Өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ хутгалж, хүндэвтэр гэмтээсэн хэрэг гарсан байдаг. Тодруулбал, наймдугаар ангийн дөрвөн сурагч 13 настай хүүгийн нуруунд хутгалж, гэмтээгээд хэргийн газраас зугтаасан гэх. Хохирогч хүү Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.
Цагдаагийн байгууллагад арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 17:00 цагийн орчимд “Үл таних хүмүүст зодуулсан хүүхэд байна. Ар нуруу хэсгээс нь цус гараад байна” гэх дуудлага ирсэн. Дуудлага, мэдээллийг хүлээн авч цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 13 настай, эрэгтэй Т нь бусдад зодуулсан, ар нуруу болон хавирга орчимд зүсэгдсэн шархтай байсан. Хохирогч хүүг эмнэлэгт хүргэж, цагдаагийн албан хаагчид гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хэн болохыг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжилж, ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн 12-14 насны дөрвөн сурагч 13 настай хүүг хутгалж, гэмтээсэн болохыг тогтоосон. Шалгалтын явцад урьдчилсан байдлаар хохирогч Т-г “Цүнх авлаа” гэх шалтгаанаар 13 настай, эрэгтэй Д нь дал болон хавирганы орчим гурван удаа хутгалж биед нь гэмтэл учруулсан байсан. Уг хэгийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт шалгаж байна.
Манай сурвалжлах баг өчигдөр хэрэг болсон газарт очлоо. Тус хэрэг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах 23 дугаар сургуулийн орчимд болжээ. Тодруулбал, ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн хажууд байрлах III байрны зүүн талд болсон гэнэ. Хэргийн газарт байсан гэрчүүд болон тэр хэсэгт зорчиж явсан иргэд цагдаагийн байгууллагад дуудлага өгч, түргэн тусламж дууджээ. Иргэдийн ярьж буйгаар 13 настай хүү газарт унаж, нуруунаас нь цус гарсан байдалтай байжээ. Харин хэргийн газарт болон ойр орчимд хүүг таних хүүхэд байгаагүй гэнэ.
.jpg)
ЭНЭ БАЙРНЫ ЗҮҮН ТАЛД ХҮҮХДҮҮД ЗОДОЛДОЖ, НЭГНИЙГЭЭ ХУТГАЛЖЭЭ. 2022.11.07-НЫ 14:00 ЦАГ
Бид энэ талаар III байрны СӨХ-өөс тодруулахад “Хэргийн талаар бид мэдээгүй. Цагдаагийн байгууллагаас ирж мэдээлэл, зураг, хяналтын камерын бичлэг аваагүй. Хэрэв энэ хавьд ийм хэрэг гарсан бол хүүхдүүд 23 дугаар сургуульд сурдаг байх магадлалтай. Хэргийн талаар мэдэхгүй учраас мэдээлэл өгөх боломж алга” гэсэн юм.
Нэгнийгээ хутгалж, гэмтээсэн сурагчид 23 дугаар сургуульд сурдаг эсэхийг тодруулахаар бид тус сургуулийн нийгмийн ажилтан Д.Батдоржтой холбогдов. Тэрбээр “Хэрэгт холбогдсон хүүхдүүд манай сургуульд сурдаггүй. Бид энэ мэдээллийг гарсан даруй сургуулийнхаа наймдугаар ангийн сурагчидтай болон багш нартай уулзаж, асууж тодруулсан. Тийм зүйл болоогүй гэдгийг хэлсэн. Зодоон болох үед манай сургуулийн сурагчид хажуугаар нь явж таарсан гэсэн. Мөн манай сургуулийн зарим сурагч түргэн дуудаж, тусламж үзүүлсэн юм шиг байна лээ. Манай сургуульд “Өсвөрийн сэргийлэгч” гээд клуб ажилладаг юм. Тус клубынхан зодоон болох үед хажууд нь байсан хүүхдүүдийг тарах, гэртээ харих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажилласан гэж байна лээ. Мөн тэр хүүхдүүд манай сургуулийн хүүхдүүд зодоон хийгээгүй гэдгийг баталж ярьсан” гэх мэдээллийг өглөө.
13 НАСТАЙ ХҮҮГ ГЭМТЭЭСЭН СУРАГЧИД 16 ДУГААР СУРГУУЛЬД СУРДАГ
.jpg)
Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн нийгмийн ажилтнаас энэ талаар тодруулахад “Бид хувь хүний мэдээллийг задруулах боломжгүй. Хүү эмнэлэгт хэвтэж байгаа гэх мэдээлэл бий. Сурагчийн ар гэрийнхэн бидэнд мэдээлэл өгөхгүй байгаа” гэлээ.
ХОХИРОГЧ ХҮҮГИЙН АНГИЙН БАГШ П.РЕНЧИНБАЛ: БУСДАД ХУТГАЛУУЛЖ, ГЭМТСЭН ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ГАЙГҮЙ БАЙГАА
Хохирогч хүү тус сургуулийн наймдугаар ангид сурдаг. Бид хүүгийн ар гэрийнхэнтэй холбогдох гэсэн боловч мэдээлэл өгөхгүй гэнэ. Тодруулбал, хүүгийнхээ биеийн байдал, хэрэг болсон талаар тодорхой мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байгаа гэнэ.
Харин бид хохирогч хүүгийн анги удирдсан багш П.Ренчинбалтай холбогдож, хүүгийн биеийн байдлын талаар тодрууллаа.
П.Ренчинбал “Хохирогч хүүгийн ар гэрийнхэн нь мэдээлэл өгч болохгүй гэсэн. Гэмтсэн сурагчийн биеийн байдал ямар байгааг би мэдэхгүй байна. Ямартай ч дээрдэж, гайгүй байгаа байх. Хүүгийн аав, ээжтэй би утсаар ярьсан. Өөрөөр мэдээлэл өгөхгүй” гэлээ.
16 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛДЭЭ ЯВЖ БАЙГАА

Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Б.Нямдаваа “Хэрэгт холбогдсон хүүхдүүдээс асуухад “Багшаа, хутга биш. “Эрвээхэй тоглоом” хутга шиг адилхан эд” гэж хэлээд байгаа. Энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт бид хэлэлцэж, ярилцсан. Хутгалсан гэж гүтгэсэн учраас хэрэгт холбогдсон хүүхдүүдийн аав, ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргана гэж байна лээ. Хутга биш гэж тайлбарлаж байгаа гэсэн үг. Хэрэгт холбогдсон хүүхдүүд наймдугаар ангийн нэг ангийнхан. Одоогийн байдлаар хичээлдээ явж байгаа. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж байгаа байх. Энэ хэрэг хичээлийн бус цагаар болсон. Эцэг, эхчүүд хүүхдүүддээ хараа хяналтгүй тавихгүй байгаагаас болж хүүхдүүд хэрэгт холбогдож байна. Эцэг, эхчүүд хүүхдээ хичээлээ тараад гэртээ харьж байна уу, хэнтэй нөхөрлөж, найзалж байна, чөлөөтэй цагаараа юу хийж байгааг анхаарахгүй байна шүү дээ. Үүнийгээ эцэг, эхчүүд ухамсарлаж байгаа. Түүнээс биш хичээлийн цагаар хүүхдүүд хэрэгт орооцолдоогүй. Бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай сургалт, зөвлөгөөг цаг тутам өгч байна” гэлээ.
Хүүхдүүдийн хэрэглэсэн гэх хутга нь “Эрвээхэй тоглоом” гэх нэртэй хутга гэнэ. Онлайн худалдаагаар 15 мянган төгрөгөөр зардаг юм байна. Олон нийтийн сүлжээнд уг хутгийг хэнд ч хамаагүй зарж байгаа нь өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох, нэгийгээ гэмтээх үндэслэл болж байж болзошгүй байна. Иймд ццэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхэдтэйгээ илэн далангүй нээлттэй байх, хүүхдийнхээ найзалж нөхөрлөж буй хүүхдүүд болон цахим хэрэглээнд нь анхаарах, хүчирхийлэл, дарамт дагуулсан үйлдлийг холбогдох байгууллагад мэдээлэх, мэргэжлийн байгуулагад хандахыг зөвлөж байна. Мөн өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
| СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 16 дугаар сургуулийн сурагчид “Эрвээхэйн тоглоом” гэх хутгаар 13 настай хүүгийн нурууг гурван удаа ЗҮСЖЭЭ |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |