Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтыг ажлын байрандаа мөрийтэй тоглоом тоглосон үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 14-нд Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байдан.
Мөн тухайн үед НДЕГ-ын дарга Д.Зоригт “Би гомдол ирсэн тухай сая сонслоо. Ажлын байрандаа архидах, мөрийтэй тоглох, зүй бус үйлдэл гаргах хориотой. Би ийм зүйл хийгээгүй. Шалгаж тогтоох байх. Шалгахгүйгээр мэдээлэл цацаж байгаа нь харамсалтай байна" гэж хэлж байсан билээ.
-Таныг албан өрөөндөө мөрийтэй тоглоом тоглосон гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Тухайн үед 11-11 төвд ирсэн гээд байгаа зураг хэзээнийх юм бэ?
-Би ажлаа өгөөд хоёр сар орчим болох гэж байна. Одоогоор төрийн байгууллагад ажиллахгүй байгаа. Олон нийтийн сүлжээнд цацсан зураг нь тухайн үеийнх биш. Мөн миний албан өрөө болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан өрөө ч биш.Тэр зураг 2018, 2019 оных юм шиг байна лээ. Хууль хяналтын байгууллага үүнийг тогтоосон. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага болон миний албан өрөөнд авахуулсан зураг биш гэдгийг цагдаа нар тогтоосон. Түүнчлэн тэр зургийг аль эртний буюу гурав, дөрвөн жилийн өмнөх гэдгийг ч тогтоосон гэсэн үг.
-Тэр зургийг хэний өрөөнд авахуулсан юм бэ?
-Сайн мэдэхгүй байна. Төрийн байгууллагад ажилладаггүй хүний өрөөнд л сууж байх үед авсан юм шиг байна лээ. Хаа хамаагүй хөндлөнгийн хүний өрөөнд байсан гэдгийг цагдаа нар ажиллаад тогтоосон. Дараа нь манай өрөөнд ирж үзлэг, нэгжлэг хийсэн шүү дээ.
-Тэр үеийн зураг гэдгийг нь тогтоогоогүй байж яагаад таныг ажлаас тань чөлөөлсөн юм бол. Ямар байр суурьтай байна вэ?
-Мэдэхгүй юм даа. Улстөржилт л юм байлгүй дээ. Хэний ч хамаагүй зургийг цахим сүлжээнд цацаад л шүүчихдэг болсон байна шүү дээ. Болоод өнгөрсөн асуудал болохоор би юу хэлэх билээ дээ.
-Таны зураг 11-11 төвд ирсэн гэдэг юм билээ. Хэн явуулсан байж болох вэ?
-Одоо хүртэл энэ зургийг хэн явуулсныг нь олоогүй. Хууль хяналтын байгууллага нь ч олоогүй байх. Зохион байгуулалттайгаар миний нэр төрийг харлуулах гэсэн л ажиллагаа болоод өнгөрсөн дөө.
-Та ер нь мөрийтэй тоглоом тоглодог юм уу?
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа мөрийтэй тоглоом тоглож байгаагүй гэдгээ баталж хэлж чадна. Хэн л албан өрөөндөө мөрийтэй тоглоод сууж байх билээ дээ.
-Та цаашид төрийн байгууллагад ажиллах уу?
-Ёстой хэлж мэдэхгүй нь. Одоохондоо ямар ч байсан ажилгүй л байна.
| НДЕГ-ЫН ДАРГА АСАН Д.ЗОРИГТ: Цагдаа нар намайг албан өрөөндөө мөрийтэй тоглоогүйг тогтоосон |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |