Тарваган тахал өвчнөөр өвдсөн эрэгтэй эмнэлгийн өрөөнд амиа хорлосон хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан байдаг. Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат, 29 настай С нь тусгаарлалтын өрөөнд хоолойгоо боомилж, амиа алдсан юм. Талийгаач тарваган тахал өвчнөөр өвдсөн нь шинжилгээгээр тогтоогдож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байх үедээ амиа егүүтгэсэн гэх.
Бид уг хэргийн талаар талийгаачийн эгчтэй тухайн үед холбогдож, тодруулахад “Дүү минь гурван цаг “Амь авраач, тариа хийгээд өгөөч” гэж гуйсан. Тусгаарлалтын өрөө рүү орж тусламж үзүүлэх эмч, сувилагч олдохгүй хугацаа алдсан. Өөрөөр хэлбэл, эмнэлгийнхэн халдвар авчих вий гэж айсандаа, эсвэл тусгаарлагдахаас залхуурсандаа тусгаарлалтын бүс рүү ороогүй. Эцэс сүүлд нь, ээлжийн амралтаа авсан байсан таньдаг эмчээ гуйж тусгаарлалтын өрөө рүү оруулахаар болсон. Эмчийг өрөөнд орохоос хоёрхон минутын өмнө дүүгийн минь байгаа өрөөнөөс чанга дуу гарсан. Тэгээд эмчийг ороход орныхоо урд суугаараа өөд болчихсон байсан” гэсэн билээ.
Энэ хэргийн талаар талийгаачийн эгчтэй дахин холбогдож, тодрууллаа. Тэрбээр “Хөгшин настай аав, ээж хоёрыгоо аваад би шүүх, цагдаагаар явж чадахгүй учраас дүүгийн минь хэрэг хаагдаж байгаа. Хэргийг хаах санал гаргасан байна лээ. Биднийг долоо хоногийн дотор Дээд шүүхэд хандаж болно гэсэн. Хэрэв хандахгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж байна лээ. Ядарсан бидэнд туслах хүн байхгүй учраас хохироод л үлдэх нь дээ. Эмч нарыг хариуцлага алдаагүй, буруу гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Зарим эмч, сувилагчийн цалинг 10 хувиар хасаж, шийтгэсэн гэсэн. Хүнээ алдчихсан бидний хажууд цалингийнхаа 10 хувийг хасуулсан эмч, сувилагчид инээдэм байлгүй дээ. Дүү минь ямар их тарчилж, тусламж гуйсан билээ дээ. Би түүнийг нь нүдээрээ харж байсан шүү дээ. Гэтэл эмч нар буруугүй болоод хувирчихлаа. Үхсэний хохь, амьдын зол гэдэг л энэ байх даа. Бидний гол санаа зовж байгаа зүйл бол талийгаачийн маань гурван охин. Эхнэр нь гурван хүүхдээ аваад Булган аймаг руу нүүчихсэн. Ямар байдалтай байгааг нь мэдэхгүй хөгшин настай аав, ээж минь амьдаараа тарчилж байна. Талийгаачийг амьд байхад эхнэр нь салаад өөр хүнтэй суугаад явчихсан. Хамтран амьдарч байгаа хүн нь миний дүүгийн гурван хүүхдийг зоддог гэсэн. Бид хүүхдийн байгууллагад хандаж ямар байдалтай байгааг нь хараад өгөхийг хүссэн ч хариу өгөхгүй байна. Талийгаачийн маань том охин бидэнтэй хамт амьдарч байтал ээж, эмээ нь ирээд цэцэрлэгээс нь аваад явчихсан. Сумын хүүхэд хамгааллын багийнхан гурвалсан гэрээнд гарын үсэг зуруулж, эрсдэлд оруулбал хүүхдийг нь аавынх нь аав, ээжид өгнө гэсэн юм байна лээ. Гэтэл одоо эрсдэлд орж байгаа эсэхийг нь хэн ч мэдэхгүй байна шүү дээ. Үүн дээр л бидэнд туслаад өгөөсэй гэж хүсэж байна” гэлээ.
| ТАРВАГАН ТАХЛААР ӨВДӨЖ, ЭМНЭЛГИЙН ӨРӨӨНД АМИА ЕГҮҮТГЭСЭН С-ИЙН ЭГЧ: Дүүд минь тусламж үзүүлээгүй эмч нарын зөв, хүнээ алдсан бидний буруу болж хэрэг хаагдсан |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |