Говь-Алтай аймгийн Алтай сумын 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын цэргүүд харуулын даргаа буудаж, хөнөөгөөд, оргосон хэрэг 2021 оны дөрөвдүгээр сарын 8-нд гарсан. Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр байлдагчийг цагдаагийн байгууллагынхан гурав хоног хайсан боловч олоогүй юм. Харин тэд өөрсдөө уулнаас бууж, 0214 дүгээр ангидаа ирж, хэргээ хүлээсэн байдаг. Иймд харуулын даргаа хөнөөсөн Ховд аймгийн Чандмань сумын харьяат О.Хатантэнгист 11 жилийн хорих ял, түүнтэй хамт зугтсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Т.Мөнгөншагайн зорчих эрхийг нэг жилээр хассан байдаг. Тухайн үед дээрх онц ноцтой гэмт хэрэг юунаас болж гарсан талаар Т.Мөнгөншагайтай ярилцлаа.
-Та 2021 онд Алтай сумын 0214 дүгээр ангид цэргийн алба хааж байхдаа харуулын даргаа буудаж, хөнөөсөн байлдагчтай хамт оргон зайлсан хэрэгт холбогдож байсан. Тухайн үед юу болсон талаар ярьж өгч болох уу?
-Бид 2021 оны дөрөвдүгээр сарын 4-нд хилийн манаанд гарсан. Бидэнд дөрөвдүгээр сарын 8 хүртэл хоол, унд өгөөгүй. Тэр өдөр Хатантэнгис бид хоёр 11:00-17:00 цаг хүртэл хилийн манаанд гарах ёстой байсан. Гэтэл харуулын дарга бид хоёрыг манаанд явуулахгүй гэж байснаа 13:00 цагийн үед манаанд явуулаад, "16:00 цагт ир. Харин 16:00 цагт амжиж ирэхгүй бол "Та хоёрыг ална шүү"" гэж заналхийлсэн. Манаанд гарахын тулд ирж, очихын 30 километр алхдаг. Тиймээс бид алхсаар байгаад цагтаа очиж амжаагүй, 17:00 цаг өнгөрч байхад очсон юм. Тэгээд бид хоёрыг "Цагтаа ирээгүй" гэж гартаа таарсан бүхнээр зодож байснаа "Цагийн манааны бууг аваад ир, энэ хоёрыг буудаад алчихъя” гэхэд нь манай найз түрүүлээд гохоо дарчихсан юм. Би түүнийг даргыг буудна гэж бодож байгаагүй болохоор буун дуу гарахад цочиж, маш их айсан.
-Хэрэг гардаг өдөр харуулын дарга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан уу. Дарга нар цэргүүдээ яаж зоддог вэ?
-Хилийн манаанд гарахын өмнө буюу дөрөвдүгээр сарын 3-нд заставынхан бүгд согтуу байсан. Тэгээд өглөө нь хилийн харуулд очиход харуулын дарга, жолооч, цагдаагийн дарга нарын архи нь гараагүй, согтуу байсан. Харин хэрэг гардаг өдөр талийгаач дарга эрүүл байсан. Заставын дарга нар долоо хоногийн 2-3 өдөр нь согтуу байдаг. Талийгаач дарга өмнө нь биднийг зоддог байсан. Тухайлбал, дарга нар буундаа 30 ширхэг сургалтын сум хийж байгаад үсэрч гартал нь зохиж, зоддог байсан.
-Та хоёр тухайн үед хэргийн газраас яагаад зугтсан юм бэ. Та хоёрыг хэргийн газраас зугтаж явахдаа айлын мотоцикл дээрэмдсэн гэх мэдээлэл гарч байсан. Энэ үнэн үү?
-Бид хоёр албаар зугтаагүй. Сэтгэл зүй хямарчихсан, айж, сандраад ухаан, санаа балартчихсан байсан юм билээ. Даараад сэртэл шөнө болчихсон, хээр унтаж байсан. Яаж гүйснээ ч санахгүй байгаа. Анх хэргийн газраас дөрвүүлээ зугтсан гэсэн. Бидэнтэй хамт зугтсан гэх цэргүүдээс намар халагдахаар нь юу болсон тухай асуусан юм. Гэтэл "Дөрвүүлээ дотуур замаар гүйж байсан. Гэтэл та хоёр өөр тийшээ зугтсан" гэж байна лээ. Бид айлын мотоцикл дээрэмдээгүй. Бид хоёрын ам цангаж, өлсөж байсан болохоор тэр айлд ус, цай уух гэж орсон. Бидэнд "Цай, хоол хийж өгье" гэсэн боловч "Бид холоос явж байгаа учир яарч байна” гэдгээ хэлсэн. Гэтэл эзэн нь "Та хоёр хол газар яаж алхах вэ, мотоцикл унаад яв” гээд хоёр савтай ус, ууттай боорцог өгсөн. Тэгээд мотоциклийн шатахуун дуусахаар нь бид цааш алхсан. Гурав хоноход цагдаагийн хүч, бүрэлдэхүүн биднийг олж чадаагүй.
.jpg)
-Та хоёр өөрсдөө буцаж очиж хэргээ хүлээсэн бил үү. Хэргээ хүлээхээс өмнө найз нь гэрийнхэнтэйгээ болон чамтай юу ярьсан бэ?
-Бид хоёр өөрсдөө гүйж очиж, хэргээ хүлээсэн. Найз минь гар утастай явж байсан болохоор гэрийнхэн рүүгээ залгаад ангийн даргын дугаарыг асуусан. Гэтэл гэрийнхэн нь "Анги руугаа хүрээд ир. Бид нар анги руу чинь явж байна” гэсэн юм билээ. Тэгээд найз минь гэрийнхэндээ "Би хүн алчихлаа. Одоо яах вэ" гээд уйлаад байсан. Би тэр үед нь л даргыгаа нас барсан гэдэгт итгэсэн. Биднийг ангид очингуут цагдаа нар баривчилж, нисдэг тэргээр аймгийн төвд хүргээд, хорих ангид хорьсон.
-Дарга нар нь цэргүүдээсээ мөнгө хурааж, согтууруулах ундаанд явуулдаг байсан гэх яриа байдаг, үнэн үү?
-Цэргүүд сард 48 мянган төгрөгийн цалин авдаг. Дарга нар цалин буух бүрд бидний цалинг хураадаг байлаа. Мөнгөгүй үед ч мөнгө нэхдэг байсан. Хэрвээ мөнгө өгөхгүй бол дээрэлхэж, зодож, дарамтална. Харин архи, дарсанд явуулдаггүй байсан. Бид шөнө унтаж чадахгүй болтлоо зодуулдаг байсан. 02:00 цагт унтаад 04:00 цагт сэрдэг байсан.
-Хилийн цэргийн ангийн нөхцөл байдал ямар байдаг вэ. Чиний ярьснаар дарга нар нь эмх замбараагүй байдал үүсгэж, цэргүүдээ байнга дарамталдаг гэж ойлголоо?
-Ер нь их хэцүү дээ. Ангиас хоол ирэхээр заставын дарга нар замаас нь тосож аваад зарчихдаг. Тэгээд бидний хоолоор мөнгө "босгож", архи авч уудаг. Дарга нар ихэвчлэн гэр бүлийнхэнтэйгээ хамт ажиллаж, амьдардаг болохоор согтуурсан үедээ эхнэрүүдээ, застав дээр ирэхээрээ цэргүүдээ зоддог байсан. Энэ байдал одоо ч хэвээрээ байх.
-Та хоёр хэдэн сар байцаалт өгсөн бэ?
-Миний нэг жилийн зорчих эрхийг хязгаарлаж, Хатантэнгист 11 жилийн хорих ял оноосон. Гэхдээ би долоон сар хоригдсон учир түүнийг шийтгэлд тооцож, нэг жилээс хассан. Тиймээс наймдугаар сарын 3-нд миний ял дууссан. Би 45 хоног хойноо гавтай байцаалт өгсөн. Хоол идэх болон унтах үедээ урдаа гавтай байсан.
-Цэргээс халагдсан гэх үнэмлэхээ авч чадсан уу?
-Цэргээс халагдсан үнэмлэх өгсөн боловч халагдах тушаал гаргасан он, сар байдаггүй юм.
-Та хоёрын энэ харамсалтай үйл явдлаас хойш 0214 дүгээр анги дээр дахин өөр хэрэг гарсан болов уу?
-Тус анги дээр биднээс хойш нэг цэрэг хэвтэрт ортлоо зодуулсан юм билээ. Хүзүүний зургаан үеийн хугаралтай, нурууны хугаралтай гэх оноштой эмнэлэгт хүргэгдсэн гэсэн. Тэгэхээр дарга нарын цэргүүдээ дарамталж, зоддог байдал хэвээрээ байгаа гэж ойлгосон.
-Чи ямар ажил хийдэг вэ. Одоо хаана, хэдүүлээ амьдарч байна вэ?
-Би Эрдэнэт хотод аав, ээж, дүүтэйгээ амьдардаг. Одоогоор барилгын ажил хийж байгаа.
Б.ЭНХЖАРГАЛ
| ХАРУУЛЫН ДАРГАА БУУДАЖ, ХӨНӨӨСӨН БАЙЛДАГЧТАЙ ХАМТ ЗУГТСАН Т.МӨНГӨНШАГАЙ: ДАРГА БИДНИЙГ ЗОДОЖ, “БУУДАЖ, АЛНА” ХЭМЭЭН ЗАНАЛХИЙЛЭХЭД НАЙЗ МИНЬ ГОХОО ТҮРҮҮЛЭЭД ДАРЧИХСАН ЮМ |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |