Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 413 дугаар ангийн цагдан хорих байранд саатуулагдсан хоригдогч нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Талийгаач У нь 38 настай, эрэгтэй биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байдаг. Тэрээр цагдан хорих байранд саатуулагдаад удаагүй байхдаа буюу найман цагийн дараа амнаас нь сөөх сахарч, эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан гэх. Талийгаачийн биед задлан шинжилгээ хийж, амиа алдсан шалтгааныг нарийвчлан тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байна.
-Гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Дүү нь ямар хэргээр шалгагдаж байсан талаар хэлж болох уу?
-Гэр бүлийн хүнтэйгээ маргалдаж, цагдаа сэргийлэх болсон юм байна лээ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зүйл ангиар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан гэсэн үг. Цагдаагаас мэдүүлэг, байцаалт аваад, хэрэг нь шүүх рүү шилжсэн юм билээ. Тэгээд хууль хянлат байгууллагаас дуудахад нь очоогүй удсан учир цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан гэсэн. Өөрөөр хэлбэл, хуулийг хүндэтгээгүй, дуудсан цагт нь ирээгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон гэсэн. Гэхдээ байнга архи, дарс уугаад, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаг хүн биш. Өнгөрсөн тавдугаар сард л эхнэртэйгээ үл ойлголцох асуудал гарсан юм шиг байна лээ.
-Хорих ангид хоригдоод хэр удаж байсан юм бэ?
-Гурав хоног цагдан хорих шийдвэр гарсан байсан. Хуулийн байгууллагаас цагдан хорих гээд гэрт нь очиход дүү минь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэсэн. Тэгээд тэр өдөртөө эрүүлжүүлэх байранд хоносон юм билээ. Маргааш өглөө нь 10:00 цагийн үед хорих руу явуулсан гэсэн. Хорих ангид очиход биеийн байдал нь хүнд, даралт нь 200, 100-тай байсан гэсэн. Эмч нар үзээд, даралт бууруулах эм өгсөн юм билээ. Бусдаар өөр эмчилгээ хийж, эмчилгээ үзүүлээгүй байх. Тэгээд орой нь амиа алдчихлаа.
-Ар гэрийнхэн нь эмч нартай уулзсан уу?
-Эм өгөөд даралт нь 160 болж буухаар нь саатуулах өрөө рүү шилжүүлсэн гэсэн. Тэгээд биеийн байдлыг нь эргэж үзээгүй, дараагийн хүндээ үйлчлээд, завгүй байсан талаар эмч нар нь ярьж байна лээ. Хэрэв тэр өдөр ядаж эмнэлгийн өрөөндөө хонуулчихсан бол дүү минь амьд байх магадлалтай. Даралт нь өндөр байсан хүнийг харанхуй өрөөнд хорьчихоор ямар олиг байх билээ. Битүү саванд хүн гүйцэт амьсгалж чадахгүй шүү дээ.
-Өмнө нь даралт нь ихсэж байсан уу. Бие нь өвддөг байсан уу?
-Миний мэдэхээр өвчин хэлж байгаагүй. Уул хаданд явдаг, эрүүл чийрэг биетэй л залуу байсан даа. Чухам тэр өдөр яагаад даралт нь тийм өндөр болсныг мэдэх юм алга. Сэтгэл зүйн хямралд орсон байх. Гэр бүлтэйгээ энгийн сайхан амьдарч байсан хүнийг гэнэтхэн шүүхээс дуудаад, айж сандрахдаа очихгүй болохоор нь цагдан хорьсон нь хямралд оруулна шүү дээ.
-Талийгаач хэдэн хүүхэдтэй вэ?
-Дүү маань гурван хүүхэдтэй. Өөрөө гурван хүүхэдтэй айлын хамгийн том нь. Амьдралаа сайхан аваад явж байсан залуу. Санхүүгийн хувьд эрх чөлөөтэй, хувиараа бизнес эрхэлдэг байсан. Аав, ээж, ар гэрийнхнийхээ амьдралыг авч явдаг байсан хүн шүү дээ. Бидний төсөөлж ч байгаагүй хорих ангид хоригдогч нэр зүүгээд амиа алдсан гэдэгт үнэхээр итгэж чадахгүй, харамсаж байна.
-Өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан уу?
-Үгүй байх. Тийм зүйл бид сонсож байгаагүй. Харин эрүүлжүүлэх байранд хонож байсан байж магадгүй. Айл гэрт маргах, заримдаа найз нөхөдтэйгөө дарвихыг аль тэр гэх вэ дээ.
-Хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхэнд хэзээ мэдэгдсэн бэ?
-Дүүгийн минь бие 18:00 цагийн үед муудаж, амиа алдсан гэсэн. Ар гэрийнхэнд нь 20:00 цагийн үед мэдэгдэж, аавыг нь дуудсан байсан. Биднийг очиход төрийн хэдэн байгууллага нь цоожтой, өндөр хана хэрэмтэй хаашаа явах нь, хэнтэй уулзах нь тодорхойгүй байсан даа. Хүнээ алдчихсан хүмүүс хаашаа явахаа, хэнтэй уулзахаа мэдэхгүй хэцүү юм билээ.
-Талийгаачийн биед задлан шинжилгээ хийсэн үү?
-Дархан-Уул аймгаас шүүх эмнэлэг ирж, задлан шинжилгээ хийсэн. Хэрэг гарсан өдөр 22:00 цагийн үед шүүх эмнэлэг дуудаж, тэр шөнөдөө задлан шинжилгээ хийсэн юм билээ. Надад задлан шинжилгээ хийхээс өмнө дүүгийн цогцсыг харуулаагүй. Аавд нь харуулсан эсэхийг мэдэхгүй байна. Задлан шинжилгээ хийсний дараа харахад цус, нөжтэй л харагдсан.
-Танд өөр нэмж хэлэх зүйл байгаа юу?
-Төрийн хамгаалах байранд, өөрсдийн гэсэн эмнэлэгтэй газарт цэл залуухан дүүгээ алдана гэдэг харамсалтай байна. Гэхдээ хэн нэгнийг буруутгаж, аль нэг байгууллагыг буруутгахаас илүү хуулийн байгууллага сайн шалгаж, үнэн зөвийг тогтоогоосой гэж хүсэж байна. Гурван хүүхэд нь, өндөр настай аав, ээж нь хэцүү байдалтай л байна даа.
| Хорих 413 дугаар ангид амиа алдсан У-ийн АХ: ДҮҮГИЙН МИНЬ ДАРАЛТ 200, 100-ТАЙ БАЙХАД ХАРАНХУЙ ӨРӨӨНД ХОРЬСОН БАЙСАН |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |