Нас барсан иргэдийн мэдээллийг эмч нараас худалдан авч ашиг олдог, авлига өгдөг компанийн эздийг илрүүлж, хууль хяналтын байгууллагаас шалгаж байна. Үүгээр ч зогсохгүй Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн 14 албан тушаалтан уг авлигын хэрэг холбогдсон байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа. Тодруулбал, гэртээ нас барсан, өвчний онош нь тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн талийгаачийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож байжээ. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон эмч, эмнэлгийн удирдлага, хууль бус ажиллагааг зохион байгуулж, авлига өгсөн гэх компанийн удирдлагуудыг шалгаж, шүүх шилжүүлэх саналтайгаар хүргүүлээд байгаа юм.
Олон жилийн бугшсан авлигалын хэргийн сэжүүр өнгөрсөн онд хууль хяналтын байгууллагынхны гарт иржээ. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн удирдлага, буяны үйлчилгээ үзүүлдэг компанийн захирал нарын авлига, давуу байдлын хэргийн ноцтой баримт ирж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Өнгөрсөн 2021 оны зургадугаар сараас энэ хэргийг шалгаж эхэлсэн. Ноцтой хэд хэдэн баримт ирсэн учир мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, шалгаж байсан. Шалгалтаар эмч, эмнэлгийн удирдлагууд нас барсан иргэдийн мэдээллийг зарсан хариудаа 100 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдоод байгаа гэсэн. Үүнийг хууль хяналтын байгууллагаас шалгаж тогтоосон байх. Энэ хууль бус ажиллагаагаа хэдэн жил үргэлжилснийг мэдэхгүй. 100 сая төгрөгийн хахууль авсан гэх олон удаагийн давтамжтай хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна лээ. Иймд энэ хэрэг нэг тийшээ шийдэгдэх байх” гэлээ.

Нас барсан иргэдийн шарилыг зөөлгөхөд хувийн компанид давуу байдал олгож, 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт ЯТТТ-ын эмчилгээ эрхэлсэн дарга С.Ариунболд тэргүүтэй 14 хүнийг шалгаж байгаа гэнэ. Одоогийн байдлаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль авсан этгээдүүдийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болоод байгаа аж.
Тэгвэл эмч, эмнэлгийн удирдлагуудад хахууль өгч, иргэдийн мэдээллийг авдаг байсан гэх үндэслэлээр “Зуун түмэн буян” ХХК-ийн гүйцэтгэх захирал Моломын Баасандоржийг шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Зуун түмэн буян” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Баасандорж нь 100 сая төгрөгийн хахуулийн хэрэгт холбогдсон. Өнгөрсөн жилээс хойш энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Хахуулийн хэрэгт холбогдсон М.Баасандоржийг өнгөрсөн оны аравдугаар сард ажлаас нь чөлөөлсөн юм шиг байна лээ. Мөн тус компанийн нэг ажилтныг ажлаас нь чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, “ Зуун түмэн буян” ХХК-ийн хоёр хүн уг хахуулийн хэрэгт холбогдсон гэсэн үг" гэв.
Бид энэ талаар "Зуун түмэн буян" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Мөнхтулгатай холбогдож, тодрууллаа. Тэрбээр "Манай компани Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрладаг. Буяны үйл ажиллагааг олон жил гүйцэтгэж, иргэдэд үйлчилж байна. Эмч нарт хахууль өгч, нас барсан иргэдийн мэдээллийг авдаг гэх хэрэгт манай компанид ажиллаж байсан хоёр хүнийг шалгаж байгаа. Авлигын хэрэгт холбогдсон учраас өнгөрсөн онд хоёр хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Хувь хүнтэй холбоотой асуудал учраас энэ талаар бид мэдэхгүй. Буруу ташаа мэдээллээс болж манай компани руу дайрч, гүтгэж байна. Энэ хэрэг манай компанид огт хамаагүй" гэлээ.
| “ЗУУН ТҮМЭН БУЯН” ХХК-ИЙН ЗАХИРАЛ АСАН М.БААСАНДОРЖИЙГ НАС БАРСАН ИРГЭДИЙГ МЭДЭЭЛЛИЙГ АВЧ, ЭМЧ НАРТ 100 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ ӨГСӨН ХЭРЭГТ ШАЛГАЖ БАЙНА |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |