26 настай залууг фэйсбүүкээр танилцсан Р гэх эмэгтэй 15-25 насны дөрвөн хүнтэй нийлж, шатаасан хэрэг гараад байгаа юм.
Тодруулбал, есдүгээр сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагад "Зодуулсан хүн гудамжинд хэвтэж байна” гэх дуудлага Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст ирсэн байдаг. Дуудлагын дагуу шалгахад, 26 настай Б гэгчийг фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй Р гэгч нь тус хороонд байрлах нийтийн байранд дуудан уулзаж, 15 настай иргэн Э, 21 настай иргэн Т, 25 настай иргэн Э, 17 настай иргэн У нарын хамт бүлэглэн дээрэмдэж, шатаасан байдаг. Хохирогчийн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг дээрэмдэн, банкны картын нууц дугаарыг хэлүүлэхийн тулд хохирогчийн хувцсыг нь тайлж, зодож, будаг шингэлэгч цацаж, гал тавин шатааж, хэргийн газраас зугтсан гэх. Цагдаагийн алба хаагчид тухайн хэргийг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж, Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газраас дайчлан баривчилж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоногийн хугацаатай саатуулаад байсан билээ.
Тэгвэл цагдан хоригдсон 15, 17 настай н.Эрхэмбилэг, н.Энхсайхан нарыг суллажээ. Харин 21 настай н.Тэмүүжингийн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгасан байна.
| ШАТСАН ЗАЛУУГИЙН НАЙЗ ОХИН Р: Ар гэрийнхэн нь биднийг уулзуулдаггүй |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |