

         -Тийм ээ, хүний амь эрсэдсэн учраас жолооч ял авах юм байна лээ. Хууль нь тийм учраас яах аргагүй жолоочийн буруу болно. Хүний амь насыг эрсэдүүлэх нөхцөл байдал үүссэн гээд л явчихдаг юм байна. Хэдийгээр манай талийгаачийн гэр бүлийнхэн “Гомдол, саналгүй” гэж хэлсэн ч хууль нь ял онооно. Хүнээ алдчихсан, нэг хүнээ шүүхийн тогтоол уншуулахаар болчихсон болохоор бидэнд их хэцүү байна.

Иймд иргэд, жолооч та бүхнийг гол, мөрөн бүрэн гүйцэт хөлдөөгүй энэ үед баталгаатай замаар зорчиж, өөрийн болон бусдын амь насыг аюулд орох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

 


Хөвсгөлд машинтайгаа живсэн жолоочийн дүү: Ах минь талийгаачийг аврах гэж далай руу гурван удаа ороод чадалгүй алдчихсандаа сэтгэлээр их унаж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 24
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-10 07:28:38
    Би: Тэнэг хуультай пизда орон шүү..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-10 00:22:40
    zochin: huush end turshilgatai jolooch hamaa baidaggvi bgaa shvv mus bol mus us bol us comment nd ******** bgaa nowshnuud mini uursduu ochood dalai deegvvr yawaad vzeeree gal us baritsgvi gediin shvv ih medemhiirsen mongolchuud inm bolhopo uls chini hugjihgvi bgnm dere ch doorooch inm tenegvvd bdg bolhoor
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-18 02:46:02
    Cgf: Zailaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-18 02:46:02
    Cgf: Zailaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-18 02:46:02
    Cgf: Zailaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-18 02:45:59
    Cgf: Zailaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-14 22:41:30
    hgl: хүний амь авч явж байж, ямар муухай хайнга юм бэ нээрээ, үнэхээр их харамсалтай юм аа, хайран нэг монгол иргэн минь , харамсалтай юм аа, өрөвдөж бн талийгаач болсон хүнийг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-14 13:52:39
    Зочин: Маш сайн өмгөөлөгч авах хэрэгтэй байхаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-14 13:52:37
    Зочин: Маш сайн өмгөөлөгч авах хэрэгтэй байхаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-14 10:22:43
    Сарантуяа: Тун харамсалтай юм болжээ уг нь дадлага туршлагатай л хүн юм бна далай руу 3удаа орно гэдэг тэр өвлийн хүйтэнд бас хүний амь аврах гэсэн сэтгэлийг нь бодож ялийн харгалзан үзэж болохгүй гэж үү хуульд өөрчилт энэ талаар оруулмаар юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-14 06:14:04
    Даймаа: Хамт явахгүй дээ.Харамсалтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-14 05:36:57
    Өлзий: Ланд давж байгаа даваагаар Пургон давна ш д. Тэнэг юм даа хөөрхий.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-14 00:40:32
    Зочин: Талийгаачийг согтуу байсан гэж ОНОШЛОХОО болиорой ! Жолоочийн танил юмуу ? Хол замд тэгээд харанхуйд хүн барагтай л бол унтана шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-14 00:33:49
    Иргэн: Харамсалтай! Гэхдээ энэ жолооч нарыг “ та нар чинь ер нь яачихсан хүмүүс вэ! гэж зэмлэмээр л байдаг. Мөс бэхжээгүй байна,гол мөрөн далайн мөсөн дээгүүр битгий яваарай гээд бараг өдөр бүр л ТВ -р анхааруулаад байхад. Хүний амь тээж яваагаа ч бодохгүй юм.Даан ч дээ,хэлэх ч үг олдохгүй юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-13 16:34:50
    zochin: mash haramsaltai umaa hairan zaluu hovsgolvdalai maan mashinii tos benzineer ovol ih bohirdoh umdaa darga stertei malnuyd yu hiij baidag bn aa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-13 16:34:48
    zochin: mash haramsaltai umaa hairan zaluu hovsgolvdalai maan mashinii tos benzineer ovol ih bohirdoh umdaa darga stertei malnuyd yu hiij baidag bn aa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-13 14:04:29
    Мазаалай.: Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Танай гэр бүлийнхэнд сэтгэлийн хадтай байгаарай л гэж хэлье. Юу юугүй шоронд орно гэж бодохоосоо илүү сайн өмгөөлөгч аваарай. Миний харж байгаагаар бол наадах чинь онолын хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэх байх. Анхнаасаа талийгаачийн амь насыг хохирооё гэж үзээгүй гэсэн үг харин ч өөрийнхээ өмь насыг эрсдэлд оруулан байж 3 удаа аврах гэж оролдсон байна. Гэхдээ адгийн зарга 10 хоног гэж хэсэгтээ хуулийн байгууллагаар явах байх. Тэр болгонд сэтгэлээр унахгүй, хямрахгүй байгаарай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 13:21:58
    НУУРАН ДЭЭР БҮҮ ЯВ МАЛУУД: НУУРАН ДЭЭР МАШИНААР ЯВДАГ МАЛУУД ОЙЛГОЖ АВ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 11:25:07
    зочин: Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье Хөөрхий жолооч ямар санаатай хүн алсан биш . Хөнгөн ял л өгөөсэй билээ. Ер нь тэгээд хаа хаанаа анхаарал болгоомжтой л байхгүй бол гэнэтийн юм гэдэг чинь нэг л нөмрөөд ирнэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 09:31:18
    Ьблө: Явдаг даваа байдаг юм бол амь насаа хайрлаад тэрүүгээрээ л явж байл даа.Юунд найдаж мөсөн дээр явдаг бнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 03:21:08
    Ajiglagch: Zugeer l zamaaraa yabna biz. hairan hunii ami abch yabchaad hudlaa jujeed. 3 orson. hohitolgui grj ntr. tiim bol ter sanaataigaar hun alsan hoid sandalaa namsgahgui yaasiin
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 23:21:15
    Зочин: Талийгаач тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн согтуу байдалтай байсан байх гэж санагдлаа харамсалтай явдал болжээ хөөрхий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 11:08:20
    irgen: gol musun deer mashin yawuulahiig horigloogui zasag dargad arga hemjee awna uu 1rt irgenii ami nas aladana 2 gol nuur bohirduulna 3. ulsiin zardlaar jiwsen bol gargana
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 10:42:55
    Даваасүрэн: Аймар юм болжээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188