• Өнөөдөр 2025-03-16

Машинд мөргүүлсэн охины аав Б: Охиныг минь аймшигтайгаар дайрч, тамласан Ч.Маралмаагийн гэрийнхэн 10 сая төгрөг цувуулж өгөөд, худлаа яриад алга болсон

2022-11-05,   13900

     Ч.МАРАЛМААГИЙН АР ГЭРИЙНХЭН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ ХӨНГӨН ГЭЖ ГАРСАН ЦАГААС ЭХЛЭЭД ЗАНГАА ХУВИРГАЖ, ХУДЛАА ЯРЬЖ ЭХЭЛСЭН 

Жолоодох эрхийн үнэмлэхгүй Ч.Маралмаа гэх эмэгтэй найз залуу Г.Батсүхийн ахын автомшиныг унаж, урсгал сөрөн долоон автомшин мөргөж, хоёр охин дайрсан ноцтой хэрэг гарсан билээ. Ч.Маралмаагийн машинд дайруулсан хоёр охины нэгийнх нь хөл хүнд гэмтэж, ГССҮТ-д эмчлүүлж байгаад хэд хоногийн өмнө гарсан. Тэгвэл бид 133 дугаар сургуулийн сурагч Б.Сувд охины аав н.Баатарсүхтэй ярилцлаа.

-Охиных нь биеийн байдал ямар байгаа вэ. Эмнэлгээс гарсан гэсэн үү?

            -Охины минь биеийн байдал дунд зэрэг л байна даа. Эмнэлгээс гараад хэд хонож байгаа. Ээж нь охиноо сахиад гэртээ байгаа. Хөлийнх нь шарх аниагүй, өвдөгний гадна талд нь ухаад авчихсан юм шиг том нүх үүссэн. Хөлийнх нь боолтыг авбал дотор талынх нь шөрмөс, судас нь ил харагдаад аймшигтай л байна. Зөөлөн эдийн гэмтэл гэдэг чинь тийм амархан эдгэрэхгүй юм шиг байна лээ. Урьдын адил гүйж, харайгаад явах хүртэл цаг хугацаа орох байх. Одоо өлмий дээрээ ганц нэгхэн алхаж байгаа. Оёдол, шарх нь хөндөгдөөд байгаа учраас бүтэн улаараа гишгэж чадахгүй байгаа. Энэ нь хөнгөн, бэртэл нь бага, биеийн байдал нь сайн гэсэн үг биш.  Одоогийн байдлаар 100 хувь хүний асаргаанд байна. Ямартай ч охиныгоо эдгэрэхийг хүлээгээд л байж байна. Тэр хүртэл миний жаахан охин зовж, шанална гэхээс гол зурах юм. Цаашид гарах үр дагавар, сөрөө нөлөөг нь бодохоос ч айж байна.

-Охины сэтгэл санаа ямар байгаа вэ. Аав, ээжтэйгээ харилцаж чадаж байгаа юу?

-Хүнд л байна шүү дээ. Жаахан юм ярихаар л уйлаад, нулимс нь цийлэгнээд, хамаг бие нь чичрээд, салагнаад эхэлдэг. Маш их айдастай байна. Арга ч үгүй биз, тийм аймшигтай осолд орж, машинд чирэгдсэн хүүхэд чинь. Эмч нар удаан хугацааны эмчилгээ шаардлагатай гэж хэлсэн. Охин минь “Аав аа, би дахин явган явж чадахгүй шүү. Та намайг сургуульд хүргэж өгөөрэй” гэж хэлсэн. Энэ ярианаас нь л ямар их айдастай, түгшүүртэй байгааг нь ойлгож болно. Урьдын адил инээж хөхрөөд, энгийн байж чадахгүй байгаа. Маш эмзэг болчихсон. Ганцхан охин ч гэлтгүй гэр бүлийн уур амьсгал өөрчлөгдөж, хүндхэн болсон. Бид хэнээс ч гуйхгүй, хэчнээн сайхан тайван амьдарч байсан гэж санана. Хүүхдүүд маань эрүүл саруул, эхнэр бид хоёр хувиараа бизнес эрхлээд, бусдын адил л амьдарч байлаа.

-Сэтгэл зүйчид хандсан уу?

       -СЭМҮТ-ээс эмч нар ирж үзэж, охины минь сэтгэц, хямралыг дунд зэрэг гэж тодорхойлсон. Бие нь жаахан дээрдэхээр сэтгэл зүйчид хандаж, эмчилгээ хийлгэнэ. Охин минь бусад хүүхдийн адил сэргэлэн цовоо, хичээлдээ сайн, тал бүрийн л авьяастай, гүйж харайгаад явж байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр томчуудын буруутай үйлдлээс болоод ийм байдалтай байж байна.

-Ослын тухай дуудлагыг хэн та бүхэнд анх өгсөн юм бэ. Ослын газарт очиход ямар нөхцөл байдалтай байсан бэ?

         -Охин минь найзтайгаа өдөр бүр л тэр замаар хичээлдээ явж, гэртээ ирж, очдог. Тэр өдөр ч мөн ялгаагүй хичээлээсээ тараад гэр рүүгээ явган хүний замаар явж байхад нь тэд дайраад, чирээд, охиныг минь ийм аймшигтайгаар гэмтээчихэж байгаа байхгүй юу. Охиныг минь осолд орсныг тэр хавьд явж байсан хүмүүс залгаж, хэлсэн. Эхнэр бид хоёр хар урдаараа ослын газарт очиход охиныг минь түргэний машинд суулгаад аваад явах гэж байсан. Ээж нь арайхийн амжиж суугаад л түргэний машин хөдөлж, эмнэлэг рүү явсан. Охин минь тэр үед голынхоо дуугаар орилж, уйлж, хашхирч, зовж шаналсан байна лээ. Нялх үрээ тийм аймшигтай өвдөлт мэдэрч, уйлж байгааг харахад ямар хэцүү байсан гэж санана.

-Эмнэлэгт ямар байдалтай байсан бэ. Шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж чадсан уу?

      -Шөнө болохоор айж, цочиж уйлдаг. Сэтгэлийн гүн хямралтай, хэцүүхэн л байсан. Одоо ч гэсэн ялгаа алга. Эмнэлгийн багийнхан шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн байх гэж итгэж байна. Эм, тариа хийж, зөвлөгөө, мэдээлэл өгч байсан. Чадахаараа л ажилласан байх гэж итгэж байгаа.

-Шүүх шинжилгээний хариу хөнгөн гэмтэлтэй гэж гарсан гэсэн шүү дээ. Энэ талаар ярихгүй юу?

      -Тийм ээ, хөл нь боолттой охиныг минь харчихаад явсан шинжээч залуу “Хөнгөн бэртсэн” гэсэн дүгнэлт гаргасан байсан. Бид дахин хандаж, шинжээч томилж өгөхийг хүсэхэд мөн л тэр ШШҮХ-ийн шинжээч Даваасүрэнг томилсон байсан. Даваасүрэн шинжээч дахиж ирээд, охины минь хөлийнхөө боолтыг солиулж байгааг харчихаад явсан байна лээ. Гэтэл дахиад л хөнгөн бэртэл гэж гаргасанд гайхаж байна. Яг ямар зорилгоор хүн харахын аргагүй хөлтэй болсон охиныг минь хөнгөн бэртсэн гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Угтаа 28 хоногийн дотор эмчилгээ, асаргаа хийлгээд эрүүл болсон хүнийг хөнгөн бэртэл гэдэг юм билээ. Гэтэл миний охин бэртээд 21 хоног болж байна шүү дээ. Эдгэрэх, шарх нь аних, алхах хаа ч байсан юм.

-Хоёр ч удаа хөнгөн гэж гарчээ. Одоо тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Хамгийн сүүлчийн шийдвэрийг таван хүнтэй баг гаргах юм билээ. Бид дахин хандаж, таван хүнтэй баг томилж өгөхийг хүссэн. Энэ хүмүүс л хамгийн сүүлийн шийдвэрийг гаргаж өгнө гэсэн үг. Нүдэн дээр ил харагдаж байгаа гэмтлийг үнэн зөвөөр нь гаргаж өгнө гэж итгэж байгаа. Энэ чинь бүхэл бүтэн хүүхдийн ирээдүй, эрүүл мэнд, амьдрал яригдаж байгаа асуудал шүү дээ. Охиныг минь дайрч байгаа бичлэг нуун дарагдаж, олон нийтэд хүрээгүй байсан бол бид хохироод үлдэх байсан. Ямар азаар тэр бичлэгийг олон нийтэд нээлттэй болгосон юм бол доо гэж бодож сууна. Хоёрдугаарт, би охиныхоо гэмтсэн хөлний зургийг шүүх шинжилгээний дүгнэлт  гарахаас өмнө олон нийтийн сүлжээнд цацах ёстой байжээ. Хэрэв тэгсэн бол миний охины шүүх шинжилгээний дүгнэлт үнэнээрээ гарах байсан байх. Үүнд л маш их харамсаж байна. Би хуультай оронд амьдарч байгаа учраас итгэж байсан юм. Ийм жаахан охиныг тэгж их гэмтчихээд байхад хөнгөн гэж дүгнэнэ гэж хэрхэн санах билээ дээ. Энэ хэргийг үнэн зөвөөр л шийдэж өгөөсэй гэж хүсэж байна даа. Охиноо хайрлаад, олны хэл амнаас айхдаа бид чимээгүй байсан. Хэрэг хуучрах тусам биднийг хөсөр хаяж байгаад гомдолтой байна.

-Осол гаргасан жолооч Ч.Маралмаа та бүхэнтэй хэдэн удаа уулзсан бэ?

        -Ч.Маралмаа гэхээс илүүтэй түүний ээж Ц.Мөнхжаргал хоёр, гурван удаа ирж уулзсан. Утсаар ярьж, мессэж бичдэг байсан. Анхандаа “Яах вэ, ямар тусламж үзүүлэх вэ, юу шаардлагатай вэ” гээд их л санаа зовж, гүйдэг байлаа. Бид ч хүний охин хүүхдийн мууг үзээд яах вэ, охиноо эрүүл болгоё гээд тэр хүмүүст итгэчихсэн явлаа. Гэтэл шүүх шинжилгээний дүгнэлт хөнгөн гээд гарсан чинь л зангаа хувиргаад, алга болчихсон. Бид угтаа тэр хүмүүсийг хамгийн ихээр харааж, гомдох хүмүүс шүү дээ. Гэхдээ бид охиноо эрүүл болно гэдэгт итгэж, охиндоо хамаг анхаарлаа хандуулаад, тэдэн рүү муу үг хэлээгүй, муухай ч хараагүй. Охиноо амьд, энэ хэрээтэй байгаа нь их юм гэж баярлаад, тэр хүмүүст муу санаагүй. Гэтэл хүмүүст итгэж болдоггүй юм байна. Ч.Маралмаа ээжтэйгээ эмнэлэг дээр ирэх нь ирсэн. Гэхдээ ээжийнхээ араар нуугдаад, юу ч дуугардаггүй.

-Одоо та бүхэнтэй холбоо барихгүй байгаа юу?

       -Заримдаа мессэж бичиж байдаг. Ихэнхдээ худлаа ярьж, биднийг төөрөгдүүлдэг. Улаанбаатарт байгаа хэрнээ “Бид Дарханд ирсэн байна. Би хөдөө явж байна” гээд яриад байдаг. Гэтэл Улаанбаатарт хүмүүстэй уулзаад л явж байдаг шүү дээ. Тийм учраас бид араас нь хөөцөлдөхөө больсон. Зангаа таниулж, хүн чанаргүй зан гаргаж байгаа хүмүүстэй юу ярих билээ дээ. Хуулийн байгууллага нь үнэнээр нь тогтоож өгнө л гэж найдаж байна.

-Ч.Маралмаагийн аав нь та бүхэнтэй уулзсан уу?  

       -Үгүй ээ, мөнгө төгрөгөөр зохицуулаад л явж байдаг гэсэн. Эхнэр нь тэгж ярьж байна лээ. Нэг ч удаа хүн ёсоор ирж уулзаагүй. Их л нууц хүн юм шиг байна лээ.

-Охиных нь эмчилгээнд зориулж хэдэн төгрөг өгсөн бэ?

      -Тэр айлынхан биднийг доромжилж байгаа юм шиг хандсан. Увуулж, цувуулаад, бөөн юм болж байж 10 орчим сая төгрөг өгсөн байх. Энийгээ бүр 500, 800 мянган төгрөгөөр цувуулсан шүү дээ. Түүнээс биш бидэнд тоолж барашгүй их хэмжээний мөнгө өгөөд, биднийг дуугүй болгочихсон юм биш. Бид ч охиноо зарж идэх хүмүүс биш. Чухамдаа охиноо асраад, эмчилгээг нь үр дүнтэй болохыг хүлээгээд л сууж байгаа улс. Цахим орчинд яваад байгаа мэдээллүүд худал байна лээ.

-Цаашид ямар эмчилгээ хийлгэх шаардлагтай гэж хэлсэн бэ?

          -Сайн хэлж мэдэхгүй байна. Эмч нар шаардлагатай эмчилгээг цаг тухай бүрд нь бичээд явна гэсэн. Бид охиноо эрүүл болгохын тулд чадах чинээгээрээ л хичээх болно.

-Та ямар ажил хийдэг вэ. Цаашид эмчилгээнд багагүй мөнгө зарцуулах байх?

        -Эхнэр бид хоёр хувиараа бизнес эрхэлдэг. Эмчилгээний зардлыг баримтаа өгөөд нэхэмжилж болох юм шиг байна лээ.

-Өнгөрсөн хугацаанд олон хэвлэлээс холбогдож, охиных нь биеийн байдлыг лавласан. Яагаад мэдээлэл өгөхгүй байсан юм бэ?

     -Бид үнэндээ Ч.Маралмаагийн ар гэрийнхэнд итгэж, охиндоо анхаарсан. Анхандаа тэднийг тийм ч муухай сэтгэлтэй, монголоо алдчихаагүй хүмүүс байна гэж итгэсэн юм. Тэдний шүүх шинжилгээний дүгнэлт гарахаас өмнө бидэнд хандаж байсан хандлага нь өөр байсан. Тийм учраас “Алдаа гаргадаггүй хүн гэж юу байх билээ. Охиноо л эрүүл болгоод авъя. Хүний охин хүүхдийг мууг үзээд яах вэ” гэж бодсон. Гэтэл шинжээчийн дүгнэлт хөнгөн гэж гарсан цагаас л тэр хүмүүс зангаа өөрчилсөн. Тэрнээс бид тэдний ар гэрээс дааж давашгүй мөнгө аваад, чимээгүй байгаа байсан юм биш шүү. Хүн чанар л гаргасан гэх үү дээ.

-


Машинд мөргүүлсэн охины аав Б: Охиныг минь аймшигтайгаар дайрч, тамласан Ч.Маралмаагийн гэрийнхэн 10 сая төгрөг цувуулж өгөөд, худлаа яриад алга болсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 29
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-09 19:52:24
    Зочин: Хоёр охинтой хамт явж байгаад машин ирэх үед өөрөө дээш авиран алга болсон залууг яагаад эрж хайхгүй байгаа юм.хэрэв тэр залуу тэдний татсан бол хавчуулагдахгүй байх боломжтой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-06 15:22:03
    иргэн: анхны тусламж үзүүлсэн залуусыг олж уулзаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-06 02:32:09
    Zochin : Murguulsun ohinii eej chin bayan uildvertei hed heden zahiraluudtai yawalddag bi sain medne ohin bol eh etsgiinhee uiliin uriig ni hurtsen baina
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-06 02:31:02
    Zochin : Murguulsun ohind uiliin ur ni nudee olson l baina uur gehew Maralmaagiin hamag l yumiin suitgesen garuud shudeee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-06 02:29:42
    Maralmaad : Iim sejgiin tembuutei buzruudad uiliin ur ni irnee neeh bitgiii sanaa zow dairuulsan ohinii eej arhinii group uildvertei mashhh bayan bolohoorr Maralmaad l nuhun tulbur uguh heregtei shd
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-06 02:26:37
    Zochin : Maralmaa ch ih hohirsondoo hamag yumiig dalduur suitgesen uiliin uriig ni hiimel ohin ni uurch dee buhniig medeh hunees gaigui tanar uiliin uriin edlenedee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-06 02:24:56
    Maralmaa : Maralmaagiin emchilgeenii tulburiin uguuch arhinii uildvertei bayan ******** shd ohinii eej ni ene B ni 10 jil nuuts amragni baij baigaad huuhedtei bolson gedeg yum bnlee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-06 02:23:53
    Zochin : Maralmaa nuhun tulburuu awaachee hurim careeriig chin yuchgui sutgesen shd Maralmaag Galzuugiin emnelegt hurtel awaachsan gej baisan hun alhan baina naad B chin nuuts amragtaigaa aluurchid yum bishuu nuuts amrag ni Arhiniii uildvertei shd bayan bayan aimaar bayan
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-06 02:22:26
    Nuuts amragiin huuhed : 10 jil buudaldsiinh ni ur dun ni B-giin huuhed uiliin uree gej nudee olchih yum bayar hurgey
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-06 02:20:43
    Zochin : Ohin ni nuuts amragaas ni tursun shd Buzar l yumdaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-06 02:20:12
    Maralmaad : Maralmaa bol nuhun tulbur awah yostoi shd hurim careeriig chin suitgetsen baihad ingeel boloo yu ?? Ene ohin bol uiliin ur tuluus bolson baihaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-06 02:19:06
    Maralmaad : Maralmaa nuhun tulbur awaach naad tembuutei garuudaasaa aaw ni bol bish nuuts amrag ni shd huuhedgui yu soliorood bgaam boloo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-06 02:18:09
    Zochin : Ohin bol uiliin ureeree sharhsan baiha tsaashdaa ch ih yum uzeh baih uiliin ur
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-05 07:00:49
    Наранцэцг: Хүн хүндээ итгэх итгэл бүр алгадаа Охины алсын эрүүл мэнд чухалдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-02 14:49:14
    Яанаа: Анхнаасаа хэргийн үнэн мөний төлөө явсан сэтгүүлчидтэйгээ хамтарч ажиллахгүй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-02 14:21:34
    Зочин: Эрүүл байсан хүүхдийг ийм болгосон хүмүүс сайн эмчилгээ хийлгэж өгөх хэрэгтэй шүү, өгсөн хэдэн төгрөг чинь эрүүл мэндийг орлохгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-02 09:19:41
    Х: Ямар гэнэн юм бэ дээ. Эхний удаад хэдэн цаас өгөөд амыг чинь таглаж бгаад, тэр хугацаанд бүх юмаа цэвэрлээд амжсан бна шдээ. Анхнаасаа чи өөрөө хэдэн цаас харалгүй шударга үнэний талд дуугарч бсан бол ийм юм болохгүй бсан да. Охиноороо далимдуулж хэдэн цаас тонших гэсэн сэтгэлгүй аав болж харагдаж бна шдээ эцсийн эцэст.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-01 21:06:05
    Uur hurch bn: Hungun gej dugnesen Davaasureng bol shuud ajlaas n halah, busad dugneltuudiig n nuhuj shalgaad asuudal baival eruugiin hatiutslaga huleelgeh heregtei shuu dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-01 17:26:40
    Зочин: Ийм эмч нарыг зайлуулаачээ, шүүх эмнэлгийн жинхэнэ дүр төрх, худлаа дүгнэлт гаргаад, нэг нэгнийгээ хамгаалаад ар араасаа худал дүгнэлт гаргана, бүр улаан цайндаа гарсан газар, бүр цайчихсан, хянадаг шалгадаг юм гэж бдаг ч юмуу үгүй ч юмуу, их нүгэл үйлдэгддэг газар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-01 17:16:43
    Зочин: Хөнгөн гэж дүгнэлт гаргасан эмчийг зохих газар нь өгөх хэрэгтэй. Шүүх эмнэлэг байнга ингэж худал дүгнэлт гаргаж иргэдийг хохироодог асуудал улам даамжраад, арга хэмжээ авдаг шалгадаг газао ч бдаггүй юсуу, бүр даварсан газар, ЭМЯнд, Хууль зүйн яам юугаа хийдэг юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-01 16:34:49
    Зочин: Бригадын генерал хулгайгаар авсан Чингэс гэж нөхөр цагдаа шүүхд нөлөөлж л бна уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-01 14:59:59
    Huuk: Naad mungu erh medeltei gulugnuud chini deeguur dooguur tsagdaa shuuh prokuror ter ******** hel tanai umguulugchiig ch I ni hurtel hudaldaad avtsan baigaa tegeel tom baaj baigaan er ni mungutei hund yl baidagguig purevdorj gishuun uzuulee bizdee ardchilal gej iim l balai yumiig bii bolgolooshdee hongliin shuuh prokuror baigaa tsagt ard tumen ylahgui Ted l zohitsuulna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-01 14:37:10
    Зочин: Өдий удаан хугацаанд чимээгүй явж байдаг хачин ээж аав юм аа . Тэр хүмүүсийн юуг нь хайрладаг юм хэвлэл мэдээлэлд бодит байдлыг байнга хэлж ярьж байх ёстой ш дээ . Хайран сайхан охины ирээдүй . Бодохоос аймшигтай . Дахиж ийм зүйлс хэний ч үр хүүхдэд бүү тохиолдоосой . Хурдан эдгээрэй дүү минь .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-01 14:29:36
    Санал: Ичинхорлоо өмгөөлөгчийг авах, Монгол улс дахь гадны эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуул, зургийг нь гадагш өөр улсын эмнэлэгт хүргүүл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-01 12:26:46
    Зочин: Гадагш нь авч яваад эмчлүүлээч ээ. Хожим ямар үр дагаварт хүрэх ч юм билээ. Бэртэл гэмтэл аюултай ш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-01 12:05:09
    zochin: tuhain ued uneniig medeeleheer ochsom setguulchiig zagnaad bsn biz dee. anhnaasaa huuhdiinhee biein bdliin talaar unen zub medeellig hebleld il bolgoj yariltslaga ugsun bol dabarsan maralmaag ingej dabraahgui bsiin. Huuhdiin eruul mendeer hohirooson ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-01 10:56:27
    Shaa: Zarigt eej ni yriltslaga ugsun bsn shde yugaa ch oulgoogui maluud zarigiig buruutgaash
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-01 09:43:44
    Иргэн: Даварсан юм, Зариг ч муухай худалч, балиар юмнууд хүүхэд л хохироод үлдэж байна, Бүх хэвлэлээр дахиад гарга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-01 09:34:27
    Mb: Emneleg gadnaas yu ch avahuulahgui bhd 10 saya tug yah gj avsan yum. Shuuheer orood avna biz
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188