Өмнөговь аймагт Гашуунсухайт боомтоор тээвэр хийж байсан жолооч Хятадын штамбын талбайд лацтай машин дотроо нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, хэт халууны улмаас талийгаачийн зүрх хаагдаж, машин дотроо нас барсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа. Хэргийн талаар талийгаач Н-ийн эгч Б-ээс тодрууллаа.
-Талийгаач нүүрс тээврийн жолоочоор ажиллаад хэр удаж байсан бэ?
-Өмнө нь нүүрс тээврийн компанид 2019 онд ажиллаж байсан. Хол, ойрын тээврийн туршлагатай, сайн жолооч байлаа, миний дүү. Сүүлд ажилд орсон компанидаа ажиллаад удаагүй байсан. Есдүгээр сарын 2-нд очиж уулзаад, 3-нд бөмбөлөг рүү явсан гэсэн.
-Биеийн байдал нь ямар байсан бэ. Хамгийн сүүлд ар гэрийнхэнтэйгээ хэзээ ярьсан бэ?
-Өвчин хууч хэлж байгаагүй, эрүүл хүн байсан. Тээвэрт явахдаа шинжилгээ өгч, эмчийн үзлэгт хамрагдаад явдаг. Найман удаа ковидын шинжилгээ өгсөн байна лээ. Тэр өдөр эрүүл саруул тээвэртээ явсан. Нас бардаг өдрийнхөө 11:54 цагт над руу фэйсбүүкээр залгаж, “Дүү нь урагшаа хил рүүгээ явж байна. Дугаарлаж байгаад хэзээ орохоо шийднэ” гэж хэлсэн. Тэр үед ярихад биеийн байдал зүгээр, хэвийн байсан.
-Талийгаачийн талаар ар гэрийнхэнд нь хэзээ мэдэгдсэн бэ?
-“Урагшаа хилээр гарахаар явж байна” гэж ярьсан өдрийнх нь орой 19:54 цагт компанийн хүний нөөцийн ажилтан Туул гэж хүн залгаад, “Таны дүү Н машиндаа нас барсан байдалтай олдсон байна” гэж хэлсэн. Тэгээд “БНХАУ-ын талд нас барсан учраас цогцсыг нь авч чадахгүй байна” гэсэн. Бид тэр шөнөдөө Улаанбаатараас гарч, Ханбогд руу явсан. Биднийг замдаа явж байхад залгаад “Шарилаа аваад Ханбогдын эмнэлгийн цогцос хадгалах өрөөнд оруулсан. Та хэд Ханбогд сумын эмнэлэг рүү шууд хүрээд ир” гэж хэлсэн.
-Талийгаачийн биед задлан шинжилгээ хийсэн үү?
-Цагдаа нар “Учир битүүлгээр нас барсан учраас заавал задлан шинжилгээ хийнэ” гэж хэлсэн. Задлан шинжилгээний эмч нар Даланзадгадаас ирж, хийсэн. Урьдчилсан байдлаар зүрх нь хаагдсан гэж гарсан. Албан бичиг, шинжилгээний хариу гарахыг хүлээж байгаад бид өчигдөр 15:00 цагт дүүгийнхээ шарилыг авсан.
-Талийгаачийг машиндаа нас барсан гэдгийг хэн анх мэдсэн юм бэ. Лацтай машинтай байсан гэсэн шүү дээ?
-Ард талд нь дугаарлаж байсан машины жолооч мэдсэн гэсэн. Урд талынх нь машин хөдлөөд араас нь “Яваарай” гээд дохисон юм билээ. Гэтэл дүү минь ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, машинаа асуухгүй байсан гэсэн. Тэгээд хүмүүс яваад очиход машиныхаа хүрдэн дээрээ толгойгоо наагаад, ухаан алдсан байдалтай байсан гэсэн. БНХАУ-ын талын ажилтнууд “Энэ хүнээ хурдан аваад гар, аваад яв” гээд гадаад паспорт дээр нь гарах зөвшөөрөл дарж өгсөн байна лээ.
-Машинаас гаргахад нь дүү нь амьсгал хураачихсан байсан юм уу?
-Тэгээд Хятадын штамбын талбай руу оруулаад, машинаас гаргахад нь нас барчихсан байсан гэсэн. Ямар ч анхан шатны тусламж авч чадаагүй. Хүмүүс биед нь хүрэхэд бүх бие нь маш халуун байсан гэсэн. Тэгээд нүдийг нь хаах гэсэн чинь хаагдахгүй байсан гэж хэлсэн. Бид бодохдоо халдвар хамгааллын дэглэм гээд машины хаалга, цонхыг нь лацдаж, амьсгалах аргагүй болсон байх гэж ойлгож байгаа. Хоёр улсын хэлэлцээр байдаг юм уу, халдвар хамгааллын дэглэм нь тийм чанга юм уу, мэдэхгүй байна. Ямар ч байсан халуун наранд машин дотроо цонх, хаалгаа онгойлж болохгүй, амь тэмцлээ гэхэд гарч болохгүй юм байна гэж бид бодож байна. Амьдралын төлөө тэмцэж, үр хүүхдийнхээ төлөө хичээж явсан 54 настай дүү минь ингээд бурхан болно гэдэг маш харамсалтай байна. Бидэнд одоогоор өөр өгөх мэдээлэл алга даа.
| ЛАЦТАЙ МАШИН ДОТОР АМИА АЛДСАН ЖОЛООЧИЙН ЭГЧ Б: Дүүг минь машинаас гаргахад бие нь маш халуун, нүд нь хаагдахгүй байсан гэсэн |
|
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |