Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумаас өнгөрсөн 2021 онд тендер зарлаж, Хавцлын голд модон гүүр барих компанийн эрэлд гарчээ. Тус тендерт “Жол” ХХК шалгарч, орон нутгийн хөрөнгөөр Хавцлын гол модон гүүртэй болсон байна. Гэвч харамсалтай нь, жилийн өмнө ашиглалтад орсон Хавцлын голын гүүр нурсан тухай мэдээлэл, гэрэл зураг өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд цацагдлаа.
Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт “Петровис” ХХК-ийн шатахуун ачсан автомашин гүүрэн дээгүүр зорчиж явахад нь нурж унасан байна. Тус гүүрийг 2021 онд орон нутгийн 59.8 сая төргөрийн хөрөнгөөр барьжээ. Гүүр юунаас болж унасан, хэдэн тоннын даацтай, ямар жолооч байсан, сумын удирдлагууд ямар арга хэмжээ авч байгаа, гүүрийг хэн засварлах, гүүр барьсан компаний хэнийх вэ гэх асуултад бид хариулт хайлаа.

Бид энэ талаар Алтанцөгц сумын удирдлагуудтай холбогдож тодруулах гэсэн боловч Засаг дарга, ЗДТГ-ын даргынх нь утас холбогдохгүй байлаа. Харин ЗДТГ-ын ажилтнаас тодруулахад “Хавцлын голд өнгөрсөн жил гүүр тавьсан. Орон нутгийн төсвөөр барьж гүйцэтгэсэн. Гүүрний ажлыг УИХ-ын гишүүн Х.Баделханы “Жол” ХХК-ийн ажилтнууд гүйцэтгэсэн. Угтаа гүүрний даац таван тонн юм. Гэтэл шатахуун ачсан ачааны машин даац хэтрүүлж, тэмдэг тэмдэглэгээг харсаар байж зорчсон. Үүнээс болж гүүр нурсан. Манай сумын удирдлагууд болон цагдаагийн газраас уг ослыг шалгаж, шалтгаан нөхцөлийг тодруулж байгаа. Хавцлын голын гүүрийг яаралтай завсарлахгүй бол малчид, зорчигчид гол усанд суух аюултай” гэлээ.

Тэгвэл бид Алтанцөгц суманд байрлах “Петровис” ШТС-ын эрхлэгчтэй холбогдлоо. Тэрбээр “Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Ачаа ачиж ирсэн жолоочтой нь холбогдож тодруулах нь зүйтэй. Олон жил ачаа зөөж байгаа туршлагатай жолооч. Өмнө нь гүүрээс гарч байсан эсэхийг мэдэхгүй байна. Гүүр нураасан жолооч ачаагаа бүрэн бүтэн хүлээлгэж өгөөд явсан. Гүүрийг хэн засварлахыг сайн мэдэхгүй. Бид чинь ирсэн ачааг хүлээж авах, борлуулах л үүрэгтэй. Энэ талаар жолоочоос өөрөөс нь тодруулах нь зүйтэй болов уу” гэв.
Гүүр нураасан жолоочтой холбогдож, тодрууллаа.

-Таны бие зүгээр үү?
-Миний бие сайн, хэвийн байгаа. Бэртэж, гэмтээгүй. Мөн автомашинд надаас гадна туслах жолооч явсан. Түүний биеийн байдал хэвийн байгаа. Гүүр нурснаас өөрөөр хохирол учраагүй.
-Яагаад таван тоннын даацтай гүүрэн дээгүүр зорчсон юм бэ?
-Гол гүйцэт хөлдөөгүй учраас гүүрэн дээгүүр зорчсон. Гол дөнгөж хөлдөөд мөс тогтож эхэлж байгаа. Хөлдсөн мөс нь машин даахгүй учраас аргагүй эрхэнд гарчихлаа. Үүнээс болоод гүүр нураад унасан. Гайгүй байх гэж найдаад гарч явтал гүүрний гол хэсэгт тас няс болоод л явчихсан. Тэгээд нураад унасан. Миний буруугаас бол сум орон нутгийн бүтээн байгуулалт нурсан учраас засварлана.
-Гүүр засварлах ажлыг танай компани гаргах уу?
-Сайн мэдэхгүй байна. Алтанцөгц сумын удирдлага, цагдаа сэргийлэх ирж уулзсан. Хохирлыг нэн даруй барагдуулах үүрэг өгсөн. Туслах жолооч бид хоёр өнөөдрөөс гүүр засварлах ажлаа эхлүүлсэн. Миний буруугаас бол гүүр эвдэрсэн учраас засварлах мөнгийг би хувиасаа гаргана гэсэн. Одоогийн байдлаар манай компанийн зүгээс надтай холбогдож, засварын ажлын талаар яриагүй байна.
-Таны нураасан гүүрийг 60 сая төгрөгөөр барьсан юм билээ?
-Тийм үү, засварлах хөрөнгө нь арай ч 60 сая төгрөг болохгүй байлгүй дээ гэж найдаж байна. Одоогоор мод, чулуугаа татах ажлыг эхлүүлсэн. Мөн үнэлгээний дүн гараагүй учраас хэчнээн төгрөгийн хохирол учирсныг мэдэхгүй байна.
-Өмнө нь Хавцлын голын гүүрээр гарч байсан уу?
-Үгүй, анх удаа л гүүрээр зорчсон. Өмнө нь дандаа голоор гардаг байсан. Энэ удаад цаг агаарын нөхцөл байдлаас бол гүүрээр гарах шийдвэр гаргасан. Гэтэл ийм юм болчихлоо. Харамсалтай байна.
-Та хэдэн жил жолоо барьж байгаа вэ?
-Би 21 жил жолооч хийж байна даа. Анх удаа л ийм осол гаргалаа.

“ЖОЛ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Б.КӨКСЕГЕН: ДААЦ ХЭТРҮҮЛСНИЙ УЛМААС МАНАЙ КОМПАНИЙН БАРЬСАН ГҮҮР НУРСАН БАЙНА ЛЭЭ
Нурж унасан гүүрийг барьсан компани нь “Жол” ХХК. УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баделхан “Жол” ХХК-ийг 1994 онд үүсгэн байгуулж, Баян-Өлгий аймгийн Засаг дарга болох хүртлээ өөрөө удирдсан байлаг. Улмаар Баян-Өлгий аймгийн Засаг даргаас бууж, УИХ-ын гишүүн болохдоо “Жол” ХХК-ийнхаа гүйцэтгэх захирлаар төрсөн хүү Б.Көксегенээ томилж, өөрөө хувьцаа эзэмшигчийн хувиар хамтран удирдаж ирсэн байна.

Бид энэ талаар “Жол” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн Ж.Баделханы төрсөн хүү Б.Көксегенээс тодрууллаа. Тэрбээр “Манай компанийн барьж ашиглалтад оруулсан гүүр нь таван тоннын даацтай. Гэтэл ШТС-ын жолооч даац хэтрүүлж гүүрээр зорчсон байна. Үүнээс болж ийм осол гарсан байна лээ. Уг нь гүүрний хажуу талд тэмдэг, тэмдэглэгээ хангалттай бий. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьж, 2021 онд ашиглалтад оруулж өгсөн. Үндсэндээ хоёр жил орчим болж байна шүү дээ. Даац хэтрүүлсэн учраас машины жолооч гүүр засварлах ажлыг жолооч хариуцна. Манай компанийн буруугаас болж ийм гүүр унаагүй учраас бид хариуцахгүй. Надад өгсөн мэдээллээр гүүр унагасан машины жолооч засварын ажлаа эхлүүлсэн гэж байна лээ. Орон нутаг өөрийнхөө төсөв хөрөнгөд тааруулаад модон гүүр бариулсан” гэв.

| УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАДЕЛХАНЫ “ЖОЛ” ХХК-ИЙН 59.8 САЯ ТӨГРӨГӨӨР БАРЬСАН ГҮҮР НУРЖ, ПЕТРОВИС ХХК-ИЙН ЖОЛООЧ ЗАСВАРЛАХААР БОЛЖЭЭ |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |