Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан жагсаал Төв талбайд 18 дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр Төрийн ордонд нүүрсний экспорт, тээвэрлэлтийн асуудлаар нээлттэй сонсгол болов. Уг сонсголд нэрээ өгсөн болон зөвшөөрөл авсан иргэд оролцсон юм. Харин биеийн байцаалт байхгүй, нэрээ өгөөгүй зарим иргэнийг Төрийн ордон руу нэвтрүүлээгүйн улмаас жагсаал тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, 17 иргэн хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийллээ. Иргэд хоёр цаг орчим -20 хэмийн хүйтэнд нүцгэн, цементен шалан дээр сууж, “Засгийн газар ажлаа хий, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гараад ир” хэмээн хашхирч, тэмцлээ илэрхийлсэн билээ.
-20 хэмийн хүйтэнд хувцасгүй хоёр цаг гаруй хугацаанд эсэргүүцлээ илэрхийлсэн иргэдийн биеийн байдал муудаж, гурван хүн ухаан алдаж, хоёр хүн осголтын хоёрдугаар зэрэг тогтоогдож, эмнэлгийн тусламж үзүүлэхээр албадан түргэний машинд суулгаж, Төв талбайгаас авч явсан байдаг. Бид энэ талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.
Төв талбайгаас түргэний машинд суулгаж явсан иргэдийг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд үзлэгт хамруулж, анхан шатны тусламж үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өгчээ. Иргэдийн биеийн байдал хэвийн байсан учир цагдаагийн албан хаагчдад хүлээлгэн өгсөн байна. Харин цагдаагийн албан хаагчид “Хувцсыг чинь өгье” хэмээн иргэдийг түргэний машинд суулгаж, Чингэлтэй дүүрэг дэх түр саатуулах байр руу авч явжээ. Гурван цаг орчмын хугацаанд иргэдээс мэдүүлэг, байцаалт авч, хар тамхи, мансууруулах бодисын шинжилгээ авсан гэнэ. Ингэхдээ иргэдийн хувцсыг өмсүүлээгүй, эмнэлгийн нэг удаагийн цэнхэр халад нөмөргөж, байцаалт авсан байна. Тэгээд 18:00 цагийн үед Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Түлэнхий төвд хүргэж өгчээ.
Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдсэн иргэн З-ээс тодрууллаа. Тэрбээр нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаалд өчигдөр 12:00 цагийн үед нэгдэж, Төрийн ордны гадаа хувцсаа тайлж жагссан иргэдийн нэг юм.
-Хувцсаа тайлж жагссан иргэдийг эмнэлгийн байгууллага руу шууд явч яваагүй юм уу. Таны биеийн байдал ямар байна вэ?
-Биднийг талбайгаас ачиж яваад эмнэлэгт хүргэж, эмчилгээ үзүүлсэн болсон. Даралт үзэж, биеийн халуун хэмжсэн. Зарим иргэн бээрсэн байсан учраас шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлсэн байх. Тэгээд хувцсыг маань ч өмсгөхгүй машиндаа чихэж аваад, Чингэлтэй дүүргийн түр саатуулах байранд түргэний машинаар хүргэсэн. Очоод “Хувцсаа авъя” гэж хэлсэн боловч цагдаа нар хорих ангийн ялтантай, хүнд гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа юм шиг байсан. Хөл нүцгэн, нэг удаагийн цэнхэр халаад нөмөрсөн жагсагчдыг хана руу харуулж, элдэв янзын асуулт асуусан.
-Тухайлбал, юу гэж асуусан бэ?
-“Хар тамхи татаж байсан уу”, “Мөнгө авсан уу, мөнгө өгч байсан хүнийг харсан уу, хэдэн төгрөг өгсөн, авсан бэ” гэх зэргээр дарамталж, асууж байсан. Мөн дээрээс нь яс, үндэс, эрхэлж байсан болон байгаа ажил, гэрийн хаяг, ам бүлийн тоо, ял эдэлж байсан эсэх, боловсрол зэрэг хувийн бүх мэдээллийг бүртгэж авдаг юм билээ. Гар, хөлийн хурууны хээг хүртэл авсан. Нэгд нэгэнгүй байцааж, биднийг санхүүжүүлэгчтэй болгох гэж улайрч байсан.
-Та өмгөөлөгчтэй байцаалт өгөх хүсэлт тавьсан уу?
-“Өмгөөлөгч авах уу” гэж асуусан. Бид хууль зөрчөөгүй, эх орныхоо баялагийг зараагүй, ирээдүйгээ хулгайлаагүй учраас юунаас айх юм бэ. Тийм учраас бид өмгөөлөгч авахгүй гэж хэлсэн.
-Иргэдийн биеийн байдал ямар байгаа вэ. Осголтын хоёрдугаар зэрэгт орвол зүрх зогсох аюултай хэмээн эмч нар албадан эмчлэх арга хэмжээ авахуулсан гэсэн шүү дээ?
-Бидний биеийн байдал зүгээр байна. Талбайд ухаан алдаж унасан залуугийн толгой бага зэрэг өвдөж байгаа гэж байна лээ. Шаардлагатай шинжилгээ, эмчилгээг хийлгэх байлгүй. Тэрнээс эмч нарын хэлээд байгаа шиг бид юу юугүй үхэх гээд байсан юм байхгүй.
-Цагдаа нар иргэдийн биед халдсан уу?
-Миний биед халдаагүй. Харин түлхэх, чангаах зэрэг үйлдэл гаргаж байсан. Ам, хэлээр доромжлох, элдэв зүйл ухаж асуух нь бидэнд хэцүү байсан. Яг л ялтантай харьцаж байгаа юм шиг “Хана руу, чи тэгсэн үү, чи мөнгө авсан биз дээ. Чи мансуурдаг уу, чи ямар ял эдэлж байсан бэ” гээд хашхираад байсан.
-Түр саатуулах байранд байхдаа хувцасгүй байсан юм уу?
-Тийм ээ, эмнэлгийн цэнхэр нэг удаагийн халадтай байлгасан. Бидний хувцсыг түр саатуулах байрны гадаа үхрийн шир шиг дэлгээд тавьсан байсан. Хөлдөөж байгаа юм шиг байна лээ. Санаа нь хөлдүү хувцастай хүмүүс гэр рүүгээ харихгүй яах вэ дээ гэж бодсон юм байлгүй.
-Саатуулах байрнаас гаргахдаа ямар нэгэн зүйл анхааруулж хэлсэн үү?
-Талбайд баривчилгаа явж байгаа учраас шууд гэр рүүгээ хариарай гэж хэлсэн. Биднийг эмнэлэг рүү оруулж, хамгаалалт аваад талбай руу оруулахгүй гэж хашиж, шууд харь гэж дарамталж, үзэл бодлоо илэрхийлэхийг маань хаасан. Бид эх орныхоо төлөө өөрсдийнхөө үзэл бодлоор нэгдсэн залуус. Маргааш ч жагсаалд нэгдэж ирнэ. Бид хэнд ч худалдагдаагүй. Хэнээс ч санхүүжүүлэлт аваагүй гэдгийг хэлмээр байна. Мөн эх орныхоо төлөө гэсэн залуус та бүхнийг бидэнтэй нэгдэхийг хүсэж байна.
| ХУВЦСАА ТАЙЛЖ ЖАГССАН ИРГЭН З: ЦАГДАА НАР БИДЭНТЭЙ ЯЛТАН ШИГ ХАРЬЦАЖ, ХУВЦАСГҮЙ БАЙЦААЛТ АВАХДАА “МӨНГӨ АВСАН УУ” ГЭЖ ОЛОН УДАА АСУУСАН |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |