Харамсалтай нь, уг үйлдлийг шүүгч тоогоогүй бөгөөд, тамирчныг “Энэ угаасаа ингэж баашилж, унаж байдаг. Би энэ тамирчныг 10 жил ингэж байхыг нь харсан. Алдаа байхгүй. Харин худлаа унасан М.Төгөлдөрийг шар картаар торгож байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, шагайгаа гэмтээсэн тамирчныг буруутгаж, шар картаар торгож, легонер тамирчныг буруугүй гэж үзсэн. Харин тамирчин нь гэмтсэн багийнхан тоглолтыг буруу шүүсэн, үүнээс болж хожигдсон гэж үзэж байгаа Бид энэ талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Бид тоглолтын үеэр юу болсон, тамирчны биеийн байдал ямар байгааг тодрууллаа. Одоогийн байдлаар тоглогч М.Төгөлдөр ГССҮТ-д үзүүлж, шаардлагатай эмчилгээ бичүүлж, гэртээ байгаа аж. Түүний шагай болон гарын яс нь цуурчээ. Тоглолтын талаар тэрбээр хэлэхдээ “Николай Мазалков хөл рүү жийж орж ирээд, миний гарыг дарж унасан. Шүүгч алдаа зааж, шүгэл үлээгээгүй. Би хугарсан гартайгаа тоглолтыг үргэлжлүүлэхэд шүүгч “Би 10 жил М.Төгөлдөрийг мэднэ. Худлаа унадаг, жүжиглэдэг” гэсэн тайлбар өгсөн байна лээ. Миний гар, хөлийн яс цуурч, хугарсан байгаа. Өнөөдөр хөлөө томографикт харуулж, гомдол гаргана. Шүүгч намайг 10 жил мэднэ гэдэг нь худал. Би ч 10 жилийн өмнө энэ шүүгчийг таньдаг байгаагүй. Хувийн өс хонзон байхгүй гэж бодож байна. Гомдолтой байгаа учраас хандах газар нь хандана” гэв.
Харин М.Төгөлдөрийг гэмтээсэн гэх “Alliance” багийн легонер тамирчин Николай Мазалков нь тус багийн бүрэлдэхүүнд хоёр жил тоглож байгаа гэнэ. Тэрбээр есдүгээр сарын шилдэг тоглогчоор шалгарч байсан туршлагатай тамирчин аж. Харин дөрөвдүгээр тойргийн тоглолтод М.Төгөлдөрийн хөл рүү жийж, унасан үйлдлийг тэр тайлбарлахдаа “Тоглолтын үеэр бөмбөг рүү явсан боловч хоцроод, тамирчны хөл рүү нь орчихсон. Ямар нэгэн байдлаар санаатай гэмтэл учруулахыг огт хүсээгүй. Би ийм үйлдэл гаргасан даруйдаа тоглолтын дараа ГССҮТ дээр очиж өөрөөс нь уучлалт хүссэн. Тамирчин гэмтсэнд маш их харамсаж байна” гэв.
Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгчдийн хорооны бүрэлдэхүүн тоглолтын үеэр шүүгчийн гаргасан асуудлын дагуу энэ сарын 11-ний өдөр хуралдаж, шүүгчид авах арга хэмжээг хэлэлцэж байгаа аж. Шүүгчдийн хорооны дарга О.Түмэнбаяраас энэ талаар тодруулахад “Хуралдаан дууссаны дараа шүүгчид ямар хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг шийднэ. Бид дөнгөж саяхан хуралдааныг эхлүүлээд байна” гэлээ.

Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгч Г.Сүх-Эрдэнэ тухайн тоглолтын үеэр М.Төгөлдөрийг гэмтлийн улмаас газар унахад, алдаа заасангүй гэж шүүмжилсэн хүмүүст хандаж “М.Төгөлдөр олон удаа худлаа унаж, жүжиглэдэг” гэж хэлсэндээ тайлбар өглөө.
-Тоглолтын үеэр та М.Төгөлдөрийг худлаа унасан гэж хэлсэн гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү ?
-Тухайн үед би худлаа уначихлаа гэж харсан нь үнэн. Харин тоглолт дууссаны дараа буруу шүүсэн нь тодорхой болсон. Уг шийдвэртээ маш их харамсаж, гэмшиж байна. Би шүүгч учраас өөрийн гаргасан шийдвэрээ баталгаажуулж, итгэлтэй байх ёстой. Хүмүүс М.Төгөлдөрийг олон удаа шүүгчийг хуурч, худлаа унадаг гэдгийг мэднэ. Ийм үйлдэл гаргаж байсан учраас түүнтэй адилхан зүйл боллоо л гэж хэлсэн. Үүнд тухайн хүнийг доромжилсон хандлага огт байхгүй.
-Тоглолтын дараа холбогдох албанаас танд хариуцлага хүлээлгэсэн үү?
-Тоглолт дуусаад л би шүүх эрхээ хасуулж, тодорхой хэмжээний хариуцлага хүлээсэн. Миний нэр хүнд хангалттай унасан. Одоо би ажил хөдөлмөр, цалин мөнгөө хасуулчихсан байна. Энэ нь хүмүүсийн хүссэн шийдвэрт хүрлээ. Дэлхийн шүүгч нар хүртэл алдаа гаргадаг шүү дээ. Тухайн цаг үед тэр алдааг олж харах, шүүлт хийхэд амархан байгаагүй.
-Ямар шалтгаанаар М.Төгөлдөрт шар хуудас өгсөн бэ?
-Жүжиглэсэн гэж үзвэл шар хуудас өгдөг. Гэхдээ миний хэлсэн үг хэн нэгнийг гутаан доромжлох гээгүй. Өөрийн гаргасан шийдвэрээ эелдэг байдлаар батлах гэж л хэлсэн юм. Дараа нь би хэлсэн үгэндээ харамссан. М.Төгөлдөрөөс болон багийнхнаас нь уучлалт хүсэж байна. М.Төгөлдөрийг гэмтсэнд маш их харамсаж байна. Миний сэтгэл зүй хүнд байна.
| ШҮҮГЧ Г.СҮХБОЛД: М.ТӨГӨЛДӨРИЙГ "ХУДЛАА УНАЧИХЛАА" ГЭЖ ХАРААД БУРУУ ШИЙДВЭР ГАРГАСАНДАА ХАРАМСАЖ БАЙНА |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |