Таван иргэн бүлэглэн 26 настай залууг шатаасан хэргийн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл хохирогч залуугийн аав А-тай холбогдож, хэргийн талаар тодрууллаа.
-Хүүгийнх нь биеийн байдал яаж байна вэ?
-Эхний ганц, хоёр хоног хоолоо бага зэрэг идэж, хүмүүстэй юм ярьж чадаж байсан. Өчигдрөөс хоол ундандаа муудаж, өндийж чадахаа больчихлоо. Уг нь өндийж суугаад, хоол ундаа идэж чадаад байсан юм. Мөн тамирдаад, ядраад байгаа учраас юм ярьж чадахгүй байна. Биеийн байдал нь өдрөөс өдөрт муудаж байна. Маргааш эхний хагалгаандаа орно. Эмч нар “Гүн түлэгдсэн баруун гаранд нь арьс нөхөх хагалгаа эхний удаад хийнэ” гэж хэлсэн. Хүүгийн минь зүүн гуяны дотор тал шатаагүй үлдсэн. Зүүн гуянаас нь арьс авч, баруун гарт нь нөхөх юм билээ. Цаашид юу болохыг хэлж мэдэхгүй байна.
-Хүү нь хэргийн талаар юу гэж хэлсэн бэ?
-Олигтой юм хэлээгүй. “Нийтийн байранд дуудсан. Дуудаад очиход гурван эрэгтэй, хоёр эмэгтэй байсан. Тэгээд дээрээс шингэн зүйл асгаад, шатаасан. Галыг хэн унтраасан гэдгийг мэдэхгүй. Нэг мэдэхэд нийтийн байрнаас гараад хойд талын айлын хашаа руу орчихсон байсан. Айлын эзэн ахаас “Надад тусламж дуудаад өгөөч. Эгч рүү маань залгаад өгөөч” гэж гуйхад авга эгч рүү залгаж, дуудсан. Тэр ах надад их тус болсон. Тэдний гэрт байсан орны бүтээлгийг нөмрөөд газарт хэвтсэн. Ингэж байхад эгч, нар ирсэн. Намайг шатаадаг хүмүүс Төрийн банкны картныхаа пин кодыг хэлэхийг шаардсан. Тэгээд л ийм зүйл болсон. Хаан банкны картны пин кодыг тэд мэддэг” гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Юм асуухаар “Аав би тамирдаад, ядраад байна” гэж хэлдэг. Хүүтэй минь харилцаатай байсан эмэгтэй яг ямар учиртай гэдгийг нь мэдэх юм алга. Эгч нарынх нь хэлж буйгаар өмнө нь ажлаасаа ирээд тэр эмэгтэйтэй уулзсан. Уулзаад дэлгүүр хоршоогоор хэсэж, хувцас авч өгч байсан гэнэ лээ.
-Цахим сүлжээгээр танилцсан гэдэг юм билээ?
-Тийм л гэж хэлсэн. Чухам хэзээ танилцаж, хэзээнээс харилцаж эхэлснийг нь мэдэхгүй. Хэрэг болсноос хойш хүүгийн минь цахим хаягийг блоклоод алга болсон. Эхнэр бид хоёр хүүгээ сахиад эмнэлэгт байгаа учраас гадуур юу болж байгааг сайн мэдэхгүй байна. Хүү минь ч тэр эмэгтэйгээ төдийлөн сайн танихгүй юм байна лээ. Дөнгөж танилцаад л ганц, хоёр удаа уулзаж байгаа нь тэр гэсэн.
-Хүү нь хаана ажилладаг байсан юм бэ. Картандаа хэр хэмжээний мөнгөтэй байсан юм бол?
-Хүү минь Өмнөговь аймагт уурхайд ажилладаг. Ээлжийн ажилтай учраас 14 хоног амарч, 14 хоног ажилладаг. Амралтаараа дөнгөж ирээд л ийм аймшигтай хэргийн золиос болчихлоо. Хүүгийн минь биеийн 80 хувь түлэгдсэн. Ямартай ч хүүгээ хөл дээр нь босгоод авбал учир нь олдох байх гэж найдаж байна. Хүү минь цалингаа Төрийн банкаар авдаг байсан юм билээ. Тэгээд тэд “Цалингийн картныхаа пин кодыг хэл” гэж шаардсан гэсэн. Пин кодоо хэлээгүй учраас ийм аймшигтай хэрэг болсон гэж ойлгож байгаа. Уг нь Хаан банкны картных нь пин кодыг тэр эмэгтэй мэддэг гэсэн. Хаан банкны картанд нь цөөхөн хэдэн төгрөг байсан юм шиг байна лээ. Төрийн банкны картанд нь хэдэн төгрөг байсныг мэдэхгүй. Залуу, ганц бие хүн цалингаа үрж шальдаггүй байсан байлгүй. Тэр мөнгөнд нь л санаархаж, ийм хэрэг хийж, хүнийг амьдаар нь шатаасан байх. Ямар ухаантай хүмүүсээс ийм хэрэг хийх санаа гардгийг мэдэхгүй юм даа.
-Хаан банкны картнаас нь сэжигтнүүд мөнгө авсан байсан уу?
-Хүүг минь дуудсан хэргийн гол эзэн холбогдогч, хүүг минь хүрээд ир гэсэн эмэгтэй “Би АТМ ороод мөнгө байна уу гэдгийг шалгачихаад ирье” гээд явсан байна лээ. Тэгээд АТМ орж, картанд нь байсан хэдэн төгрөгийг нь авсан байсан гэсэн. Үүнийг бид зохион байгуулалттайгаар хүнийг алах гэсэн ноцтой гэмт хэрэг гэж харж байгаа. Гэтэл цагдаагийн байгууллага хэргийн гол зохион байгуулагч хоёр эмэгтэйг цагдан хорихгүй байна. Тэд л энэ хэргийг зохион байгуулж, хүүг минь дуудаж, амьдаар нь шатаасан шүү дээ.
-Сэжигтнүүд та бүхэнтэй холбогдсон уу?
-Үгүй ээ, хүүгийн минь найз байсан гэх эмэгтэй фэйсбүүк хуудастаа “Та нар яаж ч чадахгүй шүү. Хуцаарай, гөлөгнүүдээ. Та нарыг яахыг чинь харъя” гэх зэрэг үгсийг бичиж, оруулсан байна гэсэн. Бидэнтэй нэг нь ч холбогдож, хүүгийн минь талаар асуугаагүй. Харин ч гэмт этгээдүүдийн аав, ээж нь “Миний хүүхэд ийм хэрэг хийхгүй” гээд заргалдаж, суллахаар зэхэж явна гэнэ лээ. Гурван эрэгтэйг нь цагдан хорьсон байгаа юм байна лээ. Хүүгийн минь дээрээс будаг шингэлэгч шингэн асгасан, галдан шатаасан эрэгтэй нь бичиг баримтгүй байна гэсэн. Тэгэхээр орон гэргүй, тэнэмэл хүүхэд байж магадгүй.
-Хүү тань Улаанбаатар хотод хэнтэйгээ амьдардаг юм бэ?
-Манай хүргэн дүүгийнд байдаг байсан. Байдаг байсан айлынхантайгаа дотно байсан. Тэдэнтэйгээ л юмаа хуваалцаж, ярилцдаг байсан байх. Эхнэр бид хоёр орон нутагт амьдардаг. Тийм учраас төдийлөн хүүтэйгээ ойрхон байж чаддаггүй.
| ШАТСАН ЗАЛУУГИЙН ААВ А: Хүүг минь шатаж байхад дуудсан эмэгтэй нь “Би АТМ яваад шалгаад ирье” гээд гарсан гэсэн |
|
Францад язгуур урлагийн тоглолт зохин байгуулав
2026-03-05 18:14:27
Б.Баасанхүү жүдо бөхдөө эргэн ирлээ
2026-03-05 17:02:34
Каваүчи Широд “Чингис хаан” үндэсний музейгээс талархал илэрхийлэв
2026-03-05 14:36:02
Үндэсний дээд лигийн үнэ цэнэтэй тоглогчоор О.Эрдэнэцогт тодорлоо
2026-03-05 13:27:27
2026-03-05 13:00:00
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-ын жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-04 14:49:31
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол батлагджээ
2026-03-04 14:47:50
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХӨНДСӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ХОСБАЯРААС ӨӨР ТӨРИЙН ТҮШЭЭ ОРОЛЦСОНГҮЙ
2026-03-04 13:53:59
"Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт болж байна
2026-03-04 13:23:26
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад уулзваруудыг шинээр барьж байгуулна
2026-03-04 12:54:31
“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна
2026-03-04 11:49:38
Чөлөөтийн "ШИЛДЭГ-8"-ын анхдугаар тэмцээн эхэллээ
2026-03-04 11:27:42
ТАНИЛЦ:Энэ сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2026-03-04 11:06:30
Хадны зураг дахь эмэгтэйчүүд дүрслэл “АЛТАЙН ВЕНЕРА” гэрэл зургийн үзэсгэлэн гарна
2026-03-04 10:58:04
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд болно
2026-03-04 10:44:51
"Үгүйлэгдсэн хайр" жүжиг дахин тоглогдож эхэллээ
2026-03-04 10:13:02
2026-03-04 09:56:06
Өвөрхангай аймаг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 300 ортой жишиг нэгдсэн эмнэлэгтэй болно
2026-03-04 09:53:50
Швед Улсад суугаа Монгол Иргэдэд төрийн одон медаль гардууллаа
2026-03-04 08:48:29
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-03-04 08:00:00
БТСУХ-ныхон “Гал түймрээс урьдчилан сэргийлэх” сургалтад хамрагдав
2026-03-04 07:10:00
СЭХЭЭНД БАЙГАА АН-ЫГ О.ЦОГТГЭРЭЛ СЭРГЭЭЖ ДИЙЛЭХГҮЙ НЬ ЭЭ
2026-03-04 07:00:00
ТАНИЛЦ: ТӨРД ЭРХЭЛСЭН 10 ЖИЛИЙН АНДУУД
2026-03-04 07:00:00
Э.ИРМҮҮНЗАЯА: ӨМНӨ НЬ НЭГ Ч ГАДААД АЖИЛТАН АВДАГГҮЙ БАЙСАН АРХИТЕКТУРЫН КОМПАНИЙН ГАНЦ МОНГОЛ АЖИЛТАН БАЙНА ГЭДЭГ ӨНДӨР ХАРИУЦЛАГА БАЙДАГ
2026-03-04 07:00:00
МОНГОЛД ЯАГААД ӨВЛИЙН СПОРТ ХӨГЖИХГҮЙ БАЙНА ВЭ
2026-03-04 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-03-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |