• Өнөөдөр 2024-05-02

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЭЭ ЗОРИУЛАЛТЫН БУСААР ЗАРЦУУЛСАН Д.БОЛОРМАА НЬ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДЭХ ОРОН СУУЦТАЙ

2022-09-22,   719

         Дарханы арьс ширний цогцолбор газрын гүйцэтгэх захирал Д.Энхбаяр болон Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм ассент менежмент ҮЦХ” компанийн захирал  асан Д.Болормаа нарыг АТГ-аас шалгаж цагдан хорьсон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Д.Энхбаяр, Д.Болормаа нарыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар 15 тэрбум төгрөгийн зээл авсан, авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр цагдан хорьсон байна.

       Тэгвэл “Ди Би Эм ассент менежмент ҮЦХ”компанийн гүйцэтгэх захирал асан Д.Болормаагийн ХОМ-ыг танилцуулж байна. 

      “Ди Би Эм ассент менежмент ҮЦХ”компанийн гүйцэтгэх захирал асан Д.Болормаа нь тус компанид 2018 онд дэд захирлаар томилогдож, 2021 он хүртэл тус компанийн удирдах албан тушаалд ажилласан байна.
 
       АТГ-т мэдүүлдэг хөрөнгө оруулалтын мэдүүлэгтэй тэрбээр анх нийт хөрөнгө орлого нь 1,9 тэрбум гэж мэдүүлсэн бол тус компанид ажиллах хугацаандаа орлого нь тогтмол буурч, хамгийн сүүлд 2021 онд нийт 82 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Тэрбээр нэг тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий гурван орон сууцтай. Тодруулбал, нийтийн орон сууц-1, амины орон сууц-1, зуслангийн байшин-1 гэж тус тус мэдүүлсэн байна.
 
        Мөн 250 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл буюу жийп болон туулах чадвар өндөр, Lexus, 570- 1, Жийп болон туулах чадвар өндөр, Lexus, RX 350- 1 гэсэн байна. 1.6 тэрбум төгрөгийн мал аж ахуйтай, 655 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 170 сая төгрөгийн үнэлгээ бүхий газар эмшдэг байна. Тэрбээр 604 сая төгрөгийн хадгаламжтай, 100 сая төгрөгийн авлагатай, 387 сая төгрөгийн зээлтэй гэжээ. Фрэндшип Наран ХХК, Олл мастерс ХХК, Эрдэнэс таван олгой ХК, Эрднэс таван толгой ХК, Эрднэс таван толгой ХК, Эрднэс таван толгой ХК-д тус бүр хувьцаа эзэмшдэг байна.
 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЭЭ ЗОРИУЛАЛТЫН БУСААР ЗАРЦУУЛСАН Д.БОЛОРМАА НЬ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДЭХ ОРОН СУУЦТАЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 13:24:01
    Genco: Genco!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 13:19:29
    Энхбаяр : Тултал нь идэж дээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188