Шугам сүлжээний ажил хийж байсан таван хүн түлэгдэж, Гэмтэл согог судлалын үндсэний төвд хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хорооны Задгай Буюу “Ханбогд” хорооллын хашааны гадна талбайд дулааны шугамын худагт засварын ажил хийж байсан таван хүн түлэгдсэн тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байдаг. Дуудлагын дагуу аврагчид ослын газарт очиход халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарсны улмаас дөрвөн хүн хүндэвтэр, нэг хүн хөнгөн түлэгдсэн байсан гэх. Халуун усанд түлэгдсэн таван иргэнийг эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийж байгаа юм.
Халуун усанд түлэгдсэн иргэдийн биеийн байдлын талаар тодруулахаар бид өчигдөр Гэмтэл согог судлалын үндэснийд очлоо. Түлэгдсэн таван хүний дөрөв нь тус эмнэлгийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин нэг нь хөнгөн гэмтсэн учир гэрээр эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.
Бид сэхээн амьдруулах тасгийн эмчээс тус иргэдийн биеийн байдал ямар байгаа талаар тодруулахад “Өвчтөн зөвшөөрөөгүй тохиолдолд иргэдийн хувийн мэдээллийг өгөх боломжгүй. Иргэний биеийн байдал нь хувийн мэдээлэлдээ орно. Халуун усанд түлэгдсэн дөрвөн иргэний бие хүндэвтэр байна. Бид шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж байгаа. Өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Мөн бид түлэгдсэн иргэдээс мэдээлэл авах гэсэн боловч эмч нь татгалзсан хариу өглөө. Мөн тэдний ар гэрийнхэн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр түлэгдсэн таван иргэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ажилтан биш байжээ. Бидэнд олдсон мэдээллээр тухайн иргэд нь хувийн барилгын компанийн ажилтнууд байсан гэнэ. Иргэд 80 хэмийн халуун усанд түлэгджээ.
Тодруулбал, дулааны шугамнаас зөвшөөрөлгүйгээр шугам татах гэж байгаад халуун усанд түлэгдсэн гэнэ. Бид энэ талаар тодруулахаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийг зорив. Тус газраас Ажлын хэсэг байгуулж, шугам хоолой задарсан газарт шалгалтын ажиллагаа явуулсан аж.
Улаанбаатар дулаан сүлжээ ТӨХК-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Н.Мөнхбаяр “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК нь Нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон 2921 аж ахуйн гэрээт хэрэглэгчид, ОСНААУГ-ын харьяа гурван түгээх төвийн Хэрэглэгчдэд үйлчлэх 16 төв болон Хувийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 67 компанийн нийт 12800 гаруй барилга объектын халаалт, хэрэгцээний халуун ус, салхивчийн нийт 3403.3 Гкал/ц-ийн дулааны тооцоот ачаалал бүхий дулааны эрчим хүчний хэрэглээг “Амгалан дулааны станц” ТӨХК, “ДЦС-2” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК-иудад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчээр найдвартай ханган ажиллаж байна.
Шугам задарч, халуун усанд түлэгдсэн таван иргэн манай компанийн ажилтан биш. Тэдний биеийн байдал ямар байгааг мэдэхгүй байна. Гэмтлийн эмнэлэг болон бусад шаардлагатай газраас тодруулах нь зүйтэй болов уу. Хувийн компанийн ажилтнууд хулгайгаар дулаан холбох гэж байгаад ийм асуудал үүссэн юм шиг байна лээ. Өөрөөр хэлбэл, өөрсдийн хөрөнгөөр татсан хувийн компанийн шугам сүлжээнээс өөр компани дулаан авах гэж байгаад ийм асуудал болсон гэсэн үг. Өнөөдөр (өчигдөр) манай компанийн Дотоод хяналт, шалгалтын хэлтсээс осол болсон газарт очиж, шалгалт хийсэн. Холбогдох компаниудад албан бичиг хүргүүлсэн. Задарсан шугам сүлжээ нь “Даян тайж” ХХК-ийн хөрөнгөөр хийгдсэн юм билээ. Аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр тавьсан шугам сүлжээнээс дулаан дамжуулж болно. Гэхдээ энэ тухайгаа манай байгууллагад мэдэгдэж, албан бичгээр зөвшөөрөл авсан байх ёстой. Харин тус түлэгдсэн компани нь манай компани руу зөвшөөрөл хүссэн албан бичиг явуулаагүй. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл аваагүй гэсэн үг” гэв.

Хан-Уул дүүргийн IV хороонд баригдаж байгаа “Глобал бридж констракшн” ХХК-ийн хэрэгжүүлж буй Глобал гарден хороолол руу дулааны шугам татах гэж байжээ. Тодруулбал, “Даян тайж” ХХК-ийн тавьсан шугам сүлжээнээс “Глобал бридж констракшн” ХХК-ийнхан дулаан хулгайгаар татах гэж байгаад таван ажилтан нь түлэгджээ.
Бид энэ талаар “Глобал бридж констракшн” ХХК-ийн захирал Д.Баянзулаас тодруулах гэсэн боловч утсаа аваагүй юм.
Харин “Глобал гарден” төслийн барилга хариуцсан захирал н.Батдэлгэрээс тодруулахад “Түлэгдсэн таван ажилтан манай компанийн ажилтнууд биш. Манай компанид туслан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа компанийн ажилтнууд байсан. Өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
| ХЭРГИЙН МӨРӨӨР: “Глобал бридж констракшн” ХХК-ийнхан дулаан зөвшөөрөлгүй татах гэж байгаад таван ажилтан нь түлэгджээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |