Сайжруулсан шахмал түлшийг Монгол Улсын хилээр бүү хэл Улаанбаатар хотоос орон нутаг руу тээвэрлэхийг хориглодог. Өөрөөр хэлбэл, сайжруулсан түлшийг Улаанбаатарын “хил”-ээр гаргахыг зөвшөөрдөггүй гэсэн үг. Хэрэв нууцаар гаргасан тохиолдолд Зөрчлийн хуулиар шалгаж, арга хэмжээ авдаг юм. Гэтэл БНХАУ-аас их хэмжээний сайжруулсан шахмал түлш хууль бусаар тээвэрлэж, Монгол Улсын хилээр оруулж ирсэн гэх ноцтой мэдээлэл бидэнд ирлээ.
Тодруулбал, энэ сарын эхээр Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Бургастайн боомтоор их хэмжээний сайжруулсан шахмал түлш оруулж ирээд баригдсан гэнэ. Тус боомтод байрлах Гаалийн хорооны улсын байцаагчид шалгалтын ажиллагаа явуулж, хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй оруулж ирсэн их хэмжээний түлшийг хураан авсан талаар эх сурвалж мэдээллээ.
Бидэнд мэдээлэл өгсөн эх сурвалжийн мэдээлснээр Улаанбаатар хотын иргэд гал алдахад хүрсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, улаанбаатарчуудыг утаагүй, дулаахан өвөлжүүлэх үүрэг хүлээсэн “Тавантолгой түлш” ХХК нөөцгүй болсон байж болзошгүй аж.
Тэрбээр хэлэхдээ “Өнгөрсөн зун, намар нөөцөө хангалттай бэлдэж чадаагүй “Тавантолгой түлш” ХХК урд хөршөөс их хэмжээний сайжруулсан түлш оруулж ирсэн байж болзошгүй. Үйлдвэрийн дарга нь солигдож, дээр, дооргүй суудлаа олоогүйгээс болж иргэд гал алдаж магадгүй нь. Тэр бүү хэл компанийн захирал нь томилогдсон даруйдаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, шалгагдаж байгаа. Тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад илт давуу байдал олгож, тендер зарлахгүйгээр өөрийн хамаарал бүхий компанидаа таван тэрбум төгрөг олгосон гэнэ лээ. Үүнээс болж хууль хяналтын хаалга сахиж суугаа. Гэтэл иргэд идэр есийн хүйтэнд түлх түлшгүй, үйлдвэр нь нөөцгүй болж мэдэхээр байна. Үүнээсээ болоод БНХАУ-аас их хэмжээний түлш авч, Бургастайн боомтоор нэвтрүүлж, байцаагчдад баригдсан байх магадлалтай. Бургастайн боомтын байцаагчид сайжруулсан түлш хураан авсан талаараа ярьж байна лээ. Гэхдээ холбогдох албан тушаалтнууд уг мэдээллийг ихэд нууцалж байгаа бололтой” гэлээ.
Бид энэ талаар Бургастай боомт дахь Гаалийн хорооны дарга Д.Эрдэнэсүхтэй холбогдож, тодрууллаа.
Тэрбээр “Одоогийн байдлаар боомтын хашаанд хураагдсан нүүрс, түүхий эд алга. БНХАУ-аас орж ирсэн шахмал түлш байхгүй. Надад мэдэгдсэн юм алга” хэмээн утсаа салгаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм.
БУРГАСТАЙН БООМТЫН ГААЛИЙН ХОРООНЫ БАЙЦААГЧИД: БНХАУ-ААС САЙЖРУУЛСАН ТҮЛШ, ТҮҮХИЙ ЭД ОРЖ ИРСЭН НЬ ҮНЭН
Харин бид Бургастайн боомт дахь Гаалийн хорооны зарим улсын байцаагчтай холбогдож, мэдээлэл авснаа хүргэе. Хэдийгээр Гаалийн хорооны дарга Д.Эрдэнэсүх уг мэдээллийг үгүйсгэсэн ч байцаагчид “Арваннэгдүгээр сарын эхээр нүүрс оруулж ирсэн” гэдгийг батлан ярьж байна.
Аюулгүй байдлын үүднээс байцаагчдын нэрийг нууцаллаа. Гаалийн улсын байцаагчид хэлэхдээ “Өнгөрсөн буюу арваннэгдүгээр сарын эхний ээлжинд гарч байсан байцаагчид БНХАУ-аас сайжруулсан шахмал түлштэй ижил төстэй түүхий эд орж ирсэн гэдгийг хэлсэн. Яг сайжруулсан түлш юм уу гэхээр түлш биш. Гэхдээ хэд хэдэн удаа угаасан, шахмал түлш болох түүхий эд байсан гэсэн. Нүүрний хувьд нүүрс мөн. Хэдий хэр хэмжээтэй байсан гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Гаалийн хорооны хашаанаас хураан авсан нүүрсний түүхий эдийг аваад явсан байна лээ. Гаалийн бүрдүүлэлт хийсэн учраас Улаанбаатар хот руу зөөвөрлөсөн байсан. Д.Эрдэнэсүх дарга Говь-Алтай аймгийн төв дээр байдаг. Гаалийн улсын байцаагчид ээлжилж, боомт хариуцаж ажилладаг” гэлээ.
Бид “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэнтэй холбогдож, түлшний нөөцийн асуудлаар тодруулсан юм. Тэрбээр “Одоогийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц хангалттай байгаа. Мөн түүхий эдийн нөөц 358 мянган тонн байна. Түүнчлэн борлуулахад бэлэн сайжруулсан шахмал түлшний нөөц хангалттай бий. БНХАУ-аас Бургастайн боомтоор оруулж ирсэн гэх сайжруулсан түлшний асуудлыг би мэдэхгүй. Манай компани захиалж аваагүй. Харин энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон “Эрдэнэс таван толгой” ХК-аас асуух нь зүйтэй” гэв.
Ямартай ч эх сурвалж болон гаалийн улсын байцаагчдын хэлж буйгаар БНХАУ-аас их хэмжээний шахмал түлш, түүхий эд орж ирсэн бололтой. Харин хаанаас, хэн захиалж авсан нь одоогоор тодорхойгүй байна.
| ШАХМАЛ ТҮЛШНИЙ НӨӨЦГҮЙ БОЛЖ, БНХАУ-ААС ИХ ХЭМЖЭЭНИЙ ТҮЛШ БУРГАСТАЙН БООМТООР ОРУУЛЖ ИРЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |