Нийслэлийн Ерөнхий боловсролын ... сургуулийн 10 дугаар ангийн сурагч руу өчигдөр үл таних этгээд залгаж, айлган сүрдүүлжээ. Тодруулбал, охинд “Ээж чинь автомашинд дайруулаад амиа алдчихлаа. Хурдан гараад ир” хэмээн худал хэлж, охиныг сургуулиас нь авч явахыг завдсан хэрэг гарчээ. Энэ талаар охины эгч Д.У-ээс тодрууллаа.
-Таны дүүг үл таних этгээд “Ээж чинь автомашинд дайруулаад нас барчихлаа, хурдан гараад ир” хэмээн дуудаж, айлгасан хэрэг гарчээ. Чухам юу болсон талаар та ярьж өгөөч?
-Өнөөдөр миний бага дүүгийн охин руу үл таних этгээд залгаж, “Ээж чинь ТЭЦ-3-ийн хажууд том оврын автомашинд дайруулаад нас барчихсан байна. Яаралтай гараад ир” гэж худал ярьсан байна лээ. Дүү минь уйлаад сургуулиасаа гарах гэж байхад нь сургуулийн жижүүр түүнийг зогсоож, юу болсон талаар тодруулж, дүүд минь учирч болзошгүй байсан аюулаас аварч чадсан. Дүүг минь аварсан тухайн сургуулийн жижүүр болон сургалтын менежерт нь маш их баярлаж байгаа. Хэрэв тэд дүүг минь зогсоож, учрыг нь олоогүй бол дүү минь бусдын гарт орох байсан байж магадгүй.
.jpg)
-Тус сургуулийн жижүүр болон сургалтын менежер дүүд нь ямар арга хэмжээ авч, сургуулиас гаргаагүй вэ?
-Дүүг минь сургуулиасаа уйлаад гарах гэж байхад нь сургуулийн жижүүр нь зогсоож юу болсон талаар асуусан гэсэн. Түүнийг хяналтын камераар харж байсан сургалтын менежер охинд тохиолдсон явдлыг мэдээд ээжийнх нь ажлын газар руу залгаж, ажил дээрээ байгаа эсэхийг тодруулсан юм билээ. Тэгээд дүүг ажил дээрээ байгааг мэдээд охиныг нь сургуулиас нь гаргаагүй гасан. Тухайн үед нь дүүгийн минь утас холбогдоогүй байсан учир охин нь болон сургуулийн менежер айж, сандарсан гэсэн.
-Охины ээж ТЭЦ-3-ийн ойролцоо ажилладаг юм уу?
-Тийм ээ. Дүү рүү минь худал ярьж, айлгасан этгээд дүүгийн минь утасных нь дугаарыг мэдэхээс гадна ээжийнх нь ажилладаг газрыг мэдэж байна гэсэн.
-Дүү рүү нь худал ярьж, дуудсан этгээд тэдний гар утасны дугаар болон ажилладаг газрыг нь яаж мэдсэн гэж та таамаглаж байна вэ?
-Боловсролын системд бүх хүүхдийн регистрийн дугаар, аав, ээжийнх нь ажилладаг газар, гар утасных нь дугаар гээд хувийн мэдээлэл нь байдаг. Тэгэхээр би хувьдаа боловсролын системээс охины талаарх мэдээлэл задарсан болов уу гэж хардаж байна.
-Дүүгийнх нь сэтгэл зүй хямарчихсан айдастай байгаа юу?
-Дүү минь шоконд орчихсон байгаа. Тийм учраас сургуулийг нь олон нийтэд зарламааргүй байна. Дүү минь даруухан, дөлгөөн зантай хүүхэд учир янз бүрийн буруу хүмүүстэй нийлдэггүй юм” гэлээ. Мөн энэ хэргийн талаар охины ээж Д.У-гаас тодрууллаа.
-Таны охин руу худал ярьсан этгээдийг цагдаад мэдэгдсэн үү?
-Би цагдаад урьдчилсан байдлаар мэдэгдэж, охин руу минь залгасан гар утасны дугаарыг шүүлгэсэн. Цагдаа нар охин руу минь худал хэлж, сургуулиас нь авч явахыг завдсан этгээдийг манай гэрийн ойролцоо амьдардаг юм байна гэсэн. Би өөрийн биеэр цагдаатай уулзаж, хэргийг яаралтай шалгуулахаар цагдаагийн газар руу явж байна. Цагдаа нар биднийг янз бүрийн мэдээлэл өгч болохгүй гэсэн учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Охин руу нь залгаж, худал ярьсан хүний гар утас руу та залгаж үзсэн үү?
-Эхлээд гар утсаа авахгүй байсан. Сүүлдээ “Би залгаагүй, тэгж хэлээгүй” гээд гүрийгээд байгаа. Ямар зорилгоор охин руу минь худал ярьж, айлган сүрдүүлснийг мэдэхгүй учир бид айдастай байна. Тиймээс эцэг, эхчүүд анхаарал болгоомжтой байж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулаарай гэж хэлмээр байна.
| ИРГЭН У: ОХИНД МИНЬ “ЭЭЖ ЧИНЬ АВТОМАШИНД ДАЙРУУЛААД НАС БАРЧИХЛАА, ГАРААД ИР” ГЭЖ СУРГУУЛИАС НЬ АВЧ ЯВАХЫГ ЗАВДСАН ЭТГЭЭД МАНАЙ ГЭРИЙН ОЙРОЛЦОО АМЬДАРДАГ ГЭСЭН |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |