• Өнөөдөр 2024-04-26

ТАХЛААС АЙЖ, ТАНГАРГААСАА БУЦСАН ЭМЧ НАР ЧИНЬ ХҮНИЙ АМИНД "ХҮРЧИХСЭН" ЮМ БИШ ҮҮ, С.ЭНХБОЛД САЙД АА

2022-09-22,   6347

   Ховд аймагт тахал, тангараг хоёр нийлээд хүний амь “егүүтгэчихсэн” аймшигт хэрэг гараад гурав хоног өнгөрлөө.  Дөнгөж 29-хөн настай, гурван хүүхдийн аав, аав, ээж, ах, эгчийнхээ өмөг түшиг нь байсан залуу эмнэлгийн байранд, тусгаарлалтын өрөөнд өвчиндөө шаналж, халуун буулгах эм, тариа гуйсаар хорвоогоос одчихлоо. Түүнд ганцхан ширхэг тайвшруулах, өвчин намдаах тариа хийгээд өгөх сэтгэлтэй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан байсан бол өнөөдөр тэр амьд байх байлаа. Тусгаарлалтын өрөөний хаалгыг байдаг тэнхээгээрээ балбаж, “Надад ганцхан ширхэг тариа тариад өгөөч. Би үхлээ шүү дээ. Миний амийг авраач” гэж талийгаач залуу тамираа тасартал гурван цаг хашхирч, амь гуйхад тусгаарлалтын бүс рүү орох тангараг өргөсөн эмч, сувилагч олдоогүй гэдгийг ар гэрийнхэн нь ярьж буй. Эцэс сүүлд нь “Эгч ээ, та хүнийг хайрладаггүй, хайхардаггүй, сэтгэлгүй Ховдын эмч нарыг шүүхэд өгөөрэй” гэх гомдол, цөхрөлийн үгс хэлж, саарал уяа сарвайгаад, айлгаж аваад, эмнэлгийн төмөр орны толгойгоос хоолойгоо боомилж, нартаас буцсан харамсалтай хэрэг гарлаа. 

ТЭР ӨДӨР ЮУ БОЛСОН БЭ

          Талийгаач аавтайгаа тарвага агнаж, хоёр өдрийн өмнө чанаж идсэн байна. Идсэн шөнөдөө өндөр халуурч, тохойн дээр нь бөндгөр юм гарч, бөөлжиж, биеийн байдал нь эрс муудсан тул Ховд аймгийн төв рүү замын унаанд суугаад ирсэн. Гэртээ ирсэн даруйдаа дүү, эгчээрээ түргэн дуудуулж, үзүүлсэн. Түргэний эмчид “Тарвага идсэн, тахал байж магадгүй” гэж талийгаач залуу сануулж хэлсээр байхад эмч “Бага зэргийн хордлого байна. Өрхийн эмнэлэгтээ очиж, шингэн залгуулаарай” гэж хэлээд арга хэмжээ авалгүй яваад өгсөн байдаг. Ядарч, сульдсан хүүгээ өндөр настай ээж нь түшиж, тулсаар Өрхийн эмнэлэгт очиж, хоёр шингэн залгуулсан. Гурван цаг орчим олон хүний дунд суугаад шингэн залгуулж, эм бичүүлж авсан тэд бага зэрэг тайвшраад гэртээ харьсан. Тэр шөнөдөө өндөр халуурч, бие нь улам муудсан тул өглөө нь эгчтэйгээ цуг Ховд аймгийн Баруун бүсийн оношилгооны төвд үзүүлэхээр очсон. Ээлжинд гарч байсан жижүүр сувилагч анхан шатны үзлэг хийж, өвчтөний түүх хөтлөөд эмчдээ шилжүүлсэн. Эмч цээжийг нь чагнаж, амин үзүүлэлтийг нь үзээд “Яаралтай үзүүлэх шаардлагагүй, биеийн байдал давгүй байна. Тохойн дээр гарсан бөндгөр юмнаасаа болсон байж магадгүй, мэс заслын эмчид үзүүл” гэж хэлсэн байгаа юм. Мэс заслын эмч нь “Нээлт хийж үзнэ. Хоол идчихээд ирье” гээд явсан гэх. Энэ хооронд залуугийн бие муудаж, хэдэн ч удаа ариун цэврийн өрөө орж, сандлаас унаж, эгчийгээ түшиж суусан юм, бүү мэд. Эгч нь “Дүү минь сууж чадахгүй, сандлаасаа унаж, дээш, доошоо гүйлгэж, бөөлжөөд байсан” гэв. 11:00 цагийн орчимд мэс заслын эмч ирээд, нээлт хийх бэлтгэл хийж байхдаа талийгаачаас “Тарвага идсэн юм биш биз дээ” гэж асуухад эгч нь “Өчигдөр хөдөөнөөс ирсэн. Тарвага идсэн” гэж хэлэхтэй зэрэгцээд тэр өрөөнд байсан эмч, сувилагчид пүү, паа болж, залууг өрөөнөөс гаргаж, тусгаарлалтын өрөөнд оруулаад, түгжсэн гэх. Үүнээс хойш тусгаарлалтын өрөө үү Ховд аймгийн Зооноз өвчин судлалын төвийн багийнхан орж шинжилгээ авсан. Бусдаар өөр ямар ч эмч, сувилагч нэвтэрч, талийгаачид анхан шатны тусламж үзүүлээгүй. Талийгаач залуу эгчтэйгээ өрөөний цонхоор харилцаж, амь гуйж, тариа хийлгэх эмч, сувилагч олж өгөхийг удаа дараа гуйсан гэнэ.  

         Эгч нь “Тусгаарлалтын өрөө рүү орж тусламж үзүүлэх эмч, сувилагч олдохгүй хугацаа алдсан. Өөрөөр хэлбэл, эмнэлгийнхэн халдвар авчих вий гэж айсандаа, эсвэл тусгаарлагдахаас залхуурсандаа тусгаарлалтын бүс рүү ороогүй. Эцэс сүүлд нь, ээлжийн амралтаа авсан байсан таньдаг эмчээ гуйж тусгаарлалтын өрөө рүү оруулахаар болсон. Эмчийг өрөөнд орохоос хоёрхон минутын өмнө дүүгийн минь байгаа өрөөнөөс чанга дуу гарсан. Тэгээд эмчийг ороход орныхоо урд суугаараа өөд болчихсон байсан” гэсэн билээ. Товчхондоо, тэр өдөр ийм л юм болсон юм байна лээ. 

ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ: ХАРИУЛТ ХЭЛМЭЭРГҮЙ БАЙНА

          Тэгвэл өмнөх өдөр нь очсон түргэний эмч тарвага идсэн гэдгийг нь мэдсээр байж  яагаад тусгаарлаж, тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж оношилж, шаардлагатай арга хэмжээг аваагүй вэ. Эмч, эмнэлгийн ажилтнуудын авсан ганцхан арга хэмжээг нь талийгаач залууг өрөөнд цоожлох байсан уу. Талийгаач залууд ямар эмчилгээ хийж, ямар тусламж үзүүлсэн бэ. Үнэхээр тусгаарлалтын өрөө рүү орох эмч, сувилагч олдоогүй юу. Сэжигтэй тохиолдол болж, сэтгэл зүйн хямралд орсон залууд сэтгэл зүйн ямар эмчилгээ хийсэн бэ. Тахлын бүс нутагт оршин байгаа Ховд аймгийн эмнэлэг бэлэн байдалд байсан уу гээд олон асуулт хариулт нэхэж байгаа юм. Энэ талаар бид дараах хүмүүстэй холбогдож, хариулт хайлаа. 

         Эхнээс нь эхэлье. Дуудлагаар очсон түргэний эмч яагаад шаардлагатай арга хэмжээ яагаад аваагүй вэ гэдгийг бид Ховд аймгийн Баруун бүсийн оношилгооны төвийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгчээс тодруулахаар холбогдов. 

-Сайн байна уу. Яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгч мөн үү?

-Яасан юм бол, ямар хэргээр залгаж байгаагаа хэл. 

-Тусгаарлалтын өрөөнд нас барсан залуугийн хэргийн талаар холбогдож байна. Танай тасгийн эмч нар ямар эмчилгээ хийж, арга хэмжээ авсан талаар тодруулах гээд? 

-Би хариулт хэлмээргүй байна. 

ХОВД АЙМГИЙН ЭМНЭЛГИЙН ДАРГА П.ГЭРЭЛСҮРЭН: ХУУЛЬ, ШҮҮХ НЬ ТОГТООГООГҮЙ БАЙНА

       Тэгвэл залууг нас бардаг өдөр ямар эмчилгээ хийсэн. Шаардлагатай арга хэмжээ авсан уу гэдгийг Бүсийн оношилгооны төвийн дарга П.Гэрэлсүрэнгээс тодрууллаа. 

-Талийгаач залууд ямар эмчилгээ хийсэн бэ. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юү? 

-Би завгүй байна. Халдвар судлалын эмч н.Одхүүтэй холбогд. Тэр хүн бүгдийг нь мэдэж байгаа. 

-Тусгаарлалтын өрөө рүү орох эмч, сувилагч олдоогүйгээс болж өвчтөн амиа хорлох нөхцөл байдал үүсчихсэн юм биш үү. Эмч, сувилагч нар хариуцлага алдсан гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байна.  

-Та хэд яаж мэдэж байгаа юм. Хууль, шүүх нь тогтоогоогүй байна. 

ХАЛДВАР СУДЛААЧ ЭМЧ н.ОДХҮҮ: БИД ЧИГ ҮҮРГИЙНХЭЭ ДАГУУ ТУСГААРЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЦАГ АЛДАЛГҮЙ ХИЙСЭН 

           Эмнэлгийн даргын хэлсэн Халдвар судлаач эмч н.Одхүүтэй холбогдлоо. Тэрбээр “Эмчилгээтэй холбоотой асуудлыг Чанарын албаныхан мэдэж байгаа. Талийгаач залуу 103 дээр ирсэн. 103 тасгийн хоёр эмч үзээд, бидэнд мэдээлэл өгсөн. Халдвар судлалын албаныхан тушаалын дагуу хөл хөдөлгөөнийг хорьж, тусгаарлах, ариутгах арга хэмжээг авсан. Мөн бид Зооноз өвчин судлалын төв рүү дуудлага өгсөн. Шинжилгээний багийнхан ирж шинжилгээ аваад, явсны дараа эмнэлгийн багийнхан өрөө рүү ороход ийм харамсалтай хэрэг болсон байна лээ. Манай алба чиг үүргийн дагуу халдвар хамгаалалт хийж, эмнэлгийн ажилтныг тусгаарлаж, ариутгал хийж, тархвар судлалыг цаг алдалгүй хийсэн” гэлээ. 

ЗӨСҮТ-ИЙН ДАРГА Н.ЦОГБАДРАХ: ХАМГИЙН БОГИНО ХУГАЦААНД ХОРЬЖ, ХАЛДВАР ТАРААГААГҮЙ НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХНЫ ГАВЬЯА 

            Зооноз өвчин судлалын үндэсний төвийн дарга Н.Цогбадрах энэ талаар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Тодруулбал, тэрбээр “Эмчилгээ эхэлсэн байхад өвчтөн амиа хорлосон” гэж хэлсэн билээ. Бид түүнтэй холбогдож, дахин нягталж асуулаа. Тэрбээр “Өвчтөнд үзүүлэх бүх эмчилгээг эхэлсэн байсан. Өвчтний түүхийн мэдээлэл нь байгаа шүү дээ. Яг ямар эмчилгээ хийснийг нь Улаанбаатар хотод байгаа би мэдэхгүй. Халдварыг тархаахгүй байх бүх арга хэмжээг авч, хамгийн богино хугацаанд шийдвэр гаргаж, сэжигтнийг тусгаарлаж, олон нийтэд халдвар тараагаагүй байгууллагуудын эсрэг хэвлэл мэдээллийн байгууллага ажиллабал сонин шүү. Нэмж нэг ч хүнд халдвар тараагаагүй нь эрүүл мэндийн салбарынхан, Зооноз өвчин судлалынханы гавьяа шүү” гээд утсаа таслав. 

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.БОЛОРМАА: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН ТАЛИЙГААЧИД ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВСАН ЭСЭХИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА

       Бид учирч болзошгүй халдварт өвчний үед аймгийн Онцгой комисс хэрхэн ажиллах, ямар арга хэмжээ авах чиг үүрэгтэй, тарваган тахлын сэжигтэй тохиолдолд ямар арга хариу авах ёстой талаар Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Э.Болормаатай холбогдож тодрууллаа. 

        Тэрбээр “Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Маш харамсалтай хэрэг гарлаа. Талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, харамсаж байгаагаа хэлмээр байна. Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, шинжилгээний түргэвчилсэн тест эерэг гарсныг мэдэгдэхээр тусгаарлах өрөө рүү ороход иргэн амиа алдсан байсан гэдгийг холбогдох хүмүүс надад хэлсэн. Бид мэдээлэл авсан даруйдаа зохион байгуулалтад орж, шаардлагатай мэдээллийг аваад явсан. Талийгаачийн шинжилгээний хариу есдүгээр сарын 18-нд баталгаажиж, тарваган тахал мөн болох нь тогтоогдсон. Талийгаач С есдүгээр сарын 12-нд аавтайгаа тарвага агнаж, эмнэлгийн байгууллагад 17-нд хандсан гэж холбогдох албаныхан бидэнд мэдээлэл өгсөн. Эмнэлгийн байгууллагынхан “Талийгаач С тав хоногийн хугацаанд тарвага идсэн гэдгээ нуусан. Эгч нь хэлж байж сэжигтэй тохиолдол гэдгийг мэдэж, тусгаарлаж, шинжилгээ авсан” гэж хэлсэн. Хэрэв талийгаач анхны шинж тэмдэг илэрсэн даруйдаа эмнэлэгт хандаж, тусламж авсан бол бүрэн эдгэрэх боломж байсан байх. Ийм учраас иргэд тарвага агнасан, идсэн бол нууж хаалгүйгээр шууд хэлэх хэрэгтэй. Нэгдүгээр хавьтлын хүмүүсийг тусгаарлаж, шаардлагатай арга хэмжээ авсан. Эмнэлгийн зүгээс ямар шат дараатайгаар үйлчилгээ үзүүлсэн талаар илтгэх хуудсаар дамжуулан мэдээлэл өгсөн. Эрүүл мэндийн ажилтан үйлчилгээгээ хангалттай өгөөгүйгээс үүдэж хүний амь эрсдэх нөхцөл үүссэн эсэхийг цагдаагийн байгууллага тогтооно. Хэрэв үнэхээр ийм зүйл болсон бол хариуцлага тооцох ёстой. Хууль хяналтын байгууллагын шалгалт, тогтоолын дараа би шаардлагатай бол эрх үүргийнхээ хүрээнд зохих хүмүүст нь захиргааны арга хэмжээ авна. Хуулийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна. Тухайн өдөр жижүүрт гарч байсан эмч, эмнэлгийн ажилтнууд тусгаарлалтад байгаа. Хэрэв эхний өдөр очсон түргэний эмч тарвага идсэн гэдгийг нь мэдсээр байж орхиж явсан бол үнэхээр том асуудал үүснэ. Гэхдээ одоогийн байдлаар надад өгсөн мэдээллээр “Эмч талийгаачаас хоёр удаа асуухад тарвага идээгүй” гэж хэлсэн гэсэн. Үүнийг тогтоож, шалгах чиглэл өгсөн байгаа. Ховд аймаг тарваган тахлын эрсдэлтэй бүсэд байдаг учраас бэлэн байдалд байгаа. Журмын дагуу нэгдүгээр хавьтал болсон иргэдийг гэрт нь тусгаарлаж, эмчийн хяналтад байлгаж байгаа” гэлээ. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ТА ӨВЧТНӨӨСӨӨ СЭЖИГЛЭСЭН ЭМЧ, СУВИЛАГЧДАДАА ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ

           Тусгаарлаж, шинжилгээ авсан Ховд аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтэн, шинжилгээний багийнхныг бид буруутгаагүй гэдгийг энд дахин хэлье. Харин талийгаач залууд ямар эмчилгээ хийсэн бэ гэдгийг үнэн бодитоор гаргаж ирэхийн тулд холбогдох албаны хүмүүсээс тодруулга авч, бодит мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа хэрэг. Харамсалтай нь, талийгаач залууд ямар эмчилгээ хийсэн гэдэгт хариулт өгөх эмч, эмнэлгийн дарга алга. Ямар эмчилгээ хийснийг мэдэх нэг ч хүн байхгүй бололтой. Гагцхүү өвчтний түүхэн дээр бичигдсэн “Иргэн С 29 настай, эрэгтэй, бөөлжиж, суулгах зовуурьтай, биеийн халуун 37.2, даралт, зүрхний хэм ...” гэж бичсэнийг эмчилгээ эхэлсэн гэж хэлээд байгаа бололтой. 

              Баруун бүсийн аймгуудад хэзээ л бол хэзээ тарваган тахлын халдвар бүртгэгддэг, мал, амьтны гоц халдварт өвчний эрсдэл өндөр бүс нутаг. Үүний хамгийн ойрын жишээ бол талийгаачийг нас барахаас ердөө хэдхэн хоногийн өмнө Ховд аймгийн Цэцэг сумын харьяат нэгэн иргэн тарваган тахлын халдвар авч, эмчлүүлж байлаа. Гэтэл Ховд аймгийн эмнэлгийнхэн бэлэн байдалд бэлэн байгаагүй, тусгаарлалтын өрөөнд ямар эмч орж ажиллах, эмчилгээ эхлэх нь тодорхойгүй байна гэдэг мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагын хувьд дэндүү хариуцлагагүй, хэнэггүй явдал яах аргагүй мөн. Бэлэн биш байсныг нь илтгэх хамгийн тод илрэл нь тусгаарлах өрөө рүү орох эмч, сувилагч олдохгүй байсан нь билээ. Үүгээр ч зогсохгүй ковидын “ач”-аар тусгаарлалт, эмчилгээ эрчимжиж, байнгын бэлэн байдалд шилжиж, болзошгүй аюулт өвчний үед авах арга хэмжээг цаг алдалгүй авах дадалд улсаараа, эрүүл мэндийн салбараараа илүүтэй суралцсан энэ үед тус эмнэлгийнхэн дэндүү хариуцлагагүй, сэтгэлгүй байсан болж таарлаа. 

         Тангарагаа умартан халуурч, өвдөж, халдварт өвчний улмаас сэтгэл санааны хямралд орсон өвчтөндөө хайхрамжгүй хандаж, магад түүнээс сэжиглэн “зугтсан”, тусламж үзүүлээгүй эмч, эмнэлгийн ажилтнуудадаа ямар хариуцлага тооцох вэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд оо. Талийгаач бага байхдаа хөлдөж, 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан. Группд байдаг хэрнээ олдох, олдож байгаа ажлыг төвөггүйхэн хийж, ар гэрээ тэжээдэг байсан. Эмч нар группд байдаг, хөл, гарынх нь хуруу байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдгийг нь мэдэж байсан. Магадгүй тэр залуу хэн нэг даргын хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй биш байсан бол эмнэлгийн ажилтнууд ингэж хандах байсан болов уу гэх харуусал, цөхөрлийн үгийг ар гэрийнхэн нь хоорондоо шидэлцэж сууна...

 

ТАХЛААС АЙЖ, ТАНГАРГААСАА БУЦСАН ЭМЧ НАР ЧИНЬ ХҮНИЙ АМИНД "ХҮРЧИХСЭН" ЮМ БИШ ҮҮ, С.ЭНХБОЛД САЙД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 36
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-23 09:54:59
    Жон бэйс: ҮХЭР МОНГОЛЧУУДАА ОДОО НААД ТАРВАГАА ИДЭХЭЭ БОЛЬЧИХ Л ДОО. ТАРВАГА АГНАДАГ ДУРАКУУДАД ЯЛ ӨГ Л ДӨӨ. ХЭН ТАРВАГАНД ЯВЖ ТАХАЛ АВСАН ЮМ БЭ... ХЭНИЙГ БУРУУТГАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ. ӨВЧИН НАМДААХ ЭМ, ТАРИА ХИЙГЭЭД ТАХАЛ ЗҮГЭЭР БОЛДОГ ЮМ УУ, ЮУ ГЭЖ СОЛИОРЦГООГООД БАЙГАА ЮМ БЭ. ТА НАР ТУСГААРЛААГҮЙ БОЛ ХОВД ХОТООР ХАЛДВАР ТАРААСАН БОЛ ӨДИЙД ХЭДЭН 10, 100-ААРАА ҮХЭЭД НААД ТАЛИЙГЧ НЬ ЧИНЬ Ч ТҮРҮҮЛЖ ҮХЭЭД ТЭГЭЭД ОЛОН ХҮНД ХАЛДВАР ТАРААСАН ГЭЭД ХАРААЛГААД БАЙЖ Л БАЙХ БАЙСАН. СЭТГЭЛГҮЙ ЭМЧ, ТУРШЛАГАГҮЙ ХҮМҮҮСТЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ НЬ БОЛ ЗӨВ. ГЭХДЭЭ ЮМ БҮХНИЙГ БИТГИЙ ТАНГАРАГ ГЭЖ СОЛИОРЦГООЖ БАЙ. ӨӨРСДӨӨ ЦАГАА ТУЛБАЛ ХЭН Ч ОРОХГҮЙ. АМЬСГАА ЦАРАЙЛААД Л ЗУГАТАНА. ГОЛ НЬ ТАРВАГАН ТАХЛЫН БЭЛЭН БАЙДАЛ, ХАМГААЛАХ ХУВЦАС ХЭРЭГСЭЛ, ЭМ ТАРИАНЫ БЭЛЭН БАЙДАЛ, ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДААГҮЙ ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГА, ХОЛБОГДОХ ЭМЧ НАРТАА Л ХАРИУЦЛАГАА ТООЦ... БУСДААР БҮҮ ШОУД.... ЛИГДЭН ХААН ТАРВАГАН ТАХАЛД НЭРВЭГДЭЭД ЦЭРГҮҮДТЭЙГЭЭ СҮЙРЧ ҮХСЭН. МУНДАГ ХҮНИЙ ЭРХ ЯРЬСАН ХУЛГАЙЧУУД... ОДОО НААД ТАРВАГАА ИДЭХЭЭ Л БОЛЬЧИХ. УБ РУУ 57 ТАРВАГАНЫ ТУЛАМ ЧИРЭЭД Л ИРЖ БАЙНА. ИЙМ ХУЛГАЙЧУУДДАА ЯЛ ӨГӨӨЧ ЭЭ. УБ-Т ОРУУЛААД ХАЛДВАР ТАРААСАН БОЛ ЮУН ЯАСНЫ ЧИНЬ КОВИД.... ХЭДЭН ЗУУ, МЯНГААРАА ҮХНЭ ШҮҮ. БҮҮ СҮРЖИГНЭ. ӨӨРӨӨ ӨӨРСДӨӨ НААД ТАРВАГА ИДДЭГ БАЛАЙ ЗУРШЛАА БОЛЬ. ЗӨВХӨН ЗООНОЗ, ЭМНЭЛГИЙН АЖИЛ БИШ. ИРГЭД ӨӨРСДӨӨ УХАМСАРТАЙ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. "НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРАВ "ГЭГЧЭЭР, УЛАЙ ҮЗСЭН ЭЛЭЭ ХЭРЭЭ ШИГ ШААГИЛДААД ХАР ХЭЛ АМАА БИЛҮҮДЭЭД УНАХ ЮМ НОВШНУУД...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 22:38:53
    Зочин : ЗӨСҮТ-ийн захирал Цогбадрах хүний амь хохироочихоод байхад "энэ бол ЗӨСҮТ-ийн гавьяа гэнэ үү !". Энэ нөхөр НЭМГ-ын дарга байсан. Эмнэлгийн үйлчилгээ маш муу байхад сайн ажиллаж байгаа мэтээр ярьдаг байсан. Иймэрхүү цаг нөхцөөж тэтгэвэртээ гартал даргын албан тушаалтай зууралдсан нөхдүүд МАН бүрэлджээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 22:05:17
    Энхтайван : Дэндүү харамсалтай. Юу ч мэддэгүй ямар ч туршлагагүй, хүн удирдаж чаддаггүй ЗД Болормаа хамгийн буруутай. Түүнээс гадна хүн ардын эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч нар Сайд Энхболдоос эхлээд Эмнэлгийн Гэрэлсүрэн дарга, Түргэний эмч нар дэндүү сэтгэлгүй. ЕРӨӨСӨӨ МАНАЙ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ИЙМЭРХҮҮ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ.БҮГДИЙГ АЖЛААС ХАЛЖ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 20:19:03
    Zochin: Yanada ene emch nar chin.arai xeternee xvn xvnee xairaldag tsag ard xotsorchee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 20:19:00
    Zochin: Yanada ene emch nar chin.arai xeternee xvn xvnee xairaldag tsag ard xotsorchee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 17:55:09
    Нэгэн эмч : Би эмч хүн хавдартай улаан хоолойн анастмоз өгсөн асциттай биеийн байдал маш хүнд ах минь өвчиндөө шанлан огиулж бөөлжин амь тэнцэж байсан намайг очих хооронд эгч ах нар минь өвчин намдаагч хиййгээд өггөч үзээд өгөөч гэж гуйгаад удсан хатиг нээх гэж байна гээд сонин юм яриад зогсож байсан эхлээд 103 орж ирсэн өвчтөн болгоноо эрэмблээд сурчих тэгээд өвчтөнг өрөвдөөд сурчих хөөрхий ахыг минь амь тэнсүүлэн байх хооронд би яаралтай ирж эмч нартай арга хэмжээ ав хүндрэл өгвөл та нартай зүгээр байхгүй гэж хэлж байж эмчилгээ хийлгсэн гаднаас өөрөө ч тариагаа авж хийсэн бие нь тогтворжох хооронд 103 эмч гаднаас орж ирж байгаа үйлчлүүлэгчдэд үзлэг хийсээр зөвөлгөө өгсөөр хамгийн аймар нь эмч хүн гэхэд өнгө үзэж хүний өмссөн зүүснээр харьцаж байгааг тэр 103 дотор 2 цагын турш ажиглаж суув эмч хүн болсон би тэр эмчид гутарч гутаж суусан билээ одоо ч нэрийн хэлээд зарга үүсгэхэд бэлэн гэтэл ах минь тэр өдөр 5 цаг болоод л нас барсан байдаг юм.Дахин дахин гомдол ирээд байгаа бол өөрсддөө нэг дүгнэлт хийгээд үйлчилгээгээ улам чанаржуулаад үзээрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 17:19:38
    харамсалтай: Өвчтөнд хүнлэг хандах ёстой. Тайвшруулах, өвчин намдаах эм, тариа тарихад яагаад болохгүй байгаа юм вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 17:06:18
    Эмч : Huuli hyanaltiin baiguulgaas todorhoi dugnelt garaagui baihad buhel buten emneleg deereesn salbariin ner hund gutaan doromjilj baigaa ergelt.mn ehleed hariutslaga tootsoh ym bishuu arai ch dendee , uneheer buruutai n batlagdsan bol oor hereg ….
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 16:48:50
    [email protected]: Энэ хэвлэл болио юм болгоныг хууль хяналтын байгууллага шийдвэр дүгнэлт гаргаагүй бхад ингэж хохирогчидын үгээр мэдээж алдсан 10 тамтай, явж болохгүй ээ, ер нь хүний өмнөөс өвдсөн биш хавхаар агнах эрсдэл ихтэй болохгүй гээл ярьдаг ш дээ тэгээд юун ч сэтгэлийн хатгүй боож үхжил бды өвчнөө тэсээд тэвчээд гарах сэтгэлийн тэнхээгүй залуу хүн байж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 12:43:01
    Зочин : Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдолд авах арга хэмжээний стандартад юу гэж зааасан байдаг ве ? Тухайн үеийн үйлчилгээнээс бодоход тарваган тахал гэж сэжиглэвэл тухайн хүнийг тусгай өрөөнд оруулж цоожлоод ус ч өгөхгүй өвчин намдаах эм ч өгөхгүй сэтгэл санааны хүнд дарамтанд оруулж амиа хорлоход хүргэж болно гэж заасан байдаг бололтой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 12:38:29
    Зочин: Манай хөдөөнийхөнд олдож байгаа байгалийн хишиг нь тэр . Идэж яагаад болохгүй гэж . Эмч нар л цаг үед нь сайн эмчлэх ёстой . Хүний гар харж өвчтөнөа үздэг болсон шүү эмч нар . Арай сэтгэлгүй .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 12:28:05
    Тахал : Тарвага алаад, идчээд өвчин тусчаад өөрийгөө боож алчаад одоо хэнээс юун буруу хайгаад байгаа юм бэ? Эмчийн өмнөөс тарвага алаад идээд өвдөөд өөрийгөө боож алсан бол яая гэхсэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 12:22:20
    Мөнхөө: Ер эмч нар 1 сая төгрөг өгчихөөд тэрбумын юм нэхдэг ард иргэд нь хэнэггүй эмч ард нь хань үр хүүхэд байдаг.Эмч нар ажил хийх хүн алга ямар ялгүй цэвэрлэгч доод талд нь 1сая дээш авч байна одоо ЭМ системээ эмч ажилтнаа харин хайрлаж хамгаалж өрөвдөх цаг болсон шүү. Иргэдээ УИХ гишүүд дарга нараа...тунгаан нэг үзээрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 12:16:11
    Зочин : Өвчинд шаналсан хүн эмнэлэгт хандаж ирсэн л бол тэр өвчтөний ар гэр ахуй амьдрал хөгжлийн бэрхшээлтэй эсэх огт хамаагүй. Эмч хүн тухайн өвчний шалтгаан ; үүсгэгчийг зөв тодорхойлж цаг алдахгүй эмчлэх л үүрэгтэй. Түүнээс биш урьд насны үйлийн үр гэж мухар сохор шашны юм ярих нь зохимжгүй. Энэ залуугийн амиа хорлоход хүргэсэн гол буруутан эмч нар. Ийм байдалд хүргэсэн бол ял авах заалт Эрүүгийн хуулинд байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 11:32:23
    Зочин: Золгүй явдал зөндөөн л гардаг тэр бүхэн эцсийн эцэст үйлий үр гэдэг юман дээр очдог жамтай..... бид бүхэн үүнийг хариуцлагагүй явдал, хэнэггүй тоомжиргүгээс болсон гэж алба амины хариуцлагагүйн гай гэж буруутанг хайдаг энэ үнэн..... тэхээр үйлийн үр гэдэг хэнээс ч хамаардаггүй юм шүү.........
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 11:17:42
    Жаргал: Хууль зөрчиж тарвага агнаад идээд байдаг туйлын буруу ,тэгээд шинж тэмдэг илрэнгүүт би тарваганы мах идсэн гэдгээ хэлээд эртхэн тусгаарлагдаж эмчилгээндээ орох байж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 11:09:30
    Зочин : Хамаатных нь эмч халдвараас хамгаалах хувцас өмсөөд орсон гэхээр тусгаарлах өрөөнд түгжиж 3 цаг амь авраач гэж орилуулж байхдаа хамгаалах хувцсаа өмсөөд орж болох л байж. Өвчтэй халдвартай гэж айж зугатаах байсан юм бол элэнцгээ хийж эмч болдог байна. Цалингаа голоод байгаа бол үүргэвч үүрээд Эрээний хог авчирч дамын наймаа хийж амьдар даа цагаан халад нөмөрсөн алуурчид аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 11:06:36
    Очир : Хэн тарвага ид гэсэн юм бэ хориотой ан хийж өвдөөд тэгээд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа хүнийг тариай хийхгүй байна гэж байхгүйдээ. Ахиад л эмч буруутай болсон уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 11:06:35
    Очир : Хэн тарвага ид гэсэн юм бэ хориотой ан хийж өвдөөд тэгээд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа хүнийг тариай хийхгүй байна гэж байхгүйдээ. Ахиад л эмч буруутай болсон уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 10:51:36
    Bn: Аливаа зүйлийг хоёр туйлаар сэтгэх нь хүүхэд зан, товчхондоо тэнэгдүү хүний сэтгэлгээ юм. Хүний амь нас эрсдсэн нь маш харамсалтай. Ар гэрийн хүмүүс хариуцлагагүй бна аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 10:51:15
    ИЫУӨ: ХЭНД Ч ЯМАР Ч ӨВЧИН ТУСАЖ БОЛНО. ГАГЦХҮҮ ЭМЧ НАР ЭМЧЛЭХ ҮҮРЭГТЭЙ. МАНАЙ ЭМЧ НАР ДИЙЛЭНХ НЬ ГАР ХҮНДРҮҮЛЭХЭД, ЭСВЭЛ ХҮНЭЭР ЯРИУЛАХАД Л ТҮРГЭН ШУУРХАЙ ХӨДӨЛДӨГ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 10:10:47
    Эмч..: олигтойхон цалин өгчихөөд тангаргаасаа буцсан гэж шүүмжил.... 1сая ч хүрэхгүй амь зогоох халтар хэдэн төг өгчихөөд одоо хүн амиа егүүтгэхэд хүртэл муусайн эмч мэргэжилтнүүдлүүү дайрах гэж бнуу ёстой май шүү... тахал нь ч бнуу эдгэшгүй өвчин ч бнуу амиа хорлоно гэдэг бол цэвэр сэтгэцийн өвчин.... Эрүүл мэндийн салбарт түй ч хамаагүй. Гэр бүлийн тогтворгүй бдал, салалт, хардалт, өш хонзон, тахалтай тарвага хууль бусаар агнасан гэх мэт маш олон дарамтнаас амиа хорлосон бх.... тэрийгээ нуугаад бас мэсийн эмч дээр очсон бгаа.. Өөрөө л болж байвал бусад нь яахав гэсэн хвиа бодож, довоо шарлуулсан бодолтой гэр бүл санагдсан. энэ гэр бүлд өөрт нь но бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 09:59:34
    Дуяа: Үхснээ хийж хууль зөрчин барин тахал туссын! Өлбөрч үхэх гэсэн хар лайнуудаас болж эмч зовохын. Хууль зөрчиж яваад өвдсөн бол бүх зардлаа өөрөө гаргаад үхсэн бол гомдолгүй байх хууль гаргах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 09:46:03
    Зочин: 5 хоног эмнэлэгт хандаагүй нуусан гэж худлаа яриад байна. Ухаан санаа чинь эрүүл бол хохирогчдын хэлээд байгаагаас бодоход цаг алдалгүй эмнэлэгт хандсан ч эмч эмнэлгийн байгууллагынхны хариуцлагагүй байдлаас амь эрсджээ гэдэг нь тодорхой байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 09:43:15
    Хүн: Талийгаачийг буруутгаад байгаа хүмүүст хэлэхэд ар гэрийнхээ хүнийг эмнэлгийн орон дээр харсаар байгаад алдаад үз.Дараа нь шүүмжлээрэй.Ямар ууланд явж байгаад, эмнэлгийн тусламж авах боломжгүй үедээ нас барсан биш дээ.Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 09:11:23
    Enkhbold sda: Eniig bichj bgaa pzda chi uuruu emch bsn bol tahal ruu orj chadah uu? emneleg dr ireel tusgaarlagdaad l nas barsiin bishuu chinii bichseneer, ugaasaa 5 honog atsaa hiij yavsiin bol
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 09:07:59
    Зочин: Камерийн бичлэгийг нь ар гэрийнхэнд нь үзүүл. Өвчний түүхийг нь ч үзэх хэрэгтэй. Ер нь ЭМ-ийн салбарынхан чинь хүн алчихаад "хар үзээрэй. Зөөлөн хандаарай" гээд шалгаж байгаа шинжээч шүүгч мөрдөн байцаагч прокуроруудтай хуйвалдчихдаг юм билээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 09:07:48
    Зочин: Камерийн бичлэгийг нь ар гэрийнхэнд нь үзүүл. Өвчний түүхийг нь ч үзэх хэрэгтэй. Ер нь ЭМ-ийн салбарынхан чинь хүн алчихаад "хар үзээрэй. Зөөлөн хандаарай" гээд шалгаж байгаа шинжээч шүүгч мөрдөн байцаагч прокуроруудтай хуйвалдчихдаг юм билээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 09:07:27
    Зочин: Камерийн бичлэгийг нь ар гэрийнхэнд нь үзүүл. Өвчний түүхийг нь ч үзэх хэрэгтэй. Ер нь ЭМ-ийн салбарынхан чинь хүн алчихаад "хар үзээрэй. Зөөлөн хандаарай" гээд шалгаж байгаа шинжээч шүүгч мөрдөн байцаагч прокуроруудтай хуйвалдчихдаг юм билээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 08:46:30
    ЮУ Ч ГЭХЭВДЭЭ: 5 ХОНОГ ЗОВИУРТАЙ ЯВЖ БАЙХДАА ТАРВАГА ИДСЭНЭЭ НУУСАН..... АЛИНГАА АЛДААД ИРХЭЭРЭЭ Л ҮНЭНЭЭ ХЭЛДИЙШДЭЭ ЕР НЬ ЭНЭ ТАХАЛ ТОХИОЛДЛУУД
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 08:46:29
    Zochin : Uhamsar zaana gej yargalsan geseen
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 08:46:28
    ЮУ Ч ГЭХЭВДЭЭ: 5 ХОНОГ ЗОВИУРТАЙ ЯВЖ БАЙХДАА ТАРВАГА ИДСЭНЭЭ НУУСАН..... АЛИНГАА АЛДААД ИРХЭЭРЭЭ Л ҮНЭНЭЭ ХЭЛДИЙШДЭЭ ЕР НЬ ЭНЭ ТАХАЛ ТОХИОЛДЛУУД
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 08:45:35
    Zochin : Ajil turliin hiilgeegui geseen zuragtaar bitgii gar gesen geseen Ariunzaygaar solison geseeen
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 08:42:27
    Zochin : Tselmegeer solitson geseen
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 08:39:13
    MGL: Аливаад өөрсийгөө зөвтгөх гэж бусад руу дайрдаг балайр зан Монголчуудад тэр тусмаа ховдчуудад байдаг нь үнэн яриануудыг нь уншихаар үнэн инээдтэй эсвэл сэтгүүлч нь ийм кино шиг юм бичээд байгаа юм уу хоорондоо авцалдахгүй ярианууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 08:09:30
    Zochin : Ali ali taldaa joohon zuw baimaar baina
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188