Монголын төрд генерал Б.Хурц халгаатай байна уу, генерал Б.Хурцад Монголын төр халгаатай байна уу гэж асуумаар он жилүүд өнгөрч байна. Ямартай ч нэгэн цаг үед Монгол Улсын Тагнуулын байгууллагыг удирдаж, улсын нууцын бүх баримтын толгойд заларч явсан тагнуулч хорихын хаалга татаж, шүүхийн тогтоол уншуулсан байдаг. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, мөн хууль тогтоомж зөрчсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж, шүүхээс хорих ял оноосон юм. Тэгээд төд удалгүй үргэлжлүүлэн хорих шаардлагүй хэмээн сулласан билээ.
Харин одоо тэр 20 орчим хоног -20 хэмийн хүйтэнд Төв талбайд жагссан иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг хоёр тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан байж болзошгүй гэх хэрэгт нэр холбогдоод байна. Хууль хяналтын байгууллагынхан түүнийг хайж, мэдүүлэг, байцаалт авахаар бэлтгээд байгаа гэх. Өөрөөр хэлбэл, “Хурц дарга аа, Хурц генерал аа” хэмээн өрөөнийхөө хаалгыг татуулж, сахиулж явсан ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц мөрдэс нэгтэй албан хаагчдаасаа зугтаж яваа сураг гараад хоёр хонолоо. Тэгвэл бид ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц гэж хэн бэ гэдгийг хүргэж байна.

Монголчууд, Монголын хууль хяналтын байгууллагынхан, Монголын төр Батын Хурц гэх хүнийг мэдэхийн дээдээр мэднэ. Тэр 1969 онд төрсөн, 53 настай, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Техник архетиктор, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 1992-2000 онд “Торгоны зам” ХХК-д менежер, Москва хотод төлөөлөгч, 2000-2002 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, 2004-2006 онд ТЕГ-ын хэлтэс, газрын дарга, 2003-2004 онд Унгарт суугаа Монгол Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2003-2004 онд Турк Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2006-2009 онд Сөүл дэх МИАТ компанийн салбарт Ерөнхий төлөөлөгч, 2009-2011 онд ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, 2011-2014 онд АТГ-ын дэд дарга, 2014-2017 онд ТЕГ-ын даргаар ажиллаж байсан нэгэн.
Б.Хурцын анх мэдүүлж байсан буюу 2012 оны ХОМ-ийг нь харвал, өөрийн орлого нь жилд 101 сая, гэр бүлийн орлого нь 632 сая төгрөг, 2.7 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, үйлчилгээний газар, өвөлжөө, хаваржаатай, 1432 м2, ашиглах 70 га, 50 га бүхий 40 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн газартай, гурван сая төгрөгийн үнэтэй зургаан үхэртэй, 199 сая төгрөгийн хадгаламжтай, үнэт эдлэлгүй, “Сарнайх” ХХК, “Гранд степп” ХХК, “Тогтуун говь” ХХК, “Үг” ХХК-д хувьцаа эзэмшдэг, хөрөнгө оруулалтын үнэ 123 сая төгрөг гэж мэдүүлжээ.
Харин хамгийн сүүлд буюу 2016 онд ТЕГ-ын дарга байхдаа ХОМ-ээ ингэж мэдүүлжээ. Өөрийн орлого нь жилд 36 сая, гэр бүлийн орлого нь 17 сая төгрөг, 5.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, үйлчилгээний газар, өвөлжөө, хаваржаатай, 1432 м2, ашиглах 70 га, 50 га бүхий 56 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн газартай, 60 сая төгрөгөөр үнэлэгдэх 120 үхэртэй, 135 сая төгрөгийн хадгаламжтай, 53 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 150 сая төгрөгийн автомашинтай, Худалдаа хөгжлийн банканд 99 сая төгрөгийн зээлтэй, “Сарнайх” ХХК, “Гранд степп” ХХК, “Грийн вижитал” ХХК, “Пекасо” ХХК-д хувьцаа эзэмшдэг, хөрөнгө оруулалтын үнэ 76 сая төгрөг гэж мэдүүлжээ.
Харьцуулж харвал, өөрийн болон гэр бүлийн орлого нь хэд дахин буурсан. Харин орон сууц, үйлчилгээний газрынх нь үнэ хоёр дахин буюу 5.5 тэрбум болтлоо өсжээ. Мөн түүний хадгаламжийн мөнгө дүн буурч, 99 сая төгрөгийн зээлтэй болсон аж.
ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эзэмшдэг, хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлж байсан “Гранд Степп” ХХК компани нь 2018 онд ЖДҮХС-гаас зээл авч байжээ. Өөрөөр хэлбэл, Б.Хурц ТЕГ-ын дарга байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанидаа гурван хувийн хүүтэй зээл 1.5 тэрбум төгрөгийн зээл авч, жижиг дунд үйлдвэрлэгчдийг боломжийг булааж байсан гэсэн үг.
“Гранд Степп” ХХК-ийг 2006 оны есдүгээр сарын 20-нд Гадаад худалдаа, Хэвлэлийн эх бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд 5084504 регистрийн дугаараар Улаанбаатар, Хан-Уул, 11-р хороо, нэг тоот хаяг дээр Ү.Сарнаа гэж хүний нэр дээр анх бүртгэгджээ. "Нэйшнл ньюс корпорэйшн" хуулийн этгээд 2018 оноос хувьцааг эзэмшиж эхэлсэн байдаг аж. Ү.Сарнай нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр юм.

| ЖАГСААЛЫГ ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛСЭН ГЭГДЭЭД БУЙ ТЕГ-ЫН ДАРГА АСАН Б.ХУРЦЫН БАРИМТУУД |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |