Автомашин ачилтын компанийнхан хүүхдээ тэвэрсэн залуугийн машиныг ачиж явах гэж байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдсан билээ. Тодруулбал, өчигдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт уг үйл явдал болсон юм. Бид энэ талаар машинаа ачуулсан жолооч Б-тэй холбогдож, тодрууллаа.
-Өчигдөр яг юу болсон юм бэ. Та машинаа хаан байрлуулсан байсан бэ?
-Эхнэр маань мэс засалд ороод, эмнэлэгт хэвтэж байгаа юм. Баянмонгол хороололд байх ахындаа хоёр ой хүрээгүй хүүгээ үлдээгээд, эхнэртээ хоол хүргээд ирсэн. Эмнэлэг орчихоод хүүгээ авахаар ахынх руугаа орохдоо автобусны буудлын урд талд машинаа шахаад тавьчихсан юм. Хүүгээ ахынхаасаа аваад 10 минут ч хүрэхгүй хугацаа болоод ирэхэд машиныг минь ачаад хөдөлж байсан. Хүүгээ хажууд явсан ахад гуйж тэврүүлээд, араас нь хар хурдаараа гүйж очсон. Ачилтын машиныханд үнэн учраа хэлж, гуйсан. “Хүү минь халуураад, бие нь тавгүй байна. Автобусны буудал дээр автомашинаа байрлуулсан нь миний буруу. Машиныг минь буулгаад өгөөч” гэж зөндөө хэлсэн. Даанч хүний амьдрал ойлгох нь битгий хэл үг ч аваагүй. “Чиний амьдрал надад хамаагүй” гээд явах гээд дайраад байсан. Тэр үед би хүүтэйгээ хоёулхнаа явж байсан. Хажууд явж байсан хүмүүс сайхан сэтгэл гаргаж тэр хугацаанд хүүг тэвэрч өгсөн. Миний хүү даарч, айсандаа зөндөө уйлсан ч ачилтын компанийнхан биднийг хүн гэж хүлээж аваагүй. Би бүр “Ачилтынх нь мөнгийг олоод өгье. Хүүг минь машинд оруулаад суулгачих, даараад байна” гэж хүртэл хэлсэн. Даанч ойлгоогүй.
-Цагдаад хандсан уу. Хүүгийнх нь биеийн байдал ямар байна вэ?
-Хүү маань бага зэрэг ханиадтай, халуурсан хэвээр л байна. Ачилтын компанийнхан цагдаа дуудсан юм билээ. Намайг байж суух газаргүй болгож, үгээр идэж, туйлдуулж, цохиход хүргэчихээд танхайрсан гээд дуудлага өгчихсөн байна лээ. Цагдаа нар ирээд, намайг олон нийтийн талбайд танхайрсан гээд 100 мянган төгрөгөөр торгосон. Торгуулиа заавал өнөөдөр төлөх ёстой юм билээ. Гэхдээ надад торгууль төлөх мөнгө алга байна шүү дээ. Хэрэв төлөхгүй бол цагдаа нар шүүхэд шилжүүлнэ гэсэн. Өөр арга байхгүй бол шүүхэд дуудагдахаас өөр яалтай билээ дээ.
-Таны машиныг ачаад явсан юм уу, үлдээсэн юм уу?
-Цагдаа нар үлдээчих гэсэн учраас үлдээгээд явсан. Ачилтын мөнгөнөөсөө илүү торгууль төлөх боллоо.
-Ачилтын компанийн жолооч тантай холбогдсон уу?
-Өчигдрөөс хойш залгаж, дарамталж байна. “Би чамайг шүүхэд өгнө. Тултал нь мөнгө гаргуулж авна. Чи харж байгаарай” гээд л хашхираад байна шүү дээ. Тэр залуу шүүхэд хандвал би ч бас хуулийн байгууллагад гомдол гаргах болно.
| Машинаа ачуулсан иргэн Б: Ачилтын машины жолооч над руу залгаад “Шүүхэд хандаж, тултал мөнгө гаргуулж авна” гэж дарамталж байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |