Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн хэрэгт шинэ нөхцөл байдал илэрч, дахин шалгаж эхлэх бололтой. Учир нь, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын телевизийн нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үг, өгүүлбэр олны анхаарлыг татаж, уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нэг шалтгаан болоод байгаа гэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Би ямар ёс зүйн алдаа гаргасан юм бэ. Би Төрийн ордон дотор хүн алчихсан юм уу. Би Ордон дотор архидаж байгаад хүн унагаад алчихсан юм уу” хэмээн ярьсан нь талийгаач Г.Батхүүгийн хэргийг “хэрэгтэн”-ийг мэдэж байж болзошгүй гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд байгаа юм.

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр 19:00 цагийн орчимд Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан. Талийгаачийг Төрийн ордны хоёр давхрын гонхноос доош унаж амиа алдсан байдалтай хэвтэж байхад нь Төрийн ордны үйлчилгээний ажилтан анх харсан байдаг. Талийгаач тэр өдөр “Торгоны зам" олон улсын авто раллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15:00-18:00 цагийн хооронд оролцсон билээ. Тэрээр Монголын Автомашин, мотоциклын спортын холбооны Ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байсан юм. Олон улсын авто уралдаан болох гэж байгаатай холбоотойгоор Төрийн ордонд хурал зохион байгуулж, оролцсон гэх. Талийгаач хуралдааны танхимаас гараад Төрийн ордны хоёр давхарт явж байхдаа МАН-ын нэр бүхий гишүүдтэй уулзсан байдаг. Ингээд удалгүй учир битүүлэг байдлаар амь насаа алдсан байдалтай олдсон. Дээрх хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгаж байсан. Өнгөрсөн жил “Хэрэгтэн олдоогүй, санамсаргүй осол” гэх шалтгаанаар хэргийг хаах санал гаргаж, Нийслэлийн прокурорт хүргүүлсэн байдаг. Харин талийгаачийн ар гэрийнхэн болон журмын нөхөд нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Тэгвэл уг хэрэгт УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас гэрчийн мэдүүлэг авч, шалгаж эхлэх бололтой.

Бид УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбогдож, ямар хэргийг үндэслэж “Би Төрийн ордон дотор хүн алчихсан юм уу. Би Ордон дотор архидаж байгаад хүн унагаад алчихсан юм уу” гэж хэлсэн талаар тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Харин олон нийт түүнийг хэлсэн үгэндээ тайлбар өгөхийг шаардаж байгаа юм. Мөн талийгаачийн ар гэрийнхэн Монгол Улсын иргэний үүргээ гүйцэтгэж, хэргийг эзнийг мэддэг бол үнэнээр нь хэлэхийг Ч.Ундрам гишүүнээс хүсэж байна.
Талийгаач Г.Батхүүгийн төрсөн дүү П.Батчимэг цахим хуудастаа дараах тайлбарыг бичсэн байна.
Тэрбээр “Ойрын үед олны анхааралд өртөөд буй УИХ-ын гишүүн Ч.Ундрам өчигдөр орой NTV TB-ийн Улаан Бал нэвтрүүлгээр оролцож (уригдсан гэж ойлгосон) холбогдоод буй асуудлууд тэр дундаас уул уурхайн хулгай, хувийн амьдралаа олон нийтийн сүлжээгээр дэлгэж, ичгүүр сонжуургүй инээж ярьж, “ярвайж” уйлж жүжиглэж суухыг хараад үнэхээр дур гутлаа. Хамгийн гол асуудал Төрийн ордон өнөө үед архичид, алуурчид, хүчирхийлэгчид, дээрэмчид, луйварчид, хулгайчид, үгүй дутуу юмгүй “бузар бүхний үүр” болсон юм байна гэдгийг МАН-ын эрхэм гишүүн эмэгтэй олон нийтийн сүлжээнд цацаж орхилоо. Төрийн ордонд архидаж, эрдэнэт хүний амь насыг түлхэн унагаж, санаатай бүрэлгэснийг хүртэл гишүүн Ч.Ундрам баталгаатай мэдэж ярьж сууна. Хуулийн байгууллага одоо уг ярилцлагад анхаарлаа хандуулж, төрийн ордонд болсон санаатай, зохион байгуулалттай уг “аллага”-ын талаар олон нийтэд мэдээлэл өгөх нь үнэнд нийцтэй. Хардах эрх нь бидэнд бий. Ч. Ундрам гишүүн 2019 оны тавдугаар сарын 17-ны орой Төрийн ордонд үйлдэгдсэн ноцтой хүн амины хэргийн үйлдсэн эзнийг мэдээд яриад байгаа бус уу” гэжээ.
.jpg)
Уг хэрэг хэрхэн шийдэгдэж буй талаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас тодруулахад “УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн Төрийн ордонд амиа алдсан хэргийг мөрдөн шалгаж байгаа. Шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
| Талийгаач Г.Батхүүгийн хэргийг үргэлжлүүлэн шалгаж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас гэрчийн мэдүүлэг авах бололтой |
|
У.ХҮРЭЛСҮХ: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
2026-03-17 14:11:57
Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
2026-03-17 12:29:07
ӨНӨӨДӨР ГУРВАН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА
2026-03-17 11:16:51
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-03-17 11:10:15
ЖҮЖИГЧИН Д.ГАНЦЭЦЭГ: НАДААС ОГТ ӨӨР СОНИН СОДОН ДҮРҮҮДЭД ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ҮЗМЭЭР САНАГДДАГ
2026-03-17 10:26:04
ЦАГ АГААР: УЛААНБААТАР ХОТОД 5 ХЭМ ДУЛААН
2026-03-17 09:54:16
Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ
2026-03-17 09:49:15
ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ
2026-03-17 08:30:09
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |