Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын дарга асан М.Батмөнх, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга байгууламжийн хэлтсийн дарга асан Д.Жүгмэддорж нар бүлэглэж, бусдаас авлига авсан гэх хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард М.Батмөнх, Д.Жүгмэддорж нарын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийж, их хэмжээний мөнгө эд мөрийн баримтаар хураан авч, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулсан билээ. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагаас тэдний хахуулийн хэргийг илрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж байсан юм.

Тэгвэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын дарга асан М.Батмөнх, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга байгууламжийн хэлтсийн дарга асан Д.Жүгмэддорж нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан гэдгийг хууль хяналтын байгууллагаас тогтоожээ. Тэднийг “Эсү трейд” ХХК-ийн захиалан бариулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай “Алтан богд” хотхоны барилгыг хүлээж авахдаа эрх мэдлээ ашиглаж, 81,5 сая төгрөгийн хахууль авсан болохыг тогтоожээ.
Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “Эсү трейд” ХХК-ийн захирал эмэгтэйн хамтран амьдрагч гэх Э нь хахууль өгсөн нь тогтоогдсон. Тэрбээр “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулж авах ашиг сонирхлын үүднээс уг хэргийг үйлдсэн. М.Батмөнхөд 73 сая, Д.Жүгмэддоржид 3000 ам.доллар буюу 8.5 сая төгрөгийн хахууль өгсөн нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон. Хахууль өгсөн болон авсан хүмүүс нь хэргээ хүлээсэн. Өөрөөр хэлбэл, “Эсү трейд” ХХК-ийн захирлын хамтран амьдрагч Э нь ашиг сонирхлын үүднээс их хэмжээний буюу 81.5 сая хахууль өгсөн нь тогтоогдсон гэсэн үг” гэлээ.
Уг хэргийн талаар хахууль өгсөн гэх “Эсү трейд” ХХК-ийн захирлын хамтран амьдрагч Э “Тухайн үед эхнэртэйгээ муудалцаж, салсан байсан. Тэгээд хуучин эхнэрийнхээ ажлыг бүтээгээд өгвөл буцаад нийлж магадгүй гэж бодсон. Ийм учраас танил талаараа дамжуулж, Д.Жүгмэддоржтой уулзаж, 3000 ам.доллар бэлнээр өгсөн. Харин М.Батмөнхийн гэрийнх нь гадаа машинтайгаа очиж хоёр удаа бэлэн мөнгө өгсөн. Эхний удаад бэлнээр 40 сая төгрөг, дараагийн удаад 30 сая төгрөг нийт 73 сая төгрөг өгсөн” гэсэн байна.
Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын дарга асан М.Батмөнх хэргээ хүлээж, хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргажээ. Шүүхээс М.Батмөнхийг нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж 35 сая төгрөгөөр торгожээ. Харин Д.Жүгмэддоржийг нийтийн албанд томилогдох эрхийг 5.5 жилээр хасаж, 25 сая төгрөгөөр торгох шийдвэр өнгөрсөн зургадугаар сард гарчээ.
| НМХГ-ын Тамгын газрын дарга асан М.Баянмөнх барилгын компаниас 73 сая төгрөгийн хахууль авч, ХЭРГЭЭ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ШИЙДҮҮЛЖ, 35 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛЖЭЭ |
|
KOICA-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Наныг хүлээн авч уулзлаа
2026-09-16 15:47:41
ДӨЖИРСӨН НИЙГЭМ
2026-09-16 13:16:47
АНУ-ын газрын тосны нөөц нэмэгдсэнээр үнэ нь тогтворжиж байна
2026-09-16 12:06:52
Н.УЧРАЛ: Хууль зүй, дотоод хэргийн сайд, хуулийн байгууллагын зарим удирдлагыг ажлаас нь чөлөөллөө
2026-09-16 10:52:45
Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх форум эхэлжээ
2026-09-16 10:22:05
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-09-16 09:27:14
ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ
2026-09-16 08:57:01
Г.ЗАНДАНШАТАР:Хуулийн байгууллагад хамт очъё. Ард түмний эргэлзээг тайлж, хамт шалгуулъя.
2026-09-16 08:54:18
Бүтээл “төрүүлдэг” ЗУРШИЛ
2026-09-16 08:52:00
"Хэн ч тийм гүнээс намайг хайж зүрхлээгүй"
2026-09-16 08:44:24
ТЭГЭЭС ЭХЭЛСЭН ТОЛГОЙТЫН ХҮҮГИЙН ЗАМНАЛ
2026-09-16 08:36:39
Ш.БАТСУУРЬ АВАРГЫН ОХИН НАРАНТУЯА: Аавынхаа дулаан өвөрт эрхэлж, далай мэт хайранд умбаж өссөн дөө
2026-09-16 08:34:45
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-09-16 07:38:32
2026-09-16 07:04:04
ХАГАС ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ч 200 САЯ ТӨГРӨГИЙН “МУУ ЗЭЭЛ”-ЭЭ ТӨЛДӨГГҮЙ ГОРГОР, ГҮРГЭР ГИШҮҮН Б.ТУЛГА
2026-09-16 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-09-16 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-16 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвижна
2026-09-16 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |