“Гуртын тавилан” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж зээлээр автомашин авсан иргэд хохирчээ. Тодруулбал, тус компанийн захирал нас барснаар иргэд автомашиныхаа зээлийг төлж дуусгасан ч машинаа нэр дээрээ шилжүүлж чадалгүй хоёр жил орчим болсон байна. Бид уг мэдээллийн мөрөөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах “Гуртын тавилан” ББСБ-ыг зорилоо.
Биднийг очиход тус байгууллагын хаалга цоожтой, хоёр утасны дугаар бичээд үлдээсэн байлаа. Иргэдийг автомашины татвараа нэн даруй төлөхийг шаардсан албан бичгийг хаалган дээрээ наагаад явжээ. Мөн зээл гаргахгүй, автомашин барьцаалж зээл өгөхгүй байгаа гэдгээ бичсэн харадана. Дээрх хоёр дугаарыг олон нийтийн сүлжээнээс хайлт хийж үзвэл “Авто машинаа унаж явахаар зээлийг танд 5-5.5 хувийн хүүтэйгээр түргэн шуурхай олгоно, үнэлгээ өндөр орлого нотлох шаардлагагүй, дэлгэрэнгүйг 89199077 88707181 асууна уу” гэж бичсэн зар гарч ирж байна.

“Гуртын тавилан” банк бус санхүүгийн байгууллагыг 2006 оны есдүгээр сарын 28-нд Өлзийхутаг Алагаа, Доржпүрэв Энхбаяр нар хамтран байгуулжээ. Тус байгууллага нь 16 жил тасралтгүй автомашин барьцаалж зээл олгож байгаа гэсэн үг. Мөн тус компани нь орлого нотлохгүй, харьяалал харгалзахгүй зээл олгодог учраас олонх харилцагч нь орон нутгийнх гэнэ. Компанийн хувьцаа эзэмшигч Өлзийхутаг Алагаань 2021 оны дөрөвдүгээр сарын 22-нд, Доржпүрэв Энхбаяр нь 2021 оны зургадугаар сарын 9-нд нас барснаар иргэд хохирч, банк бусын үйл ажиллагаа доголдож эхэлсэн байна. Захирал нь нас барснаар тус компанийнхан иргэдийн хөрөнгийг нэр дээр нь шилжүүлэхгүй зугтаж алга болсон байна.
Бид энэ талаар хохирогчидтой холбогдож, тодрууллаа.

Хохирогч С.Дэлгэрмөрөн. “Би хоёр жилийн өмнө “Гуртын тавилан” ББСБ-аас зээлээр автомашин авсан юм. 4.5 сая төгрөг урьдчилгаа болгон өгч, 2.5 төгрөгийг зээлтэй байсан. Би төлбөрөө 2021 оны долдугаар сард төлж барагдуулсан боловч автомашинаа нэр дээрээ шилжүүлж чадаагүй байна. Зээлээр авсан автомашинаа өөр хүнд зарсан. Гэвч түүний нэр дээр шилжүүлээгүй учир төлбөр, тооцооны асуудалтай гацчихсан. “Гуртын тавилан” ББСБ-ын захирал нас барсан гэх шалтгаанаар зээлээ барагдуулсан иргэдийн автомашиныг нэр дээр шилжүүлж өгөөгүй өнөөдрийг хүрлээ. Биднийг очиход ихэвчлэн эзгүй байдаг. Зарим үед таарахдаа “Захирал нас барсан учир манай эд хөрөнгө, албан бичгийг хуулийн байгууллагаас битүүмжилсэн. Тиймээс иргэдийнхээ автомашиныг нэр дээр нь шилжүүлж чадахгүй байна” гэдэг. Нас барсан гэх захирлынх нь ах, дүү ь томилогдсон гэх мэдээлэл бий. Тэр хүн гар утсаа огт авдаггүй. “Уртын тавилан” ББСБ-т 200-300 иргэн гомдолтой байгаа. Тэдний 50 орчим хувь нь хөдөө орон нутгийнх. Тийм болохоор байнга ирж уулзаж чаддаггүй юм билээ. Тус байгууллага анх байгуулагдахдаа орон нутгийн иргэдэд зээл олгох зорилготой үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм билээ. Олон иргэдийг хохироочихоод сураг ажиг алга” гэв.

Хохирогч Ч.Эрдэнэбат: Би “Гуртын тавилан” ББСБ-аас тухайн үеийн ханшаар 15 сая төгрөгийн автомашин зээлээр авсан. Харин хугацаандаа зээлээ төлөөд дууссан боловч автомашиныг нэр дээр шилжүүлэхгүй байгаа. Хэрвээ автомашинаа нэр дээрээ шилжүүлчих юм бол автомашинаа борлуулах гээд байгаа юм. Тус ББСБ бидэнд “Захирал нас барсан учир одоогийн байдлаар үйл ажиллагаа зогссон. Манай байгууллагын бүх эд хөрөнгийг битүүмжилсэн. Түр хүлээж бай. Удахгүй нэр дээр нь шилжүүлж өгнө” гэх тайлбар өгдөг. Бидэнд үйл ажиллагаа зогссон гэдэг мөртлөө сүүлд зээл авсан иргэдээс мөнгө авдаг юм билээ. Би “Уртын тавилан” ББСТ-ын ажилчидтай долоо хоног бүр очиж уулздаг. Очих болгонд өөр тайлбар өгдөг. Хохирогчид албан ёсоор хуулийн байгууллагад хандаагүй байгаа” гэв.

Хохирогч Д.Ганбилэг: “Гуртын тавилан” ББСБ-аас авсан есөн сая төгрөгийн зээлээ хоёр жилийн өмнө төлж барагдуулсан боловч өнөөдрийг хүртэл нэр дээрээ шилжүүлж чадаагүй байна. Тийм болохоор автомашинаа зарж, борлуулж, засвар үйлчилгээ хүртэл хийж чадахгүй хэцүү байна. Ингэж хүний эд хөрөнгийг битүүмжилж, гацааж болохгүй. Хохирогчид “Гуртын тавилан” ББСБ-ыг албан ёсоор хуулийн байгууллагад өгөх бодолтой байна. 200-300 хүний эд хөрөнгийг хоёр, гурван жил гацааж байгаа мөртлөө бидэнд “Захирал нас барсан учир түр хүлээж бай” гэхээс өөр ямар ч тайлбар өгдөггүй. Хэрвээ хугацаандаа биднийг автомашиныг нэр дээр шилжүүлсэн болон олон хүний ажил амьдрал шийдэгдэхээр байлаа. Бид автомашинаа нэр дээрээ авч чадаагүй болохоор автомашинаа эргэлтэд оруулж чадахгүй байна” гэсэн юм.
Мөн иргэдийн ярьж буйгаар тус компанийнхан зээлийн төлөлтөө хийгээгүй иргэдийн автомашиныг хурааж авчээ.
Судлаад үзвэл, “Гуртын тавилан” банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Доржпүрэвийн Энхтуяа гэх эмэгтэй 2022 оны зургадугаар сарын 20-нд томилогджээ. Тэрбээр нас барсан захирлынх нь төрсөн эгч юм байна.
.jpg)
Бид түүнтэй холбогдож, иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах, хэзээ шийдэж өгөх талаар тодрууллаа.
Д.Энхтуяа “Гуртын тавилан” нь манай төрсөн дүүгийн компани нь байсан юм. Дүү маань 2021 онд зуурдаар нас барсан. Дүү маань эхнэр, хүүхэдгүй ганц бие байсан. Компанийг нь өвөлж авах хүн байхгүй гэсэн үг. Би ганц төрсөн эгч нь учраас яалт ч үгүй өв хөрөнгө нь над дээр ирчихээд байна. Анх энэ компанийг авахад олон хохирогч байгаа гэдгийг нь сонссон. Гэхдээ нарийн ширийн асуудлыг нь мэдээгүй. Намайг энэ компанийн захирлаар томилогдсоны дараа Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас дуудаж, мэдүүлэг авсан. Намайг дуудаж уулзахдаа “Машинаа нэр дээрээ шилжүүлж чадахгүй байгаа олон хүн байгаа. Гэхдээ энэ хэрэг маш хурдан шийдэгдэнэ. Иргэдийн хохирлыг удахгүй барагдуулах байх” гэж хэлсэн. Тэгээд одоо хүртэл шийдэгдээгүй байна. Би өнгөрсөн мягмар гарагт хүртэл очсон. Энэнээс өөрөөр хэлэх мэдээлэл надад алга. Энэ компанийн ажилтнуудыг хаана, ямар үйл ажиллагаа явуулж байгааг ч мэдэхгүй. Цагдаа нар хэлэхдээ компанийн дансыг хааж, хөрөнгийг нь битүүмжилсэн гэсэн” гэлээ.
Тус компанийн ажилтан гэж хоёр эмэгтэй байдаг ажээ. Тэд өглөө эрт оффистоо ирж ажиллаж, иргэдийг автомашины зээлээ төлсөн эсэхийг шалгаж, төлөөгүй тохиолдолд алданги тооцож, автомашиныг нь хураах үйл ажиллагааг явуулдаг гэнэ. Автомашины нэр дээрээ шилжүүлж чадаагүй зарим иргэн зээлээ төлөхгүй орхисноос болж автомашинаа хууль бусаар хураалгаж, алдсан тухай ярьж байлаа.
Бид тус компанийн ажилтантай холбогдож тодруулахад “Арваннэгдүгээр сард шүүх хурал болно. Шүүх хурлаар иргэдийн хохирлын асуудал шийдэгдэнэ. Манай компанийн захирлаар ямар хүн томилогдсоныг мэдэхгүй. Би жирийн нэг ажилтан нь байгаа юм. Мэдээлэл өгөхгүй” гэлээ.
Иргэдийн хохирсон асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа гэнэ. 2021 оны зургадугаар сараас уг хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлээд байгаа аж. Бид энэ талаар уг хэргийг шалгаж байгаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаагийн албан хаагчтай холбогдож, тодруулахад “Уг хэрэг одоохондоо шийдэгдээгүй байна. Хэзээ шийдэгдэхийг нь хэлж мэдэхгүй байна” хэмээв.
| “Гуртын тавилан” ББСБ-ын захирал нас барж, 200 гаруй иргэн автомашинаа нэр дээрээ шилжүүлж чадахгүй хохирсон гэх хэргийн мөрөөр... |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |