“Номинтав трейд” ХХК нэг үнийн бодлого баримталж, хэрэглэгчдийг хохироосон, өрсөлдөөнийг хязгаарлах гэрээ байгуулж, их хэмжээний ашиг олдог гэх хэрэгт нэг биш удаа хутгалдаж байлаа. Өөрөөр хэлбэл, “Номинтав трейд” ХХК-ийг ашиг сонирхлын зөрчил гаргасан, нийлүүлэгч талтай хийсэн "Хамтран ажиллах гэрээ"-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний хэлцэн тогтоосон гэдгийг өмнө нь хэд хэдэн удаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тогтоож, торгууль ногдуулж байсан юм.
Хэдхэн хоногийн өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зарим сүлжээ дэлгүүрийн үнэ иргэдэд дарамт үзүүлж байгаа гомдлын дагуу хийсэн шалгалттай холбоотой мэдээллийг өгсөн байдаг.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Агентлагийн даргын 01/20 дугаартай удирдамжийн дагуу супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжууд болон Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхэд хийсэн хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар “Номин тав трейд” ХХК, “Боса” ХХК, “Моннидер” ХХК, “Дижитал концепт” ХХК-уудын “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан байж болзошгүй ноцтой зөрчлийн шинжтэй үйлдэлд 2022 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 2202000282 дугаартай зөрлийн хэрэг нээн шалгасан.
“Номин” супермаркет буюу "Номин тав трейд" компанийн гэрээ нь хэрэглэгчдийг хохироосон, өрсөлдөөнийг хязгаарласан гэрээ байна гэдэг нь баримтаар нотлогдсон. Энэ гэрээ нь маш ноцтой байна. Уг компани хямд үнийн баталгаа гэж өгдөг. “Өөр газар манайхаас хямд байвал бидэнд мэдэгдээрэй. Бид зөрүүг нь хоёр нугалж өгнө” гэх амлалтыг өгч иргэдийг уриалдаг. Хэрэглэгчид үүнийг “Номин” супермаркет үнэхээр хямд үнийг тогтоож байна” гэж хардаг байсан бол энэ нь эсрэгээрээ байсныг тогтоосон.
Хэрэглэгчдээс уг компанийн дээр маш олон гомдол ирдэг. Бусад байгууллагын үнийг өөрийн үнэтэй адил болгож, үнийг нь нэмэгдүүлдэг байна.
“Номин тав трейд” ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн найм дахь заалтад заасны дагуу өмнөх оны борлуулалтын орлогын зургаан хувьтай тэнцэх хэмжээний буюу 6.991.078.000 /зургаан тэрбум есөн зуун ерэн нэгэн сая далан найман мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулан шийдвэрлэлээ" гэсэн байдаг.

Өнгөрсөн 2018 онд “М-Си-Эс Кока Кола” ХХК нь өөрийн үйлдвэрлэдэг бүх төрлийн ундаа, ус болон импортоор оруулж ирдэг ундаа, жүүс зэргийг зах зээлд борлуулах нэг үнийн бодлого баримталж, “Номинтав трейд” ХХК, “Скай хайпермаркет” ХХК, “Моннидер” ХХК-уудын супермаркет, дэлгүүрээр ижил үнээр борлуулахаар харилцан тохиролцож гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээг хийснээрээ “Номинтав трейд” ХХК, “Скай хайпермаркет” ХХК, “Моннидер” ХХК-ууд “М-Си-Эс Кока Кола” ХХК-ний ус, ундаа, жүүсийг гэрээнд заасан үнээс хямд үнээр хэрэглэгчдэд борлуулах боломжгүй, гэрээнд заасан үнээс хямд үнээр хэрэглэгчдэд борлуулсан тохиолдолд “М-Си-Эс Кока Кола” ХХК-аас тухайн дэлгүүрт ус, ундаа, жүүсний нийлүүлэлтийг хязгаарлах мэдэгдэл хүргүүлэх, хямдруулсан барааны үнийг буцаан нэмж гэрээний үнийг мөрдөж ажиллах шаардлагыг жижиглэн худалдаа хийж байгаа дэлгүүрт хүргүүлж байсан билээ. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг тус тус зөрчсөн тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2018 оны наймдугаар сард “М-Си-Эс Кока Кола” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн торгууль, “Номинтав трейд” ХХК-д 67.8 сая, “Скай хайпермаркет” ХХК-д 11,6 сая, “Моннидер” ХХК-д 11,9 сая төгрөгийн торгуулийг тус тус ногдуулж байлаа.
Шүүхээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчдын “М-Си-Эс Кока Кола” ХХК болон бусад компанид ногдуулсан 1.2 тэрбум төгрөгийн торгуулийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
“Номин тав трейд” ХХК-ийн бусад компанитай хийсэн худалдах, худалдан авалтын гэрээг шүүж үзлээ. Хамтран ажиллахаар байгуулсан гэрээний тавдугаар хэсэгт борлуулах үнийн талаар тодорхой зааж өгсөн байдаг юм байна.
Тодруулбал,
5.1. Барааны үнийг худалдагчийн гаргаж өгсөн үнийн саналаар тодорхойлно.
5.2. Барааны үнэ зах зээлийн эргэлт нийлүүлэлт болон бусад шалтгаанаар хэлбэлзэн өөрчлөгддөг тул худалдагчийн гаргаж өгсөн үнийн санал нь гурван хоног хүчинтэй байна” зэж журамлаж, заажээ.
Задалж үзвэл, “Номин тав трейд” ХХК-ийн худалдааны зөвлөхийн зөвлөсөн, гэрээгээр журамлаж, зааж өгсөн үнээр аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ борлуулна. Хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдол гэрээг цуцалж, төлбөр нэхэмжилнэ гэж байгаа бололтой. Бидэнд олдсон мэдээллээр “Номин тав трейд” ХХК ийм заалттай хамтран ажиллах гэрээг 2016 оноос хойш хийж байгаа гэнэ. Тэгэхээр олон жил хямд үнийн бодлого баримтлах нэрээр үнэ тогтоож, ашиг олдог байсан байж болзошгүй юм.
Бид энэ талаар “Номин тав трейд” ХХК-ийн Борлуулалт, маркетинг, олон нийттэй харилцах газрын захирал Н.Уянгатай холбогдож, тодрууллаа.
Н.Уянга “Бид одоогийн байдлаар торгуулийн хуудсаа аваагүй байна. Албан ёсоор торгуулийн хуудсаа аваад, хуулийн хэлтэст мэдэгдэх байх. Одоогоор бидэнд ирсэн хариу алга. Манай компанийн худалдах, худалдан авалтын гэрээг үзэж болно. “Номин тав трейд” ХХК-ийн нийлүүлэгч талтай гэрээ хийхдээ хясан боогдуулсан, үнэ тогтоосон асуудал байхгүй” гэлээ.
Ямартай ч уг компанийнхан торгуулийн шийдвэрээ авч, дараагаар нь шүүхэд хандана гэнэ.
| "БАРААНЫ ҮНИЙГ ГАРГАЖ ӨГСӨН ҮНИЙН САНАЛААР ТОДОРХОЙЛНО” ХЭМЭЭН томорсон "Номинтав трейд” ХХК 6.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛИА ТӨЛӨХ ҮҮ |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |