• Өнөөдөр 2024-05-04

ЭХЭМҮТ-ИЙН АЖИЛТАН: Манай эмнэлгийн ажилчдын дансанд их хэмжээний мөнгө орж, буцаагаад татсан нь үнэн

2022-10-18,   690

-ДАНСАНД НЬ МӨНГӨ ОРООД ЗЭЭЛ НЬ ТАТСАН ИРГЭДИЙН ЦАЛИНГААС НЬ ТЭР МӨНГӨӨ СУУТГАЖ АВСАН ГЭСЭН-       
 
         Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, эмнэлгийн ажилчдын дансанд их хэмжээний мөнгө орж, буцаан татсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад буй. тэгвэл энэ асуудалтай холбоотой бид баттай эх сурвалжаас тодрууллаа. 
 
         Нэрээ нууцлахыг хүссэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтан Н “Манай эмч, эмнэлгийн ажилчдын дансанд өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдрийн 12-16 цагийн хооронд 900 мянгаас дөрвөн сая төгрөг ороод буцаагаад татсан нь үнэн. Миний дансанд гэхэд л 900 мянган төгрөг орсон. 
 
Манай ажилчдад бүгдийнх нь дансанд орсон юм шиг байна лээ. Тэр батугай төрөх ээлжийн амралтаа авсан ажилчдын данс руу ч орсон. Улмаар дансанд нь мөнгө ороод зээл нь татсан иргэдийн цалингаас нь тэр мөнгөө суутгаж авсан гэсэн. Зөвхөн цалингийн данс гэлтгүй хувийн данс руу нь ч орсон гэсэн” гэв.
 

ЭХЭМҮТ-ИЙН АЖИЛТАН: Манай эмнэлгийн ажилчдын дансанд их хэмжээний мөнгө орж, буцаагаад татсан нь үнэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188