Зам тээврийн ноцтой осол гаргаж, долоон машин, хоёр хүүхэд мөргөсөн Ч.Маралмаад холбогдох хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, аравдугаар сарын 7-ны өдөр 29 настай Ч.Маралмаа нь жолооны үнэмлэхгүй, жолооны сургалтад сууж байгаагүй хэрнээ автомашин жолоодож, долоон автомашин мөргөж, хоёр хүүхэд дайрч гэмтээсэн юм. Хохирогч охидын нэгийнх нь биеийн байдал өдгөө хүнд, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Ч.Маралмаа нь “Сон медикал центр Улаанбаатар” эмнэлгийн эрүү, нүүрний эмчээр ажиллаж байсан. Тус эмнэлэг нь БНСУ-ын стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Ч.Маралмаа тус эмнэлэгт жил гаруйн хугацаанд ажиллажээ. Тэгвэл олон нийтийн сүлжээнд Ч.Маралмааг эмчлэх эрхийн лицензгүй хэрнээ эмчээр ажиллаж байсан гэх яриа гарсан. Бид энэ талаар “Сон медикал центр Улаанбаатар” эмнэлгийн хүний нөөцийн ажилтнаас тодруулахад “Ч.Маралмаа эмч өнгөрсөн тавдугаар сард ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Эмчлэх эрхийн лицензтэй байсан. Манай эмнэлэгт мэргэжлийн эмч нар ажилладаг. Ч.Маралмаагийн эмчлэх эрхийн лиценз 2022 оны зургадугаар сард дууссан. Зургадугаар сард сунгуулж, 2027 он хүртэл эмчлэх эрхийн лицензээ авсан” гэв.
Тэгвэл машинд мөргүүлсэн охидын биеийн байдал ямар байгаа талаар тодруулах гэсэн боловч охидын ар гэрээс болон эмч нарын хэн нь ч тайлбар өгсөнгүй. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдах албан тушаалтан “Өвчтний хувийн мэдээллийг эмч болон эмнэлгийн зүгээс өгөх боломжгүй. Өвчтний ар гэр зөвшөөрсөн тохиолдолд биеийн байдлын талаар өгөх боломжтой” гэв.
Харин бид ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 12 настай С охины ээж болон ар гэрийнхэнтэй холбогдоход мэдээлэл өгөхөөс татгалзаж, утсаа унтаасан юм. Эх сурвалжийн мэдээлснээр охин сэхээн амьдруулах тасгаас энгийн тасаг руу шилжжээ.
Мөн бид охинтой хамт явсан ангийн найз Э-ийн ээжтэй холбогдоход “Охины минь биеийн байдал сайн байгаа. Гэмтэж, бэртсэн зүйл байхгүй. Удахгүй сургуульдаа явна. Замын хөдөлгөөнд оролцох, автомашины хажуугаар явахдаа маш их айдаг болсон. Энэ тал дээр нь анхаарч, сэтгэл зүйчтэй ажиллаж байна” гэлээ.
Зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаагийн ар гэрийнхэн мөргүүлсэн долоон машины эздийг хохиролгүй болгосон гэх. Үүгээр ч зогсохгүй хохирлыг нь барагдуулсан тул ослын үеэрх зураг, бичлэгийг цахим сүлжээнээс устгаж, ямар нэгэн зүйл хэлэхгүй байхыг шаардсан гэх мэдээлэл бий. Мөн хохирол барагдуулахад Ч.Маралмаагийн ар гэрийнхэн хоёр тэрбум төгрөг зарцуулсан талаарх мэдээлэл цацагдаад байна.
Бид ослын үед мөргүүлсэн “Приус-41” машины жолооч Д-тэй холбогдож, зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Ч.Маралмаагийн гэр бүлийнхэн биднийг хохиролгүй болгож өгсөн. Манай машины үнэлгээ 3.720.000 төгрөг болсон байна лээ. Бидэнд машины минь засварын мөнгийг л өгсөн. Түүнээс хүмүүсийн яриад байгаа шиг илүү мөнгө өгч, дарамталж, шахаж, шаардсан зүйл байхгүй. Хамгийн их төлбөрийг нь “Приус-20” машины жолооч авсан гэсэн. Тэр хүний машины засварын үнэлгээ нь 11 сая болсон гэсэн. Бараг шинэ машин авахгүй бол болохоо больсон байх. Би тус ослын талаарх бичлэгийг цахим сүлжээнд хамгийн түрүүнд цацсан. Одоо хүртэл тэр бичлэг, зураг нь миний цахим хуудаст байгаа. Осол гарсны дараа би Ч.Маралмаатай цагдаагийн газар таарсан. Ганц ч үг хэлэхгүй, дуугарахгүй байсан. Харин ээж нь ирээд “Бидний буруу, биднийг уучлаарай” гээд байсан. Тэгээд бид дахиж уулзаагүй” гэв.
Ч.Маралмаа хэний хүүхэд вэ. Цагдаагийн байгууллагаас хоёр ч удаа хэвлэлийн бага хурал зарлаж, ЦЕГ-ын дарга Чингисийн охин биш гэж мэдэгдсэн байдаг. Тэгвэл Ч.Маралмаагийн аав, ээж нь Говь-Алтай аймгийн Цогт сумаас гаралтай. Түүний аав Э.Чингэс, ээж Ц.Мөнхжаргал нар нь Хан-Уул дүүрэгт “Марал-Од” хувийн цэцэрлэг ажиллуулдаг аж. Харин түүний төрсөн дүү Ч.М нь “Сор-Алтай” гэх ХХК-тай бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайг нийлүүлдэг байжээ.
Ч.Маралмаагийн аав Э.Чингэс, ээж Ц.Мөнхжаргал нарыг цагдаагийн байгууллагад том танилтай, үүгээрээ дамжуулж охиныхоо хэргийг хаалгах, мөнгөтэй учраас хохирогчдыг гомдолгүй болгож байгаа гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаад буй. Тэгвэл түүний аав Э.Чингэс, ээж Ц.Мөнхжаргалтай Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга Н.Баттөмөр гэр бүлийн найзууд ажээ. Эх сурвалжийн мэдээлснээр Мөрдөн байцаах тасгийн дарга, хурандаа Н.Баттөмөрөөр дамжуулж, цагдаагийн байгууллагад нөлөөлөх оролдлого хийж байж болзошгүй гэж хардаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, амьдарч байгаа дүүргийнх нь цагдаагийн газарт сайн найз нь ажиллаж, охиных нь хэргийг тэдний талд шийдэхэд нөлөө үзүүлж байж болзошгүй хэмээн зарим эх сурвалж хардаж байгаа юм байна.
Бид хэргийн талаар Ч.Маралмаагийн эмчлэх эрхийн лиценз болон хэргийн талаар түүний ээж Ц.Мөнхжаргалаас тодруулахаар холбогдлоо.
Харин Ц.Мөнхжаргал мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж, "Охиныг минь эмчлэх эрхийн лицензтэй эсэхийг шалгаад үз. Ямар ч эмнэлэг эмчлэх эрхгүй эмчийг ажиллуулахгүй байх" хэмээгээд утсаа салгасан юм.
| Ч.МАРАЛМААГИЙН ЭЭЖ Ц.МӨНХЖАРГАЛ: ОХИНЫГ МИНЬ ЭМЧЛЭХ ЭРХИЙН ЛИЦЕНЗТЭЙ ЭСЭХИЙГ ШАЛГААД ҮЗ |
|
“Душанбэ-2026” их дуулгаас Б.Ганхайч алт, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ
2026-05-03 06:10:00
М.Нандин-Эрдэнэ, Бразилын Флавио Сантосыг хүнд цохилтоор яллаа
2026-05-03 06:00:00
Элчин сайд У.Нямхүү, Францын Сенатын гишүүн Ф.Мүеэ уулзлаа
2026-05-02 13:20:54
2026-05-02 12:54:02
Э.Цэндбаатар “WBC” холбооны бүсний эзэн боллоо
2026-05-02 12:31:34
2026-05-02 09:24:49
2026-05-02 09:10:00
Оюутны үндэсний бөхийн улсын аварга өндөрлөв
2026-05-02 09:03:24
Т.Ариунзаяа “Душанбэ-2026” их дуулгын мөнгөн медальтан боллоо
2026-05-02 08:53:05
М.Нандин-Эрдэнэ “Душанбэ-2026” их дуулгаас хүрэл медаль хүртэв
2026-05-02 08:45:48
Ж.Анударь “Душанбэ-2026” их дуулгын хошой аварга боллоо
2026-05-02 08:42:08
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-05-02 07:00:45
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-02 07:00:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-05-02 07:00:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-05-02 07:00:00
2026-05-02 07:00:00
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-05-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |