ЭХ ОРНОО ЗАРНА
Эх орноо “зарах” даалгавар өвөрлөгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна гэнэ. Тунчиг харамсалтай байгаа биз. Аав, ээжийнхээ хөрөнгийг биш, ах, дүүгийнхээ мэдлэг, боловсролыг биш, анд найзынхаа итгэл, сэтгэлийг биш бүхэл бүтэн тусгаар тогтносон улсаа, энгэр цээжээрээ хамгаалах ёстой эх орноо эзэдтэй нь, эд хөрөнгөтэй, ирээдүйтэй нь “зарж” байна гэдэг. Эх орноосоо урвасан хэмээн цоллогдож, буруутгагдаж, хууль хяналтын байгууллагад шалгагдаж, хорих ялаар шийтгүүлсэн иргэдийн хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс тоймлон хүргэе.
ТЕГ-ын гол схемийг ОХУ-ын элчинд гаргаж өгсөн
Тагнуулын Ерөнхий газар Монгол Улсын иргэн “А” гадаадын тагнуулын алба, байгууллагатай хууль бусаар хамтарч, тэдгээрт дамжуулах зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээллийг цуглуулж байсан үйлдлийг илрүүлж, нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар түүнийг гадаадын тусгай албатай нууцаар хамтран ажиллаж байгааг нотлох баримтаар тогтоосон аж.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын иргэн “А”-гийн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлд заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож найман жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадын зүгээс Монгол Улсын эсрэг явуулж буй тагнан, турших болон бусад хууль бус үйл ажиллагаандаа манай орны иргэдийг татан оролцуулах үйлдэл нэмэгдэж буй юм байна. Энэ нь эргээд Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээлэл гуравдагч этгээдэд алдагдах гол шалтгаан болж байгааг цаашид анхаарах шаардлагатайг эх сурвалж онцолж байна.
Ц.Жаргалсайханы “хэрэг” 2010 онд ахмад дипломатч Д.Цахилгааны хүү Ц.Жаргалсайхан тухайн үедээ УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Төрийн нууцтай холбоотой мэдээллийг гадаадд улсад дамжуулсан буюу эх орноосоо урвасан хэргээр яллагдаж, түүнд анхан шатны шүүхээр 17 жилийн ял сонсгосон байдаг. Тухайн үед ТЕГ-ын албаны хүн “Ц.Жаргалсайхан нь Төрийн нууцад хамаарах бичиг баримтыг бусдад задалсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон. Тэрээр амар хялбар аргаар ашиг олох гэсэн шунахайн сэдлээр гадаадын тусгай албатай хамтран ажиллаж байсныг тогтоосон” хэмээн мэдэгдэж байв. /Эх сурвалж. ТЕГ-ын сайт. 2011.01.25/
Хожим нь эл хэргийг Улсын дээд шүүх хянан үзээд Ц.Жаргалсайханыг эх орноосоо урваагүй, зөвхөн төрийн нууц задруулсан гэж үзээд оноосон шийтгэлийг нь 5 жил хорих ял болгон өөрчилснөөр энэ хэрэг эцэслэгджээ. Хэргийн уг чанар нь Ц.Жаргалсайхан нь Төрийн нууцад хамааралтай баримт бичиг гэж гэж мэдэлгүйгээр цахим шуудангаар төрийн өндөр хэмжээний айлчлалын хөтөлбөртэй холбоотой мэдээллийг гадаадын байгууллагад дамжуулсныхаа төлөө ийнхүү таван жилийн ял авсан байдаг.
М.Батчимэг гишүүний зөвлөхийн хэрэг – УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав, түүний хамсаатан Д.Чинбаяр нарыг Эрүүгийн хуулийн 79.1-д заасан зүйл ангиар яллан хуулийн хариуцлага хүлээлгээд байгаа. Товчхондоо бол тэднийг “төрийн нууцыг гадаад улсын тагнуулын албанд шилжүүлэн өгсөн гэм буруутай” хэмээн үзэж шүүхээс ял оноосон байдаг.
Өнгөрсөн намар буюу 2015 оны есдүгээр сард УИХ-ын гишүүн М.Батчимэг “Манай туслахуудтай холбоотойгоор гарсан мэдээллийг би сайн мэдэхгүй байна. Сайн асууж, тодруулах хэрэгтэй байна. Ямар ч байсан хувийн журмаар Тайваньд хийж байсан орчуулгатай нь холбоотой юм шиг байна лээ. УИХ-ын гишүүний албатай ямар ч холбоогүй. Хувийнхаа зүгээс хийж байсан орчуулга. З.Пагмажав, Д.Чинбаяр хоёртой би олон жил ажиллаж байгаа. Стратеги, судалгааны хүрээлэнгээс эхлээд хамтарч ажилласан…” /http://www.wikimon.mn/content/63723.shtml/ хэмээн ярьж байсан байдаг. харин саяхан Хяналтын шатны шүүхээр тэдэнд холбогдох хэргийг хэвээр нь үлдээж З.Пагмажавт 16 жил, Д.Чинбаярт 17.6 жилийн ял оногдуулсан байна.
анай улсын иргэн А.Адъяа болон Амарсанаа нар гадаадын тагнуулын албатай хамтран ажиллаж, тэдэнд дамжуулах зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ мэдээлэл цуглуулж байсан гэх хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уржигдар хэлэлцэн дахин ял шийтгэлээ. ТЕГ-ын ажилтнууд тэдний үйлдлийг илрүүлж, нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар харийн тагнуулынхантай нууцаар хамтран ажиллаж буйг нотлох баримтаар тогтоосон аж. А. Адъяа нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 5-нд хэлэлцээд, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлд заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэм буруутайд тооцон найман жил хорихоор болж, нээлттэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Харин Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсаны дагуу зарим зүйлийг тодруулж, энэ сарын 6-нд хэлэлцээд шүүгдэгч нарт дахиад найман жил хорих ял шийтгэжээ.
Сайн эцгийн буянаар гэдэг шиг эцгийнхээ нэрийг саар явдалд хутгах улс байх аж. Баасан лам асан ардчиллын анхдагчдын нэг. Тэрээр 1990-оны эхээр Монгол Ардын намыг сэргээн байгуулж, анхны даргаар нь ажиллаж байсан тухай архивын бичиг баримтад тэмдэглэгдэн үлджээ. Ардчиллын анхдагч 13-ын нэг Баасан ламын охин Б.Эрдэнэзул МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн нэгэн. Тэрбээр ээж Алтанцэцэгийн хамт Баасан лам санг үүсгэн байгуулж, ажиллуулж байсан нийгмийн идэвхтэн.
Эх сурвалжийн мэдээлснээр, тус сан БНХАУ-ын сүм хийдтэй нэн ойр хамтран ажилладаг. Мөн X Богдыг тодруулах ажилд анхаарал хандуулж байжээ. Түүнчлэн тэдний үйл ажиллагааг экс Ерөнхийлөгч Х.Баттулга дэмждэг байсан бөгөөд Түвдтэй холбож өгсөн гэх сураг ч дуулдсан.1924 оноос хойш тодроогүй Богдыг, тэр тусмаа Монголоос тодруулбал, буддын шашны хувьд том дэвшил төдийгүй манай монголчуудад ч нэмэртэй ажил болох нь мэдээж. Наад зах нь X Богдод мөргөж, адис авахаар дэлхийн буддистууд цувж, монголчуудын мөрөөдөл болсон аялал жуулчлалд ч дэм болох нь гарцаагүй. Харамсалтай нь ээж, охин хоёр эх оронч бус үйлдэл хийж, эдүгээ ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид наймдугаар сарын 4-нд саатуулагдсанаас хойш цөөнгүй хонолоо.
Баттай эх сурвалжийн мэдээллээр тэднийг Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэг буюу Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг бүр тодруулбал, 19-ийн дөрөвдүгээр зүйлээр буруутган саатуулжээ. Эрүүгийн хуулийн 19- ийн дөрөвдүгээр зүйл нь "Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн заалттай. Тус бүлгийн дөрөвдүгээр зүйлийн нэгд, "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хоёрт, Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” хэмээжээ. Дээрх нэр бүхий иргэдийн тухайд, бичиг баримт дамжуулсан төдийгүй түүхийн дурсгалт болон шашны эд зүйлс дамжуулсан байж болзошгүй хэмээж байгаа юм.
Мэдэхгүй, чадахгүй, гүтгэлэг гэж
Халаасандаа гараа хийчихээд
Улсын дээд шүүхэд төрийн нууц задруулсан хэргээр 14 жилийн ял авсан Б.Эрдэнэбат, Б.Эрдэнэбаяр нарын шүүх хурал боллоо.
Б.Эрдэнэбат, Б.Эрдэнэбаяр нарыг ажил үүргийн хувьд мэдсэн баримтаа ашиглан гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан , гадаадын байгууллага, иргэнд өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг цуглуулж дамжуулсан хэрэгт буруутгасан байна.
ТЕГ-ын схем зургийг ОХУ-ын элчинд гаргаж өгсөн ТЕГ-ын Гадаад тагнуулын албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, хурандаа Б.Эрдэнэбатыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард гудамжинд салхилж явахад нь сүр дуулиантай баривчилсан дуулиан мартагдах тийшээ ханджээ.
Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдэнд тус бүр 16 жилийн хорих ял оноосон ба тухайн үед давж заалдаж ялыг 14 жил болгож хөнгөрүүлж байжээ. Улсын дээд шүүхэд тус хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн шийдвэр буюу 14 жилийн хорих ялыг хэвээл үлдээлээ.
Шүүхээс иргэн Ч.Мөнхбаярт 10 жилийн хугацаагаар хорих ял оноолоо.
Тодруулбал, "Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг тагнуулын байгууллагаас 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр баривчлан, саатуулсан. Түүнд Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Шүүх хурлаар Ч.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд түүнийг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эргэн сануулахад, 2022 оны хоёрдугаар сарын 18-нд Тагнуулын ерөнхий газраас "Иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал авч байсан" гэдгийг мэдээлж байсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гомдлоор “No double standart” хөдөлгөөнийг зохион байгуулсан залуусийг нэр төрд халдсан гэх үндэслэлээр гомдол гаргасан байдаг. Гэвч Э.Одбаяр тэргүүтэй таван хүнд Зөрчлийн хэрэг, Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тодруулбал, Э.Одбаяр нь Дорнод аймагт болсон авто ослын хэргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нуун дарагдуулсан хэмээн худал мэдээлэл түгээсэн байна. Мөн тус хөдөлгөөний гишүүн болох Ц.Чинбат, Б.Билгүүн , Л.Ганхөлөг нар нь 461 дүгээр ангид хууль сахиулах үйл ажиллагаа явуулж байсан мөрдөн байцаагчид, Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг эсэргүүцэж, хүч түрэмгийлэн саатуулагдах гэж байсан этгээдийг авч явсан зэрэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. Тиймээс Э.Одбаярт Зөрчих эрхийн ял оноосон байдаг.
| ЭХ ОРНООСОО УРВАСАН МОНГОЛ ТАГНУУЛЧИД |
|
S&P АГЕНТЛАГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨСВИЙН БОДЛОГЫГ ЭЕРГЭЭР ҮНЭЛЖ, ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВ
2025-10-30 18:31:49
2025-10-30 16:02:28
С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй
2025-10-30 13:45:35
Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлжээ
2025-10-30 12:43:11
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
2025-10-30 11:27:11
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ
2025-10-30 11:03:12
Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна
2025-10-30 11:02:51
2025-10-30 11:00:00
Х.Нямбаатар: Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно
2025-10-30 10:06:48
Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой
2025-10-30 09:52:40
Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ
2025-10-30 09:45:14
ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ
2025-10-30 09:05:59
СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
2025-10-30 08:56:05
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Мөнхжин хүрэл медаль авлаа
2025-10-30 08:52:34
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Буянтогтох мөнгөн медаль хүртэв
2025-10-30 08:43:12
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
2025-10-30 08:34:37
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв
2025-10-30 08:26:19
Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-10-30 07:30:00
Б.Буянтогтох “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно
2025-10-30 07:20:00
Б.Хулан “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана
2025-10-30 07:10:00
УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ
2025-10-30 07:00:25
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-10-30 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-10-30 07:00:00
ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД
2025-10-30 07:00:00
Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР
2025-10-30 07:00:00
Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа
2025-10-30 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-10-30 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-30 06:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ
2025-10-29 15:48:22
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 245 зөрчил бүртгэгджээ
2025-10-29 15:45:58
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллалаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |