-Гүн эмгэнэл илэрхийлье. Та Улаанбаатар хотод ирчихсэн үү?
-Хүүгээ амиа алдсан тухай сонсоод л сумаасаа гарсан. Өчигдөр (уржигдар) Улаанбаатар хотод ирж, буцаад сум руугаа явж байна. Бид одоо (өчигдөр 18:00 цагийн үед) хүүгийнхээ шарилыг ачаад Баянхонхор аймгийн Бөмбөгөр суманд явж байна. Ах, дүү нар минь Баян-Уул сумандаа цуглачихсан биднийг хүлээгээд байж байгаа. Үнэхээр харамсалтай хэрэг боллоо. Зарим хүнд хэл дуулгаж амжаагүй байна. Хүмүүстэй утсаар ярих ч завгүй замд л явж байна.

-Талийгаач Баян-Уул суманд амьдардаг байсан уу. Хэзээ гэрээсээ гарсан юм бэ?
-Бид Баян-Уул суманд мал маллаж амьдардаг. Хүү маань аав, ээжийнхтэйгээ айл сахалт байж, мал малладаг байсан. Өнгөрсөн есдүгээр сарын 13-нд гэрээсээ гарсан. Самарт явахаар гурван хүнтэй цуг хувийнхаа машинтай сумаасаа гарсан юм. Хэдэн малынхаа хажуугаар намрын их ажлыг дуусгаад өвөл болохоос өмнө гээд л самарт явсан. Хамт явсан гурван хүнийх нь хоёр нь найз, нэг нь манай ахын хүүхэд. Хоёр найз нь түрүүлээд гэр рүүгээ явчихсан юм билээ. Тэгээд ахын хүүтэй цуг үлдэж, самар түүж байгаад модноос унаад амиа алдчихлаа.
-Хамаатныхаа ахын хүүхэдтэй хамт байсан юм уу. Тухайн өдөр яг юу болсон гэж хэлсэн бэ?
-Тийм ээ, манай ахын хүү хамт байсан. Түүвэр нь дуусаад мод руу авчирч, самраа түүж байсан юм билээ. Өндөр өндөр модоор дамжиж, хэдэн боргоцой олдог юм шиг байна лээ. Гэрээсээ мөнгө олохоор гарсан хүн чинь, дээрээс нь залуу хүн учраас модонд авчирч жаахан юм олж байсан байлгүй. Тэгээд гишгэсэн модных нь мөчир хугарч, өндрөөс дагзаараа саваад унасан гэсэн. Эмнэлгийн түргэн тусламж очиж амжаагүй байхад л газар дээрээ амьсгал хураасан гэж хэлсэн. Уг нь модноос унангуут нь түргэн дуудсан юм билээ. Мөн модноос унасан даруйдаа амьсгаатай байсан гэсэн. Даанч гэмтлээ даалгүй хүү минь бурхан болчихлоо. Бидэнд маш их хэцүү байна. Хүүгийнхээ хүүхдүүдэд юу гэж хэлнэ ээ. Яах учраа үнэхээр олохгүй тэвдэж явна.

-Талийгаач хэдэн хүүхэдтэй вэ?
-Хүү минь 25 настай. Эрт амьдрал зохиож, боломжийн тайван, сайхан амьдарч байлаа. Таван хүүхэдтэй шүү дээ. Эхнэр, хүүхэд нь бидэнтэй цуг байгаа. Аавыг нь бурхан болсон талаар хүүхдүүдэд нь хэлж зүрхлэхгүй нь. Юу гэж хэлнэ дээ, тэр жаахан хүүхдүүдэд. Хүү минь амьдралын төлөө хэдэн малынхаа хажуугаар таван төгрөг олох санаатай самарт явсан. Цэл залуухан, 25-хан настай хүүгийнхээ цогцсыг ачаад бид сум руугаа явж байна шүү дээ. 
-Хүүтэйгээ хамгийн сүүлд хэзээ ярьсан бэ?
-Нас бардаг өдрийнх нь өглөө утсаар ярьсан. Бидэнтэй яриад удаагүй буюу хоёр, гурван цагийн дараа л амиа алдсан байна лээ. Хүү минь хамгийн сүүлд ярихдаа “Хэдэн төгрөгтэй болсон. Өнөөдөр орой буцна. Өнөөдөр л ганц өдөр цохиод гэр рүүгээ явлаа” гэж хэлсэн. Уг нь тэр өдөр л гэр рүүгээ явах байсан юм шүү дээ. Даанч харамсалтай нь амиа алдчихлаа.
-Тийм ээ, амьдралын шаардлагаар хар бор ажлыг голохгүй хийдэг байсан. Малчин бидэнд чинь малаас өөр амьдралын эх үүсвэр байхгүй шүү дээ. Хүүхдүүдээ хооллож, хувцаслахаас мөнгө бишгүй хэрэг болно. Тэр бүрийг л зохицуулах гэж яваад хүү минь нартаас буцчихлаа.
| Модноос унаж нас барсан Д-ийн аав Д.ДАШ: Таван хүүхдээ тэжээхийн тулд самарт явсан 25 настай хүүгийнхээ цогцсыг ачаад сум руугаа явж байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |