Дархан-Уул аймгийн тавдугаар брак байшингийн орчмоос энэ сарын 4-нд 16 настай охин гэрээсээ гараад сураггүй болсон гэх мэдээлэл бий. Түүнийг Д.Буяннэмэх гэдэг. 165 см өндөртэй. Гэрээс гарахдаа цагаан өнгийн гадуур хувцас, хар өмд, цагаан пүүзтэй байжээ. Сураггүй 13 хонож байгаа Д.Буяннэмэхийн аав Б.Доржсүрэнтэй холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-Охин нь гэрээсээ гарахдаа юу гэж хэлсэн бэ. Хэдэн цагийн үед гарсан юм бол?
-Охин минь энэ сарын 4-ний 13:00 цагийн үед гэрээсээ гарахдаа “Ангийнхаа хүүхэдтэй уулзчихаад ирье” гэж гарсан байна лээ. Тэр өдөр нь би Улаанбаатар хотод байсан юм. Тэгэхээр сэтгэл зүйн байдал нь ямар байсан тухай хэлж мэдэхгүй байна. Тэр үед ээжтэйгээ хоёулаа байсан юм. Ээж нь охины ааш занг хэвийн байсан гэсэн.
-Охин нь “Ангийнхаа хүүхэдтэй уулзчихаад ирье” гэж гэрээс гардаг өдрөө хэнтэй уулзсан бол. Тэр өдөр түүнийг харсан хүүхэд байгаа юу?
-Охин минь Политехникийн коллежид ороод долоо хонож байсан. Ангийнхан нь болон найзууд нь “Мэдэхгүй, гараагүй” гэх тайлбар өгсөн. Багш нь "Охин тань хоёр хоног хичээлдээ ирээгүй. Манай ангийн нэг хүүхэд охиныг тань алга болсон өдрөө шар үстэй залуутай 15 дугаар сургуулийн ойролцоо явж байхыг харсан байна лээ" гэж хэлсэн.
-Охин нь найз залуутай юу?
-Би охиноо найз залуутай эсэхийг мэдэхгүй байна. Ямартай ч шар үстэй залууг охиныг минь хуураад аваад явсан гэж хардаж байгаа.
-Охин нь тантай хамгийн сүүлд хэзээ утсаар ярьсан бэ?
-Сураггүй болдог өдрөө “Аав аа, хоолонд орох гэсэн юм. Мөнгө байна уу” гэж асуусан. Гэхдээ би мөнгө явуулж чадаагүй. Тэр өдөр ээж нь охиныг ирэхгүй удахаар нь залгатал утсаа авахгүй байсан гэсэн. Сүүлдээ утас нь холбогдохоо больсон юм билээ. Охинтойгоо өнөөдрийг хүртэл холбогдож чадаагүй байна.
-Охин нь сураггүй болоод 13 хоножээ. Цагдаа нар эрлийн ажлыг хэрхэн үргэлжлүүлж байгаа вэ?
-Охиныг минь шар үстэй залуутай явж байсан гэхээс өөр сураг гараагүй. Бид цагдаа нартай Дархан-Уул аймгийн хэмжээнд өнгөрсөн хэд хоног хайлаа. Манай гэрийн ойролцоо камер байдаггүй. Бусад гудамж, талбайн камерын бичлэгийг шүүж үзтэл охины минь дүрс бичлэг гарч, ирээгүй. Манай гэрийн ойролцоо янз бүрийн нүх байхгүй. Цагдаа нар улс даяар эрлийн ажиллагааг эхлүүлсэн гэсэн. Гар утсаар хамгийн сүүлд хэнтэй юу ярьсан болохыг шүүж өгөхийг цагдаа нараас хүссэн. Прокурорын зөвшөөрлөөр гар утасны яриаг шүүж өгөх юм билээ.
-Охин нь өмнө сураггүй болж байсан уу?
-Намар хоёр найзтайгаа Улаанбаатар хот руу явж, 10-аад хоносон. Тэгэхдээ ээждээ хэлсэн байна лээ. Түүнээс өөр сураггүй болж байгаагүй. Ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй.
-Та охиныхоо талаар лам, бөө нараас асууж үзсэн үү?
-Охиноо хэд хэдэн лам, бөөгөөс асуусан. Түүнийг зүүн урд зүгтээ хол байна. Ирж чадахгүй хүний мэдэлд орж, боогдсон байна” гэсэн. Тэгэхээр би охиноо Улаанбаатар хотод байгаа болов уу гэж бодож байна. Намар дагуулж явсан хоёр найз нь түүний талаар олигтой юм яриагүй. Нуугаад байх шиг санагдсан. Тэд шар үстэй залууг нь тандаг юм шиг байна лээ.
-Та хэдүүлээ амьдардаг вэ?
-Би гэр бүлийнхнээсээ тусдаа амьдраад жил болж байна. Бүгд хувиараа ажилладаг. Эхнэр нарийн боовны цехэд ажилладаг. Том охин Политехникийн коллеж төгсөж, Улаанбаатар хотод ажиллаж байгаа.
Сураггүй болсон хүнийг харсан хүн байвал 99764562 дугаар руу залгаж, туслаарай.
| Б.ДОРЖСҮРЭН: 13 ХОНОГ СУРАГГҮЙ БАЙГАА ОХИНЫГ МИНЬ ШАР ҮСТЭЙ ЗАЛУУ ХУУРААД, АВААД ЯВСАН БАЙЖ МАГАДГҮЙ |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |