• Өнөөдөр 2024-05-19

"ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ДОТООД ХЯНАЛТ ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ АСАН Х.НУРЛАТАД ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ САНАЛ ГАРГАЖЭЭ

2022-12-09,   536

 
Нийслэлийн прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгах ажлын хүрээнд "Эрдэнэс таван толгой” ХК-нд Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагчаар ажиллаж байсан албан тушаалтнуудад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлжээ.
 
Тодруулбал, “Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайнложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллагдагчаар татагдсан "Эрдэнэс таван толгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч С нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.
 
Тус шүүхээс прокурорын саналыг 2022 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр хэлэлцээд, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч С-ыг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна. Харин Х.Нурлатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх асуудлыг хэлэлцэх хурлыг өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулж, ирэх даваа гарагт  буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хийхээр болсон байна.

"ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ДОТООД ХЯНАЛТ ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ АСАН Х.НУРЛАТАД ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ САНАЛ ГАРГАЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 22:48:12
    Zochin: Khar khasguudaas dandaa butekhgui zuil gardag
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 22:47:51
    Zochin: Khar khasguudaas dandaa butekhgui zuil gardag
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188