ЭХЭМҮТ-д амаржихаар ирсэн эмэгтэйн усыг нь хальслахдаа эмч нар хүүхдийнх нь зулайг зүссэн талаар иргэн Б.Лхагва олон нийтийн сүлжээнд бичсэн. Тухайн үед юу болсон, эмч нар ямар хариуцлага хүлээсэн тухай иргэн Б.Лхагваас тодрууллаа.
-Та олон нийтийн сүлжээнд амаржиж байх үеийнхээ бэрхшээлийг бичсэн байсан. Тухайн үед юу болсон талаар ярьж өгөөч?
-Би гурван жилийн өмнө төрсөн. Олон нийтийн сүлжээнд байршуулсан зураг бол хүүхдийн минь хүүг нь таслаад цээжин дээр тавьсан үеийн зураг. Би тэр өдөр 08:00 цагт савын амсар дөрвөн хуруу нээгдсэн ЭХЭМҮТ-д очиж байсан юм. Намайг төрөх тасар руу оруулахаасаа өмнө клизм тавьж бие засуулсан юм. Тэгээд 15:00 цагийн үед эмч намайг үзэхдээ “Өдийд савны чинь амсар 10 см болсон байх ёстой. Гэтэл нээгдээгүй байна. Тиймээс хурдан өвдүүлэх арга хэмжээ авна гээд притик шиг нарийнхан эртэй зориулалтын багажаар усыг минь хальсалсан. Тэгээд 17:00 цагийн үед эмч дахин үзэхдээ “Савны амсар нэмж нээгдээгүй байна. Дутуу хальсалсан байна” гээд дахин хальсалсан. Түүнээс хойш хоёр цагийн дараа маш их өвдөж, хүүхэд минь гарлаа гэхэд “Чаддаг юм бол гаргаад ир” гээд эмч нь тоогоогүй гараад явчихсан. Тэгээд эмч минь гараад явчихсан болохоор дүлж чадахгүй тэвчсээр байсан. Удалгүй өөр эмч орж ирсний дараа өөрөөрөө төрсөн. Би энэ тухайгаа нярай, хүүхэдтэй ээжүүдийн группэд анх оруулсан юм. Яагаад гэвэл, нэг эмэгтэй бусдадаа заавал ЭХЭМҮТ-д төрөхийг уриалсан байсан. Ямар ч аргаар хамаагүй ЭХЭМҮТ-д төрвөл аюулгүй гэсэн байсан учир би өөрт тохиолдсон бэрхшээлээ хуваалцсан юм.

-Усыг нь хальслах нэрээр хүүхдийнх нь толгойг зүссэн байсан шүү дээ. Үүнээс болж хүүхдэд нь ямар нэгэн өөрчлөлт илэрсэн нь үү. Толгойд нь сорив үлдсэн үү?
-Хүүхэд минь гурван сар архаг цочимтгой гэх оноштойгоор унтаж чадахгүй уйлдаг байсан. Эмч нар хүүхдийг минь үзээд ямар ч эмчилгээ хийх боломжгүй гэсэн. Нярай минь өдөр, шөнөгүй уйлаад байхаар надад маш хэцүү байсан. Би өөрөө төрсний дараах хямралд орж, сэтгэл санаа тогтворгүй байсан үе бий. Хүүхэд минь одоо эрүүл, саруул өсөж байгаа.
-Эмч нар хүүхдийнх нь толгойг зүсчихсэн байхыг хараад юу зөвлөсөн бэ. Та бүхнээс уучлалт гуйсан уу?
-Эх барьсан эмч нь хүүхдийн минь толгойг хараад “өө, зүсчихсэн байна шүү дээ” гээд тоогоогүй. Хэвийн байдаг үзэгдэл шиг хүлээж авсан. Ер нь мэдрэмжгүй эмч нар байсан.
-Тухайн үед та ЭХЭМҮТ-д гомдол гаргасан уу?
-Би хүүхдийн минь зулайг зүсчихсэн байсныг гэрийнхэндээ хэлсэн. Гэтэл гэрийнхэн минь ЭХЭМҮТ рүү ярьж, гомдолтой байгаа тухайгаа хэлж, телевизэд хандах тухайгаа хэлсэн юм билээ. Гэтэл эмнэлгийнх нь дарга нар миний хэвтэж байсан өрөөнд орж ирж, надтай уулзахдаа “Чи хэрвээ телевиз дуудах юм бол эмнэлгийн нэр, төр халдсан гэдгээр нь чамайг шүүхэд өгнө шүү. Чи гэрийнхэндээ хэлсэн байна” гэж айлган сүрдүүлсэн.
-Та эмнэлэгт хэд хоноод гарсан бэ?
-Би эмнэлгээс 24 цаг бололгүй гарсан. Эмнэлгээс гарахад намайг хүүхдэд болон өөрт ямар нэгэн асуудал тулгарахад ЭХЭМҮТ-ийн эмнэлэгтэй хамаагүй гэх гарын үсэг зуруулсан.
-Таныг төрөхөд хэдэн эмч байсан бэ?
-Эх баригч, зөвлөх эмч хоёроос гадна нэг эрэгтэй, хоёр эмэгтэй дадлагын оюутан байсан. Оюутнууд нь олноороо хажууд хараад зогсож байдаг юм билээ.
-Таныг ЭХЭМҮТ-д амаржихад дээрх асуудлаас өөр бэрхшээл тулгарч байв уу?
-Эмнэлгээс гарахад хүүхдэд регистрийн дугаар өгдөг юм билээ. Эмнэлгээс гарахдаа авах гэтэл эмч чинь явчихсан, дараа ирж ав гэсэн. Дараа нь түүнийгээ авахаар очтол ийшээ яв, тийшээ яв гээд төвөгтэй байсан. Би нярай хүүхэдтэйгээ ЭХЭМҮТ-ийг хэд тойрсон доо.
| ИРГЭН Л: ЭХЭМҮТ-ИЙН ЭМЧ НАР ХҮҮХДИЙН МИНЬ ЗУЛАЙГ ЗҮСЭЖ, АРХАГ ЦОЧИМТГОЙ БОЛГОЧИХООД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭГҮЙ |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |