Хулгайн нүүрсний бүлэглэл баригдсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдсэн хэрэг алга. Хэн нэг эрх мэдэлтэн, албан тушаалтан олны өмнө гарч ирээд “Нүүрсний бүлэглэлийг баривчиллаа, саатууллаа. Шалгаж байна” гэж хэлдэг моод өнгөрсөн жилүүдэд дэлгэрсэн үр дүн гарсангүй. Хулгайн нүүрсний хэргүүд хэрхэн замхарсныг эргэн сануулж байна.
268 мянган тонн нүүрс хулгайлж, хил давуулсан байж болзошгүй гэх хэрэг хэдэн жилийн өмнө сөхөгдөж, нийгэм даяар шуугиан тарьж байлаа. Тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны дөрөвдүгээр сарын эхээр БНХАУ-д айлчлал хийгээд буцахдаа Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоор дайрч, Ханбогд, Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай, нүүрс тээвэрлэлтийн компаниудын төлөөлөлтэй уулзалт хийсэн байдаг. Гашуунсухайт боомт дээр болсон уулзалтын үеэр 268 мянган тонн нүүрс хулгайн гараар орж, хил давсан талаар тухайн үеийн УИХ-ын гишүүн асан Л.Энхболд мэдээлэл хийж байсныг уншигчид санаж байгаа биз ээ.

Тодруулбал, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сангийн сайдыг хууль цагдаагийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахыг даалгаж “Монгол Улсын төсөвт төвлөрөх ёстой байсан өмч ямар хулгайчийн гараар орж, ингэж эзэнгүйдэж байгааг олох хэрэгтэй. Нүүрс хулгайлж зарж байгаа хүмүүсийг явах ёстой газар руу нь явуулах ёстой. Зарим нь ч явж байгаа” хэмээн мэдэгдэж байлаа.
Уг мэдэгдэлтэй холбоотойгоор 268 мянган тонн нүүрс төрийн өмчит ямар уурхайгаас алга болсон, 20 гаруй сая ам.долларын өртөг бүхий нүүрсийг ямар эрх дархтай албан тушаалтнууд хил давуулан зарсан, хил гаалийн бүрдүүлэлтийг хэрхэн хийсэн бэ, 268 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын ямар компанид өгсөн байж болох вэ, 20 сая ам.доллар хэн хэний халаасанд орсон бэ гээд хариулт нэхсэн олон асуулт хөвөрч, өнөөдрийг хүртэл хариултгүй байна. Нүүрс алга болсон гэх асуудлыг АТГ, Эрүүгийн цагдаа, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдын хамтарсан баг шалгаж эхлээд дөрвөн жил өнгөрчээ.
Тухайлбал, АТГ-ын алба хаагчид хоёр уурхайг бүхэлд нь шалгаж эхэлсэн байдаг. Ашигт малтмалын газраас жил бүр баталдаг уулын ажлын төлөвлөгөөний дагуу ажиллаж байна уу, уурхайн ашиглалтын талбайн аль хэсгээс нүүрс олборлосон, жилд хэдэн тонн нүүрс олборлосон, ямар компаниудад хэдэн сая тонн нүүрс нийлүүлээд байгаа, БНХАУ болон бусад гэрээтэй компаниас “Таван толгой” компани, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн дансанд орсон мөнгөн дүн зэргийг нарийвчлан шалгаж байлаа. Мөн тус хоёр компанийн уурхайгаас гарч, хилээр давсан нүүрсний хэмжээ Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын хилийн мэргэжлийн хяналт, Гаалийн байгууллагын тайлан тооцоотой таарч байгаа эсэхийг хүртэл шалгаж байлаа. Түүнчлэн БНХАУ-ын хил гаалийнхан ч компани тус бүрийн хилээр гаргасан нүүрсний хэмжээг гаргаж, манай улсын холбогдох албан тушаалтнуудтай хамтран тулгалт хийсэн байдаг. Үүнээс гадна хоёр компанийн дансанд орсон мөнгө, зарлага, 2010 оноос хойш “Таван толгой” компани, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийг удирдаж байсан хүмүүсийн данс, холбоотой байж болзошгүй компаниудыг шалгах ажиллагаа хийж эхэлсэн байдаг.
Харин АТГ-аас шалгаж эхэлсэнээс хойш энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл алга байна. Хэрэг ямар шатанд явж байгаа, үнэхээр 268 мянган тонн нүүрс алга болсон уу, хил даваагүй бол хаачсан зэрэг олон асуултын хариулт өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа.

Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтынхон өнгөрсөн дөрөвдүгээр сард бужигнаж байлаа. Хилийн боомтоор 1000 тонн нүүрс “өшиглөсөн” бүлэглэлийг Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтын багийн Ажлын хэсгийнхэн илрүүлж, Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газарт шилжүүлээд байдаг. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-14-нд нүүрс ачсан 10 машин ямар ч гаалийн бүртгэлгүй хилээр гарсан нь шалгалтаар тогтоогдсон. Энэ хэрэгт тус боомтод байрлах төр захиргааны байгууллагын ажилтнууд холбогдож, үгсэн тохиролцсон байж болзошгүй байгаа. Хамгийн ноцтой нь, Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид хамтран их хэмжээний нүүрс “өшиглөсөн” хэрэгт Гаалийн газрын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагч н.Доржжүгдэр нарыг буруутгаж, цагдан хорьсон байдаг.
Эх сурвалжийн мэдээлснээр “Гашуун сухайт дахь Гаалийн газрын ахлах байцаагч тэргүүтэй хүмүүс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хилээр их хэмжээний буюу 1000 тонн нүүрс гаргасан байж болзошгүй байгаа. Гаалийн газрын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагч н.Доржжүгдэр нарыг цагдан хорьсон. Гаалийн ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр ганцаараа хэргээ хүлээх гэж оролдсон. Тэр анхны өгсөн мэдүүлэгтээ “Энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Өөр ямар ч хүн хамааралгүй” гэсэн гэнэ лээ. Гэхдээ энэ тийм байх боломжгүй. Тусгаар тогтносон, хууль, шүүхтэй улсын хилийн боомтоор хэдэн арван машин дараалал, дугаар болохгүйгээр хулгайгаар нүүрс тээвэрлээд байгааг ганцхан хүн гардаж зохион байгуулах боломжгүй. Цаашлаад зөвхөн манай улсын иргэд ч хийх боломжгүй байж мэднэ. Гэхдээ үүнийг хууль хяналтын байгууллага тогтоох биз ээ. Том хэргийн сэжүүр байж болзошгүй учраас хууль хяналтын байгууллагынхан нухацтай шалгаж байгаа гэсэн. Тийм ч учраас энэ хэрэгт Д.Эрдэнэбаяр, н.Доржжүгдэр тэргүүтэй 10 гаруй хүнийг дуудаж, байцаалт авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Харин дээрх хоёр хүн уг хэргийн гол зохион байгуулагчид байж болзошгүй учраас саатуулсан байх гэх мэдээллийг бидэнд өгч байлаа.
Эзэн биетэй, холбогдогчтой нүүрсний хулгайн хоёр ч том хэрэг шийдэгдээгүй, замхрах замдаа ороод байгаа бололтой.
| УРД ХИЛЭЭР “УРАГШИЛСАН” ГЭХ ХУЛГАЙН НҮҮРСНИЙ ХЭРГҮҮД ХААНА ЗАМХАРСАН БЭ |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |